x

Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан дараах уран бүтээлчдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг:

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад ажилтан, телевиз, радиогийн сэтгүүлч Цэндийн Сүхбаатар,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг:

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад ажилтан Рагчаагийн Ганбаатар,

Гавьяат холбоочин цолыг:

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн зөвлөх инженер Чулууны Цагаан нарт хүртээв.

Сүхбаатарын одонгоор:

Монголын олон нийтийн радиогийн ахмад ажилтан, Соёлын гавьяат зүтгэлтэн Товуучийн Бямбадорж,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

Монголын олон нийтийн радиогийн ахмад ажилтан Рэгзэнгийн Чулуунцэцэг,

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвийн инженер Мягмарсүрэнгийн Мандахнар,

Алтан гадас одонгоор:

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвийн радиогийн техникийн албаны инженер Пүрэвдоржийн Золзаяа,

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвийн радиогийн техникийн албаны инженер Балдоржийн Мөнхтуяа,

Монголын олон нийтийн радиогийн ахлах редактор Шагжжавын Одончимэг,

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Алтан сан хөмрөгийн эрхлэгч Лундаагийн Хэрлэнтуул,

“Монголын дуу хоолой” радиогийн редактор Ням-Очирын Баасанжав,

“Монголын дуу хоолой” радиогийн Орос хэлний редакцын ахлах редактор Доржийн Эрдэнэбат,

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Техникийн төвийн радиогийн техникийн албаны инженер Дэмбэрэлийн Оюунтунгалаг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

“Монголын дуу хоолой” радиогийн Хятад хэлний редакцын орчуулагч, редактор Гүнрэгжавын Цэнд-Аюуш,

Монголын олон нийтийн радиогийн редактор Намхайн Хоролсүрэн нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 18 цаг 34 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 19 цаг 23 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 19 цаг 30 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 19 цаг 32 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 19 цаг 33 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 19 цаг 34 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 21 цаг 9 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 21 цаг 14 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 21 цаг 15 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 21 цаг 16 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 21 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 22 цаг 51 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 23 цаг 14 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 23 цаг 21 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 23 цаг 27 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 23 цаг 30 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? Өчигдөр 12 цаг 27 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү Өчигдөр 12 цаг 02 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ Өчигдөр 11 цаг 39 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top