x

МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас дахин завсарлага авлаа

 УИХ-ын даваа гаригийн чуулган /2024.08.26/ өнөөдөр 11.40 цагт эхэллээ. Өнөөдрийн чуулганаар дараах гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв..

1. МУ-ын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг.

2. МУ-ын 2024 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлэг. 

3. МУ-ын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөсөн байв.

Дээрх гурван асуудлыг УИХ-ын баасан гаригийн чуулганаар хэлэлцэж эхэлсэн боловч УИХ дах МАН-ын бүлэг хэлэлцэж буй асуудлаар байр сууриа нэгтгэхээр өнөөдөр өглөөний 10.00 цаг хүртэл завсарлага авсан юм. УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр өглөө хуралдсан тул чуулганы хуралдаан оройтож эхэлж байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. 

МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар:

-МАН-ын бүлэг завсарлага авсан гурван асуудлаар хуралдаж байр сууриа нэгтгэлээ. Мөн бүлгийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нэмэлт өөрчлөлторуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хууль төсвийн төлөвлөлт, хариуцлага, эдийн засгийн аюулгүй байдал гээд олон асуудлын хөндсөн томоохон өөрчлөлт хийхээр орж ирсэн. Энэ асуудлаар гишүүд байр сууриа нэгтгэх шаардлага байгаа. Иймээс уг асуудлаар бүлэг завсарлагын хугацааг сунгаж үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. 

Хоёр дахь нь уг хуулийн төслийг дагалдуулан оруулж ирсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал байна. Төсвийг өргөн барихтай холбоотой асуудлыг оруулж ирсэн. Улсын төсвийг тухай жилийнхээ 9 сарын 1-ний дотор өргөн мэдүүлдэг хуулийн зохицуулалт одоо үйлчилж байгаа. Үүнийг аравдугаар сарын 1-ний дотор өргөн барихаар өөрчилсөн байна. Энэ асуудлаар МАН-ын бүлэг хуралдаад хуучнаараа буюу ёсдүгээр сарын 1-ний дотор өргөн мэдүүлж байх нь зүйтэй гэж үзсэн. Төсөв өргөн мэдүүлнээс хойш аудитын дүгнэлт гаргадаг. УИХ-ын гишүүд танилцах, тойрогтоо болон олон нийтээр хэлэлцүүлэх цаг хугацааг олгох нь зүйтэй гэж үзэж, уг хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзсэн. 

Гурав дахь асуудал нь төсвийн тодотголтой хамт дагалдуулан оруулж ирсэн хууль тогтоомжийн төслүүд байгаа. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай буюу Тендерийн хууль байна. Энэ хуулийн төсөлд бас хуульд нийцэхгүй зүйлүүдийг оруулж ирсэн байна. Төсөв батлах онцгой бүрэн эрх УИХ-д бий. Энэ бүрэн эрхэд халдсан байж болзошгүй зүйл, заалтууд байгаа учраас эргэж харах нь зүйтэй гэж үзсэн. Мөн хууль зүйн хувьд нэр томьёог жигдлэх шаардлагууд байна. Ямарваа нэг төсөл, арга хэмжээнд зориулж Тендерийн хуулийг өөрчлөх биш, томоохон төсөл хөтөлбөрийг явуулах асуудлаа хуулийн хүрээнд, хуулд нийцүүлж явуулах, олон нийтийн оролцоотой буюу ил тод, нээлттэй явуулах шаардлага байна. Энэ шаардагаар хууль санаачлагчид нь буцаах шаардлагатай гэж үзсэн.

Энэ хуультай хамт дагалдуулж оруулж ирсэн Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь мөн тодорхой хууль тогтоомжуудыг зөрчсөн байна. 2023 онд энэ хууль, концнессийн тухай хууль хүчингүй болсон. Гэтэл энд концессийн тухай хуулийн дагуу төсөл сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд шалгарсан этгээдтэй концессийн гэрээг дагалдах гэрээгээр байгуулахаар заасан нь холбогдох хууль тогтоомжуудттай нийцэхгүй байна. Иймээс төр, хувийн хэвшлийн түшлэлийн тухай хуулийн төслийг мөн хууль санаачлагчид нь буцаах саналтай байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг бүлэг үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай тул УИХ-ын даргаас нэг хоногийн завсарлага хүсч байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар "Завсарлагааны хугацааг нэг удаа ажлын гурваас илүүгүй хоногоор сунгаж болно" гэж заасны дагуу завсарлагын хугацааг мягмар гаригийн 10.00 цаг сунгаж байна. Чуулганы хуралдаан маргааш өглөө 10.00 цагт эхэлнэ. 

   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 5 цаг 16 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 5 цаг 32 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 6 цаг 1 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 6 цаг 55 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Өчигдөр 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Өчигдөр 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Өчигдөр 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Өчигдөр 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Өчигдөр 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Өчигдөр 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Өчигдөр 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Өчигдөр 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Өчигдөр 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Өчигдөр 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Өчигдөр 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Өчигдөр 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Өчигдөр 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Өчигдөр 13 цаг 08 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв Өчигдөр 13 цаг 05 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top