x

Монгол болон Оман улс хөрөнгө оруулалт, уул уурхай, технологийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байна

Гэрэл зургийг МРА агентлаг

Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр бин Хамад бин Хамууд Аль-Бусайди Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар өнөөдөр /2024.08.26/ мэдээлэл өглөө.

Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр бин Хамад бин Хамууд Аль-Бусайди: 

-"Бидний яриа хэлэлцээ үр дүнтэй, нөхөрсөг, элгэмсэг дотно болсон нь манай хоёр орны хамтын ажиллагааг олон салбарт хөгжүүлэх нийтлэг хүсэл эрмэлзэл дээр тодорхойлогдлоо.

Уулзалтын хүрээнд Гадаад Харилцааны Яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь бидний яриа хэлэлцээ тогтмол, үр дүнтэй хөгжихийг баталгаажуулж, дипломат харилцаагаа бэхжүүлэх чухал алхам болж байгааг цохон тэмдэглэж байна.

Бид бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны бүх салбарт ахиц дэвшил гаргах боломж байгаад баяртай байна. Түүнчлэн нийтлэг сорилтуудыг даван туулах, байгаа боломжуудыг ашиглахын тулд үргэлжлүүлэн ажиллах нь чухал гэдэгт санал нэгдлээ.

Манай хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, уул уурхай, соёл, технологи зэрэг бүх салбарт хамтын ажиллагааг бэхжүүлж, үргэлжлүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Эдгээр салбарт хамтарч ажиллах асар их боломж байгаа бөгөөд хамтын ажиллагаагаа хоёр улсад харилцан ашигтай, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн бид бүс нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд энх тайван, тогтвортой байдал, тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллахаа дахин нотоллоо. Эдгээр үнэт зүйлсийг сурталчлахад хүн бүрийн хүчин чармайлт гаргахын чухлыг онцолж, олон талт хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо.

Бидний харилцаа бие биеэ хүндэтгэх, ойлголцох, ирээдүйн талаар нэгдсэн алсын хараатай байх үндсэн дээр тогтсон бөгөөд энэ нь ирэх жилүүдэд улам хөгжин дэвжинэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 5 цаг 10 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 5 цаг 26 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 5 цаг 55 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 6 цаг 49 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Өчигдөр 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Өчигдөр 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Өчигдөр 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Өчигдөр 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Өчигдөр 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Өчигдөр 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Өчигдөр 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Өчигдөр 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Өчигдөр 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Өчигдөр 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Өчигдөр 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Өчигдөр 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Өчигдөр 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Өчигдөр 13 цаг 08 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв Өчигдөр 13 цаг 05 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top