x

Н.Учрал: Төрийн өмчит компаниудын хөрөнгө 64 их наяд төгрөгт хүрсэн

УИХ-ын үдээс өмнөх чуулганы үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гишүүн Б.Уянгын асуултад хариулахдаа дараах тоо баримтыг онцоллоо.

Н.Учрал:

-Өнөөдрийн байдлаар төрийн өмчит 98-99 компани, хуулийн этгээд бий гэсэн статистик байна. Энэ 99 компанийн хөрөнгө бараг 64 их наяд төгрөгт хүрсэн. Манай улсын ДНБ-тэй дүйцэж байна. Улсаараа үйлдвэрлэсэн, худалдсан, үйлчилсэн бүх дүнтэй зэрэгцэж очиж байна гэхээр төр маш их өмчтэй байна. Тэгсэн хэрнээ "Эрдэнэт" үйлдвэр, "Эдэнэс Тавантолгой"-г хасаад тооцохоор үлдсэн 96 компанийх нь хөрөнгийн өгөөж 0,4 хувьтай. Ийм байдлаар төр өөрийнхөө өмчийн засагалыг сайжруулж, үр ашгийг нь нэмэгдүүлнэ гэж байхгүй. Ерөөсөө гуравхан сонголт байна. Энэ компаниудыг нэгтгэх, татан буулгах, эсвэл хөрөнгийн зах зээл дээр хувьцаалах.

Тийм учраас бид цаашдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн тухай хуулийг нь оруулж ирээд зохицуулах ёстой. Олон гишүүн Үндэсний баялгийн сангийн тухай асууж байна. Үндэсний баялгийн санг бүрдүүлж байгаа гол байгууллага нь "Эрдэнэс Монгол" нэгдэл гэдгийг хуульчилж өгсөн. Гэтэл "Эрдэнэс Монгол" нэгдэл дотор төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай байгаа "Эрдэнэт" үйлдвэр, "Монросцветмет" багтдаггүй. Энэ ТӨҮГ-уудыг шинэ хуулиар  компани болгож оруулж ирээд 34 хувиар нь хуримтлалын санг бүрдүүлдэг, цаашлаад иргэн болгонд нээсэн хуримтлалын дансаараа дамжуулаад орон сууц, эрүүл мэнд, боловсролд зарцуулах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол яг өнөөдөр Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүүлэх гэхээр гол орлого бүрдүүлээд байгаа гол компаниуд нь компанийн хуулиар зохицуулагдахгүй байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар аа гээд яваад байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 5 цаг 15 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 5 цаг 31 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 6 цаг 0 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 6 цаг 54 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Өчигдөр 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Өчигдөр 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Өчигдөр 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Өчигдөр 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Өчигдөр 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Өчигдөр 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Өчигдөр 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Өчигдөр 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Өчигдөр 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Өчигдөр 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Өчигдөр 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Өчигдөр 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Өчигдөр 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Өчигдөр 13 цаг 08 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв Өчигдөр 13 цаг 05 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top