x

Б.Баярбаатар: Гишүүн М.Нарантуяагийн үйлдэл холбогдох хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн

УИХ-ын Тамгын газраас гаргасан хүсэлтийн дагуу УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн М.Нарантуяад ёс зүйн хариуцлага тооцож, сануулга өгсөн. Уг асуудлаар УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас тодруулг авсан байна.

-УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдболд Байнгын хороо ямар шийдвэр гаргаж, ямар хариуцлага тооцдог юм бэ?

-Нэгдүгээрт, сануулах арга хэмжээ байдаг. Хоёрдугаарт, уучлалт гуйх, гуравдугаарт, зургаан сарын хугацаанд цалингийн 20 хувийг хасах заалтууд бий. Ер нь парламентад сонгогдсон гишүүд цаанаа аж ахуй эрхэлж байсан бол хуулиараа түүнээсээ татгалзах ёстой. Тийм учраас хэн ч гэсэн УИХ-ын гишүүнээр сонгогдсон л бол давхар бизнес эрхлэх нь тодорхой түвшинд хязгаарлагдана.

УИХ-ын гишүүн гэдэг бол олон нийтийн төлөөлөл. Гишүүний бүрэн эрх гэдэг бол өөрийг нь хамгаалсан зүйл биш юм. Ард түмний санал, мандатыг хамгаалсан бүрэн эрх байдаг. Тийм болохоор гишүүд маань энэхүү халдашгүй бүрэн эрх гэдгээ зөв ойлгож явах ёстой. Дээр нь парламент өөрөө ёс зүйтэй, гишүүд нь ёс суртахуунтай байх ёстой гэж бодож байгаа юм. Энэ агуулгаараа УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн хийсэн үйлдэл нь холбогдох хууль, дүрэм журмын хэд, хэдэн заалтыг зөрчсөн байдал ажиглагдаж байгаа. 

-Өмнө нь гишүүдэд ёс зүйн талаас нь ямар нэгэн хариуцлага хүлээлгэж байгаагүй гэх шүүмжлэл бас явж байна. Үүн дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Миний хувьд байнгын хорооны дарга болоод удаагүй байна. Хоёрдугаарт, өмнөх парламент гэдгийг арай өөрөөр харах ёстой юм шиг байна лээ. Яагаад гэвэл одоо 126 гишүүнтэй шинэ парламент бүрдээд удаагүй байгаа. Дээр нь энэ шинэ парламентаас иргэдийн хүлээлт их өндөр түвшинд байна. Энэ парламент өнгөрсөн 30 жилийнхээ түвшинд ажиллах юм бол нөгөө иргэдийнхээ хүлээлтэд хүрэхгүй. Тэгэхээр парламент нь өөрөө үйл ажиллагааны түвшинд өөр хэлбэрээр ажиллах ёстой гэж харж байгаа. Тийм ч учраас бичиг баримтуудын төслийг боловсруулаад явж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Энх (127.0.0.1)
    Цалингаас нь хасаад л,дараа нь улс орноо хүнээ яаж хөгжүүлэх тухай ярилдаа.Бас адилхан 126 сданууд гарчээ.
    2024 оны 08 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 1 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 7 цаг 7 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 7 цаг 23 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 7 цаг 52 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 8 цаг 46 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Өчигдөр 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Өчигдөр 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Өчигдөр 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Өчигдөр 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Өчигдөр 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Өчигдөр 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Өчигдөр 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Өчигдөр 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Өчигдөр 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Өчигдөр 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Өчигдөр 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Өчигдөр 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Өчигдөр 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Өчигдөр 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top