x

Гишүүн М.Нарантуяад ёс зүйн хариуцлага тооцож, сануулах арга хэмжээ авлаа

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо өчигдөр /2024.08.20/ хуралдаж, УИХ-ын гишүүн М.Нарантуяад холбогдох гомдлыг хэлэлцлээ. 

УИХ-ын Тамгын газраас М.Нарантуяаг УИХ-ын гишүүнд хуулиар хориглосон ашгийн төлөө сурталчилгаа хийсэн. Өмнө анхаархуулсан боловч уг үйлдлээ зогсоогоогүй учир ёс зүйн ариуцлага тооцуулахаар Ёс зүйн байнгын хороонд хүсэлт гаргасан.

Албан бичигт "2024 оны наймдугаар 18-ны өдөр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь олон нийтийн сүлжээнд өөрийн цахим хуудсаар шууд дамжуулалт хийж бараа сурталчилсан. Энэ нь гишүүний үүрэгт ажилд хамаарахгүй ажил эрхэлж, ёс зүйн хэмжээг зөрчсөн үйлдэл хэмээн олон нийтийн зүгээс шүүмжилж байна. Түүнчлэн М.Нарантуяа-Нара нь УИХ-ын гишүүний тангараг өргөснөөсөө хойш удаа дараа шууд дамжуулалт хийн бараа сурталчилсан. 

Мөн УИХ-ын гишүүн албаны болон хувийн журмаар гадаад улс руу явахдаа ажлын таваас доошгүй өдрийн өмнө УИХ-д даргад мэдэгдэнэ гэдэг журмыг зөрчиж, ямар нэгэн хүсэлт гаргалгүйгээр БНХАУ-д зорчиж, олон нийтийн сүлжээн дэх хаягаар сурталчилгаа явуулсан. Улмаар наймдугаар сарын 16, 19-ний өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй" зэргийг дурдсан байдаг. 

зураг

Энэ дагуу Ёс зүй, дэгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгээс гишүүн М.Нарантуяаг "ёс зүйн зөрчил гаргасан" гэж үзжээ. Ажлын хэсгийн хуралдааны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Байнгын хороонд танилцуулсан байна.

Гишүүн М.Нарантуяа гаргасан гаргасан үйлдэлдээ уучлал гүйж, дахин давтахгүй хэмээн амласан тул Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар гишүүн М.Нарантуяад сануулах арга хэмжээ авлаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Эрдэнэчимэг (127.0.0.1)
    Нараа Амжилт.Хувалцнуудийг Гишгэх газаргүй болгоод өгөөрэй
    2024 оны 08 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 1 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 6 цаг 59 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 7 цаг 15 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 7 цаг 44 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 8 цаг 38 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Өчигдөр 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Өчигдөр 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Өчигдөр 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Өчигдөр 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Өчигдөр 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Өчигдөр 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Өчигдөр 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Өчигдөр 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Өчигдөр 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Өчигдөр 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Өчигдөр 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Өчигдөр 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Өчигдөр 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Өчигдөр 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top