x

Биеийн тамирын багш, арга зүйч, дасгалжуулагч нарын анхдугаар чуулган боллоо

Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн биеийн тамирын багш нарын анхдугаар чуулга уулзалт өнөөдөр (2024.05.05) боллоо. Чуулга уулзалтад Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Биеийн тамир спортын улсын хорооны Биеийн тамир спортын бодлогын хэлтсийн дарга О.Баасан, дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга Г.Батбаяр, Спортын анагаах ухаан, Эрдэм шинэжилгээний төвийн мэргэжилтэн Ч.Болдбаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Баялагмаа болон дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн биеийн тамирын багш, арга зүйч нар оролцлоо.

Уулзалтын эхэнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн хэмжээнд биеийн тамир, спортыг дэмжих чиглэлээр хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Мөн тэрбээр “Баянгол дүүргийн биеийн тамир, спортын хорооны шинэ барилга 2022 онд ашиглалтад орсноор 2022, 2023 онд нийт 113 спортын тэмцээн, уралдаан, биеийн тамирын арга хэмжээ зохион байгуулж давхардсан тоогоор дүүргийн 209,575 иргэн, хүүхэд, залуус хамрагдсан байна. Эдгээр зохион байгуулагдсан арга хэмжээний 30-35 хувьд сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, дасгалжуулагч, хүүхдүүд хамрагдсан байгаа нь хүүхдүүдийг бага наснаас нь биеийн эрүүл мэндийг дархлаажуулах, спортод дуртай, Монгол Улсын нэрийг тив дэлхийд гаргах тамирчид болоход гол түлхэц болж байна” гэдгийг онцоллоо.

Мөн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд дүүрэгт ажиллаж байгаа биеийн тамирын багш, арга зүйч, дасгалжуулагч нарын санал маш чухал. Иймд өнөөдрийн чуулга уулзалтаар та бүхэн дүүрэгт орон нутагтайгаа хэрхэн яаж хамтарч ажиллах талаар тодорхой саналуудаа солилцож, хөтөлбөрт тусгах цаашлаад ажил хэрэг болгохын төлөө хамтарч ажиллах шаардлагатай гэсэн юм.

Түүнчлэн уулзалтын үеэр дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга Г.Батбаяр дүүрэгт хийгдсэн Биеийн тамир, спортын хорооны 2023 оны тайланг хэлэлцүүлсэн бол Биеийн тамир спортын улсын хорооны Биеийн тамир спортын бодлогын хэлтсийн дарга О.Баасан нийтийн биеийн тамирын бодлого хэрэгжилтийн үйл ажиллагааны талаар илтгэл тавилаа.



iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 8 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 9 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 12 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 13 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 15 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 16 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 18 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 20 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 23 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 24 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 2 цаг 31 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 2 цаг 32 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 2 цаг 33 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 2 цаг 34 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 2 цаг 36 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 2 цаг 38 мин Хашима – Японы мартагдсан вант улс 4 цаг 21 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 4 цаг 25 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 4 цаг 26 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 4 цаг 29 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ
Top