x

М.Нарантуяа: Өмсөж байгаа хувцсаа үзүүлээд, найздаа туслах гэсэн маань том алдаа болчихлоо

УИХ-ын гишүүн М.Нарантуяад хариуцлага тооцуулах тухай хүсэлтийг УИХ-ын Тамгын газраас Ёс зүй, дэгийн байнгын хороонд хүргүүлсэн.

Энэ талаар гишүүн М.Нарантуяа өөрийн байр сууриа илэрхийлжээ.

М.Нарантуяа: 

-“Би энэ Их Хурлын нэр хүндэд барцад дагуулсан гишүүн болж байх шиг байна. УИХ-ын чуулган 7-8 удаа хуралдсанаас би нэг удаа тасалсан. Үүндээ уучлал хүсэж байна. Нөгөө талаар хоцорсныг маань тасалсан гэж бүртгэх нь буруу юм л даа. Тухайн үед хоцорсон ч гэсэн дараа нь ирцээ бүртгүүлээд, санал хураалтад оролцсон.

Иргэд намайг гудамжнаас орж ирсэн гишүүн гэж бухимдалтай хандаж байх шиг байна. Би гудамжнаас гишүүн болж орж ирснээ хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэвэл иргэд бид гудамжинд л амьдарч байна шүү дээ. Би өмнө нь төрийн ажил, улс төрийн намын сонгуульд ажил хийж байгаагүй болохоор надад дутагдал бий. Түүнийгээ хүлээн зөвшөөрч байна.

Дээрээс нь над руу чиглэсэн доромжлолд шууд хариулчихдаг муу зантай. Гэхдээ энэ зангаа аль болох татъя гэж бодож байгаа.

Би анхнаасаа УИХ-ын гишүүн болж төрөөгүй, надад энэ талын туршлага одоохондоо алга. Жишээ нь, УИХ-ын гишүүн гадаад руу явахдаа яах вэ гэдгийг би мэдээгүй байсан. Шинэ гишүүдэд энэ талын сургалт ороход би өвчтэй байсан учраас сууж чадаагүй.

Гишүүн болохоос өмнө 10 гаруй жилийн хугацаанд би олны нүдэн дээр амьдарч байлаа. Шагнал нь, шийтгэл нь ямар байдаг вэ гэдгийг сайн мэднэ. Гэхдээ надад хууль дүрэм зөрчсөн бус харилцаа хандлагын асуудал байгаа. Би давхар ажил эрхлээд давхар орлого олсон явдал байхгүй. Алдаагаа ухамсарлаж байгаа.

-Та одоо ахиж бараа, бүтээгдэхүүн сурталчилсан шууд дамжуулалт хийх үү?

-Munkhtur Narantuya Nara гээд цэнхэр тэмдэглэгээтэй хаягийг УИХ‑аас ч юм уу хөтлөн явуулаарай гэж нээж өгсөн хаяг биш. 2010 оноос хойш энэ хаягийг хөтлөн явуулж байгаа. Энэ хаягаараа би арилжаа, сурталчилгаа хийхгүй. Гэр бүлийн хүн маань авч явна. Харин ажил, албатай холбоотой мэдээллээ Иргэний Зоригтой Нара хаягаар хөтлөн явуулж байх болно.

Сая яалт ч үгүй хүн чанарын асуудал гарсан юм. Өмсөөд явж байгаа хувцсаа үзүүлчихэд юу нь болохгүй гэж. Одоо ч өмсөөд л явж байна. Найздаа тусалъя гэж бодсон маань энэ хэмжээнд том алдаа болчихлоо.  

-УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос танд хариуцлага хүлээлгэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Хариуцлага тооцох ёстой гэж үзвэл хүлээн зөвшөөрнө.  

-УИХ-аар төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэлэлцэж байгаа энэ чухал үед таныг бараа сурталчлаад гадаадад явж байсанд чинь иргэд дургүйцээд байна л даа?

-Би тэр шууд дамжуулалтыг хийснээрээ төсвийн тодотголыг судлаагүй гэсэн үг биш л дээ. Зөвхөн одоо хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж цаашдын дөрвөн жилийн хугацаанд хийх ажлыг маань битгий үгүйсгээсэй гэж хүсэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    хариуцлага тооцох хэрэгтэй
    2024 оны 08 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 3 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 9 цаг 0 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 9 цаг 16 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 9 цаг 45 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 10 цаг 39 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top