x

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль, тогтоолын төслүүдийн талаар танилцууллаа.

Шинээр эмхлэн байгуулах Засгийн газар Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дараах байдлаар тусгасан байна.

Засгийн газрын бүтэц:

  • Эдийн засаг, хөгжлийн яам;
  • Гадаад харилцааны яам;
  • Сангийн яам;
  • Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
  • Батлан хамгаалах яам;
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
  • Боловсролын яам;
  • Гэр бүл, хүний хөгжлийн яам;
  • Зам, тээврийн хөгжлийн яам;
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
  • Эрчим хүчний яам;
  • Эрүүл мэндийн яам.

Засгийн газрын бүрэлдэхүүн: 

  • Монгол Улсын Ерөнхий сайд
  • Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;
  • Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;
  • Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;
  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
  • Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;
  • Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;
  • Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
  • Гадаад харилцааны сайд;
  • Сангийн сайд;
  • Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;
  • Батлан хамгаалахын сайд;
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;
  • Боловсролын сайд;
  • Гэр бүл, хүний хөгжлийн сайд;
  • Зам, тээврийн хөгжлийн сайд;
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;
  • Эрчим хүчний сайд;
  • Эрүүл мэндийн сайд.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэн тогтоохдоо өнгөрсөн 30 жилийн хугацаанд явж ирсэн Засгийн газрын бүтэц дээр тулгуурлан, ерөнхий чиг хандлагыг Англи, Герман, Сингапур зэрэг парламент нь манайхтай төстэй, холимог тогтолцоотой улс орнуудынхтай төстэй байхаар тодорхойлсон.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг гэр бүл, хүний хөгжил рүү чиглүүлж, үндсэн үзэл баримтлалыг хүний хөгжил гэдэг цогц ойлголт руу хандуулсныг тодотгосон.

Түүнчлэн залуучуудыг соёл, спорт, аялал жуулчлалтай хамтатган авч үзэх нь олон улсын нийтлэг жишиг гээд энтертайнмент, бүтээлч үйлдвэрлэлийн салбартай залуучууд идэвхтэй холбогдож байж ирээдүйд итгэх итгэл, эх оронч үзэл төлөвшинө гэж үзэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамыг байгуулахаар төлөвлөсөн гэлээ.

Уул уурхайг зөвхөн ухах салбар гэж ойлгох бус дэвшилтэт технологид тулгуурласан, үйлдвэржсэн чиглэл рүү орох нь зүйтэй учир Аж үйлдвэрийн яамыг уул уурхайгаас салгаж болохгүй хэмээн тайлбарлав.

Хууль зүй, дотоод хэргийн асуудлыг “жастис” буюу шударга ёс гэдэг агуулга руу оруулж ирснийг Ерөнхий сайд тодотгоод, бид зөвхөн хууль сахиулах биш шударга ёсыг нийгэмд тогтоох, хууль тэгш үйлчлэх, хүний эрхийн асуудлуудыг ч хамтад нь авч үзэх ёстой.

Эдийн засгийн хөгжлийн яам нь бодлого төлөвлөлтийн яам бөгөөд энэ агуулгаар ШУА-ийг Эдийн засгийн хөгжлийн яам руу татсан гэлээ.

Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“И-Монгол" академи ШШГЕГ-тай хамтран ажиллаж байна 5 цаг 53 мин Н.Ганибал: Ирэх сарын 20-ны дотор АН их хурлаа хийнэ 7 цаг 1 мин МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслөөр мэдээлэл сонсов 10 цаг 5 мин Экологийн улсын олимпиадыг “Бадрах Энержи” компани дэмжиж ажиллалаа 10 цаг 12 мин Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 10 цаг 24 мин Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хувийн өмчийг хамгаална гэж байх уу? 10 цаг 40 мин Афганистаны эрх баригчид шатрын спортыг тодорхойгүй хугацаагаар хориглов 10 цаг 50 мин Пакистан Энэтхэгийн эсрэг том хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлэв 10 цаг 51 мин Ромын шинэ пап XIV Леогийн тухай сонирхолтой баримтууд 10 цаг 53 мин Москвагийн Улаан талбайд Ялалтын баярын парад болж, олон улсын лидерүүд оролцлоо 10 цаг 55 мин АНУ, Хятадын татварын асуудлаарх хэлэлцээ ахиц дэвшилтэй өндөрлөж, харилцаа “дахин сэргэж” байна 10 цаг 59 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөлттэй гарлаа 11 цаг 0 мин “Made in Mongolia-2025” экспо Сидней хотод болно 11 цаг 1 мин Монголын жүдочид Астана хотын “Их дуулга”-аас гурван хүрэл медаль хүртлээ 11 цаг 2 мин Биткоины ханш 105 мянган ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо 11 цаг 3 мин Хүүхдийн парк хоёр шинэ тоглоомтой болжээ 11 цаг 5 мин Дотоод худалдааны орлого өсөлттэй гарч, бүтэц өөрчлөгдлөө 11 цаг 6 мин Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна 11 цаг 7 мин Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 13 цаг 14 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 14 цаг 29 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хув... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top