x

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал ЧУ Донгиу Монгол Улсад айлчилна

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Ерөнхий захирал ЧУ Донгиу Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад 2024 оны долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Др. ЧУ Донгиу нь ХХААБ-ын Ерөнхий захирлын албыг хүлээн авснаас хойш Монгол Улсад хийж байгаа анхны айлчлал нь бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Айлчлалын үеэр Др. ЧУ Донгиу Монгол Улсын төр, засгийн тэргүүнүүд болон холбогдох яамдын сайд нартай уулзаж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүртээмжтэй, эрсдэлийг даван туулах чадавх бүхий хүнс, хөдөө аж ахуйн тогтвортой тогтолцоог бий болгох чиглэлд Монгол Улс болон ХХААБ-ын хооронд харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцоно.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт жендэрийн тэгш байдлыг дэмжих бодлогын хүрээнд салбарын манлайлагч эмэгтэйчүүдтэй уулзахаар төлөвлөж байна. Энэ уулзалтын үеэр хүнс, хөдөө аж ахуйн салбарт эмэгтэйчүүдийн гүйцэтгэж байгаа үүргийг онцгойлж, тэдний оруулж буй хувь нэмрийг тодотгон эмэгтэйчүүдэд тулгарч буй сорилтын талаар ярилцах юм. ХХААБ-ын Ерөнхий захирлын айлчлал нь Монгол Улсад хүнсний хангамжийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй тогтолцоог бий болгоход ХХААБ-ын дэмжлэгийг бататгахын сацуу эмэгтэйчүүд хөдөө аж ахуйн хөгжилд оруулах хувь нэмэр болон үр өгөөжийг нь ижил тэгш хүртдэг боломжийг бататгах цаашдын хамтын ажиллагааг бий болгох юм.

Монгол Улс 1973 онд ХХААБ-ын гишүүнээр элссэн бөгөөд ХХААБ-ын Бээжин дэх төлөөлөгч Монголын асуудлыг хамаарч байгаад 2018 онд Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч томилогдсон байна. Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс болон ХХААБ-ын хамтын ажиллагаа өргөжин тэлж, найдвартай түншлэл бий болгосны зэрэгцээ ХХААБ нь Монголын хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт шинжлэх ухаанд суурилсан бодлого боловсруулан хэрэгжүүлэх, инновац болон технологи нэвтрүүлэх, шинжлэх ухааны судалгааг дэмжин ажиллаж байна. ХХААБ-ын хэрэгжүүлсэн олон чиглэлийн төсөл, хөтөлбөр нь монголчуудын амьжиргаа, сайн сайхан байдлын үндэс болсон, байгаль цаг уурын нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай хүнс, хөдөө аж ахуйн салбарт үр өгөөжөө өгсөөр буй билээ.

Эх сурвалж: ГХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“И-Монгол" академи ШШГЕГ-тай хамтран ажиллаж байна 5 цаг 40 мин Н.Ганибал: Ирэх сарын 20-ны дотор АН их хурлаа хийнэ 6 цаг 48 мин МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслөөр мэдээлэл сонсов 9 цаг 52 мин Экологийн улсын олимпиадыг “Бадрах Энержи” компани дэмжиж ажиллалаа 9 цаг 59 мин Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 10 цаг 11 мин Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хувийн өмчийг хамгаална гэж байх уу? 10 цаг 27 мин Афганистаны эрх баригчид шатрын спортыг тодорхойгүй хугацаагаар хориглов 10 цаг 37 мин Пакистан Энэтхэгийн эсрэг том хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлэв 10 цаг 38 мин Ромын шинэ пап XIV Леогийн тухай сонирхолтой баримтууд 10 цаг 40 мин Москвагийн Улаан талбайд Ялалтын баярын парад болж, олон улсын лидерүүд оролцлоо 10 цаг 42 мин АНУ, Хятадын татварын асуудлаарх хэлэлцээ ахиц дэвшилтэй өндөрлөж, харилцаа “дахин сэргэж” байна 10 цаг 45 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөлттэй гарлаа 10 цаг 46 мин “Made in Mongolia-2025” экспо Сидней хотод болно 10 цаг 48 мин Монголын жүдочид Астана хотын “Их дуулга”-аас гурван хүрэл медаль хүртлээ 10 цаг 48 мин Биткоины ханш 105 мянган ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо 10 цаг 50 мин Хүүхдийн парк хоёр шинэ тоглоомтой болжээ 10 цаг 52 мин Дотоод худалдааны орлого өсөлттэй гарч, бүтэц өөрчлөгдлөө 10 цаг 53 мин Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна 10 цаг 53 мин Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 13 цаг 1 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 14 цаг 15 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хув... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top