x

Эвслийн Засгийн газар Ерөнхий сайд болон 22 сайд, 16 яамтай ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор шинээр эмхлэн байгуулах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхойлж байна.

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаа Тэргүүн Шадар сайд,  бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайд болон хөрөнгө оруулалт, өрсөлдөөний асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайд, тодорхой асуудал эрхэлсэн Үндэсний хорооны дарга буюу Монгол Улсын сайд гурав байхаар тусгасан. Засгийн газрын эдгээр гишүүнээс гадна Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын эрхлэх асуудал эрхэлсэн 15 сайд нар ажиллана.

Ерөнхий сайдын танилцуулж буй төслөөр Засгийн газрын бүтэц:

  1. Эдийн засаг, хөгжлийн яам;
  2. Гадаад харилцааны яам;
  3. Сангийн яам;
  4. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;
  5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
  6. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
  7. Батлан хамгаалах яам;
  8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
  9. Боловсролын яам;
  10. Гэр бүл, хүний хөгжлийн яам;
  11. Зам, тээврийн хөгжлийн яам;
  12. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
  13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
  14. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
  15. Эрчим хүчний яам;
  16. Эрүүл мэндийн яам

Засгийн газрын бүрэлдэхүүн:

  1. Монгол Улсын Ерөнхий сайд
  2. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;
  3. Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;
  4. Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;
  5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
  6. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;
  7. Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;
  8. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
  9. Гадаад харилцааны сайд;
  10. Сангийн сайд;
  11. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;
  12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;
  13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;
  14. Батлан хамгаалахын сайд;
  15. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;
  16. Боловсролын сайд;
  17. Гэр бүл, хүний хөгжлийн сайд;
  18. Зам, тээврийн хөгжлийн сайд;
  19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;
  20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
  21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;
  22. Эрчим хүчний сайд;
  23. Эрүүл мэндийн сайд;
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 5 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 10 цаг 36 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 10 цаг 52 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 11 цаг 21 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 12 цаг 15 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top