x

Казахстанд шар усны үерийн улмаас хохирол учрахад Монголын ард түмэн сэтгэл зүрхээрээ хамт байж, тусалсанд талархал илэрхийлэв

Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 07 дугаар сарын 4-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев-тай уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, дээд, өндөр түвшинд яриа хэлэлцээ тогтмолжин Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаа идэвхжиж буйг онцлон тэмдэглэв.

Хоёр улсын төрийн тэргүүн хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик зэрэг тэргүүлэх салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтлоо.

Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох замаар хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй хоёр талын болон олон улсын түвшинд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Казахстан улсад шар усны үерийн улмаас эд материалын ихээхэн хэмжээний хохирол учрахад Монголын ард түмэн сэтгэл зүрхээрээ хамт байж, Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг, туслалцаа үзүүлсэнд Ерөнхийлөгч Ж.Токаев чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Тэрбээр мөн цаашид дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв.

зураг

 

 

Эх сурвалж: ЕТГ-ын ХМА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“И-Монгол" академи ШШГЕГ-тай хамтран ажиллаж байна 7 цаг 48 мин Н.Ганибал: Ирэх сарын 20-ны дотор АН их хурлаа хийнэ 8 цаг 56 мин МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслөөр мэдээлэл сонсов 12 цаг 0 мин Экологийн улсын олимпиадыг “Бадрах Энержи” компани дэмжиж ажиллалаа 12 цаг 7 мин Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 12 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хувийн өмчийг хамгаална гэж байх уу? 12 цаг 35 мин Афганистаны эрх баригчид шатрын спортыг тодорхойгүй хугацаагаар хориглов 12 цаг 45 мин Пакистан Энэтхэгийн эсрэг том хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлэв 12 цаг 45 мин Ромын шинэ пап XIV Леогийн тухай сонирхолтой баримтууд 12 цаг 48 мин Москвагийн Улаан талбайд Ялалтын баярын парад болж, олон улсын лидерүүд оролцлоо 12 цаг 50 мин АНУ, Хятадын татварын асуудлаарх хэлэлцээ ахиц дэвшилтэй өндөрлөж, харилцаа “дахин сэргэж” байна 12 цаг 53 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөлттэй гарлаа 12 цаг 54 мин “Made in Mongolia-2025” экспо Сидней хотод болно 12 цаг 56 мин Монголын жүдочид Астана хотын “Их дуулга”-аас гурван хүрэл медаль хүртлээ 12 цаг 56 мин Биткоины ханш 105 мянган ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо 12 цаг 57 мин Хүүхдийн парк хоёр шинэ тоглоомтой болжээ 13 цаг 0 мин Дотоод худалдааны орлого өсөлттэй гарч, бүтэц өөрчлөгдлөө 13 цаг 0 мин Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна 13 цаг 1 мин Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 15 цаг 9 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 16 цаг 23 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хув... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top