x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгчтэй уулзав

Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 07 дугаар сарын 3-ны өдөр Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзав.

Ерөнхийлөгч С.Жапаровын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлснийг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцоллоо.

Мөн хоёр орны найрсаг харилцааг бататгах, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

Төрийн тэргүүнүүд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж буйг сайшааж, Монгол Улсын Их Хурлын дарга болон Киргиз Улсын Парламент Жогорку Кенешийн дарга нарын 2024 онд хийсэн харилцан айлчлал амжилттай, үр дүнтэй болсныг онцоллоо.

Цаашид уламжлалт найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн бататгах хүрээнд батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик зэрэг салбарт идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргиз Улсын “Ногоон өв” санаачилгатай уялдуулан Киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монголд нутагшуулах, Эрдэнэт хотноо “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил идэвхтэй өрнөж буйг талууд сайшаалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“И-Монгол" академи ШШГЕГ-тай хамтран ажиллаж байна 6 цаг 50 мин Н.Ганибал: Ирэх сарын 20-ны дотор АН их хурлаа хийнэ 7 цаг 58 мин МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслөөр мэдээлэл сонсов 11 цаг 2 мин Экологийн улсын олимпиадыг “Бадрах Энержи” компани дэмжиж ажиллалаа 11 цаг 9 мин Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 11 цаг 21 мин Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хувийн өмчийг хамгаална гэж байх уу? 11 цаг 37 мин Афганистаны эрх баригчид шатрын спортыг тодорхойгүй хугацаагаар хориглов 11 цаг 47 мин Пакистан Энэтхэгийн эсрэг том хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлэв 11 цаг 48 мин Ромын шинэ пап XIV Леогийн тухай сонирхолтой баримтууд 11 цаг 50 мин Москвагийн Улаан талбайд Ялалтын баярын парад болж, олон улсын лидерүүд оролцлоо 11 цаг 52 мин АНУ, Хятадын татварын асуудлаарх хэлэлцээ ахиц дэвшилтэй өндөрлөж, харилцаа “дахин сэргэж” байна 11 цаг 56 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөлттэй гарлаа 11 цаг 57 мин “Made in Mongolia-2025” экспо Сидней хотод болно 11 цаг 58 мин Монголын жүдочид Астана хотын “Их дуулга”-аас гурван хүрэл медаль хүртлээ 11 цаг 59 мин Биткоины ханш 105 мянган ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо 12 цаг 0 мин Хүүхдийн парк хоёр шинэ тоглоомтой болжээ 12 цаг 2 мин Дотоод худалдааны орлого өсөлттэй гарч, бүтэц өөрчлөгдлөө 12 цаг 3 мин Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна 12 цаг 4 мин Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 14 цаг 11 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 15 цаг 26 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хув... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top