x

Унгарын Ерөнхий сайд Киевт гэнэтийн айлчлал хийж байна

Энэ сарын эхнээс Европын холбоог даргалж эхэлсэн Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан Киевт өчигдөр гэнэтийн айлчлалаар очсон байна.

Европын холбооны зүгээс Украинд дэмжлэг тусламж үзүүлэхийг илэрхий эсэргүүцэх байр суурь баримталдаг Унгарын Ерөнхий сайд 2022 онд Украин дахь Оросын цэрэг дайны ажиллагаа эхэлснээс хойш анх удаа Киевт хөл тавьж байгааг олон улсын хэвлэлүүд онцолжээ.

Виктор Орбан Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй энх тайван тогтоох боломжийг гол чухалчилж хэлэлцэх бодолтой байгаа гэдгийг Унгарын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Берталан Хаваши мэдээлсэн байна.

Мөн Унгар-Украины харилцааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путины Европын холбоон дахь хамгийн ойрын холбоотон гэгддэг Виктор Орбаны хувьд Европын холбооноос Украинд үзүүлэх санхүүгийн болон зэвсгийн тусламжид тогтмол саад хориг тавьж, хүчин чармайлтыг нь сулруулах алхмууд хэрэгжүүлж ирсэн гэдгийг Европын хэвлэлүүд тэмдэглэж байна.

Украин болон Унгарын албаныхны мэдээлж байгаагаар, хэдэн сарын турш үргэлжилсэн хэлэлцээний эцэст хоёр улсын удирдагчийн уулзалт болж буй юм байна.

Өрнөдийн удирдагчдын хувьд, үүнээс өмнө Украины дайны туршид Киевийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлж томоохон айлчлалуудыг удаа дараа хийж ирсэн.

Харин Киев, Будапештийн тухайд Украины дайн эхлэхээс бүр өмнө, Украины эрх баригчдын баримталж ирсэн хэлний бодлогын асуудлаас болж хоорондоо зөрчилдөөнтэй явж иржээ.

Учир нь Дэлхийн 1-р дайнаас өмнө Унгарын харьяанд байсан Карпатын нурууны өвөр бүсээр суудаг 100 мянга гаруй мажар үндэстэн өнөө хэр Украинд амьдардаг, тэдний асуудлыг энэ айлчлалын үеэр мөн хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тэрчлэн Унгар улс Украинтай хиллэдэг боловч Европын холбооны бусад улстай харьцуулахад илт цөөн дүрвэгч Украинаас хүлээж авсан гэдгийг “Франс пресс” дурдсан байна.

Европын холбоо Украиныг элсүүлж авах асуудлаарх яриа хэлэлцээг албан ёсоор эхлүүлэх шийдвэрийг өнгөрсөн 7 хоногт баталсан, мөн Унгар улс энэ оныг дуустал Европын холбоог даргалагч улсын үүргийг сэлгээгээр хүлээж авсантай давхцаж Виктор Орбаны Украин дахь энэ айлчлал болж байна.

Европын холбоог даргалагч орны хувьд, хэлэлцэх асуудлуудыг товлох, гадаад бодлого, евро бүсийн асуудлаас бусад Европын холбооны бүх салбар хүрээний хуралдаануудад даргалах, хууль тогтоомжийн асуудлаар Европарламенттай хийх хэлэлцээнүүдэд гишүүн орнуудын хооронд зөвшилцлийг хангаж зуучлах чиг үүрэг хүлээдэг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 7 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 12 цаг 35 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 12 цаг 50 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 13 цаг 19 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 14 цаг 13 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top