x

Б.Пүрэвдорж: АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ

2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялсан нэр дэвшигчдэд СЕХ өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүний үнэмлэх гардууллаа. Энэ үеэр УИХ-ын зарим  гишүүд хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

МАН-аас Засгийн газарт хамтрах урилга өгсөн. АН засагт хамтарвал шинэ "МАНАН" үүснэ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-"Бид 2004-2016 онд хамтарч ирсэн туршлагатай. Үр дүнд нь МАНАН гэх ойлголт үүссэн. Хамтарч хулгай, авлигын схем хийсэн. Өнгөрсөн чуулганы үед сонсгол хийж, "би", "чи" дээрээ тулсан. Тиймээс би хувьдаа шинэ "МАНАН"-г үүсгэж болохгүй гэсэн байр суурьтай байна. Асуудлыг хоёр талаас нь харж байгаа. Эхнийх нь төрийн ажил талаасаа улс төрийн нам ямар нэг байдлаар эрх мэдэл авч, өөрсдийн мөрийн хөтөлбөр бодлогоо хэрэгжүүлэхээр сонгууль хийдэг. Эвсэж, хамтраад явбал ямар ч хариуцлага хяналтгүй Засгийн газар болно. Ер нь манай өнөөдрийн байдлаар засаглалын хэлбэр тодорхойгүй байгаа. Парламентын засаглалтай гэж хууль дээр байгаа боловч Ерөнхий сайдын засаглалтай. Улс төржихгүйгээр гол ажлуудаа явуулъя гэдэг шалтгаан хэлж байгаа. Өөр намтай битгий хэл өөрсдөө дангаараа найман жил засаглахдаа юу ч хийгээгүй. Үүнийг сонгуулиар бид зөндөө ярьсан. 

Одоохондоо саналын түвшинд МАН-аас хамтрах урилга өгсөн. Манай нам дотроо ярилцах байх. Хамгийн түрүүнд Засгийн газрын бүрэлдэхүүнийг ярилцах ёстой. Засгийн газрыг хэрхэн цомхон, мэргэжлийн түвшинд аваачих, төсвийн зардлаа яаж багасгах, хамтраад ямар ажил хийх гэж байгаа зорилгоо тодорхой болгох ёстой. 

Зорилгогүй нийлнэ гэдэг нь шинэ "МАНАН"-г хийе гэсэн санал байна. Санаа амар дахиад дөрвөн жил явъя санаархал байна. Ийм байж болохгүй.

АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Бид энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнд хоорондоо ярилцах ёстой. Хамтарсан засагт нэгдэх асуудал савнаасаа хальж байна. Манай Ардчилсан нам бол дарга шийддэг нам биш. Манай нам Үндэсний бодлогын хороогоороо асуудлаа шийддэг. Өнгөрсөн сонгуулиар болсон үр дүнг ярилцаж, цаашдаа хамтарсан засагт орох тухай ярина. Монголын ард түмэн ус, тосоор нь ялгаж өгсөн.

Эрх баригчид өнгөрсөн найман жилийн турш хийсэн ажилгүй, хулгай хийсэн. Тийм учраас эрх баригчдад хатуу хяналт тавих, сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэх сонголтыг бидэнд хийж өгсөн. Тийм учраас сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлнэ. Сөрөг хүчин гээд эсэргүүцэхийн нэр биш. Томоохон бүтээн байгуулалт, бодлогын шийдлийн асуудал дээр хамтран дэмжээд явах боломжтой. Харин болохгүй бүхэн дээр ард түмнийхээ дуу хоолой нь болж явах ёстой гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    МАН ялалтаа байгуулсан одоо өвөртөө хийгээд авбал ч нэг мөсөн дураараа дургихад чөлөөтэй болно доо
    2024 оны 07 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 8 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 14 цаг 32 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 14 цаг 48 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 15 цаг 17 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 16 цаг 11 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top