x

Шинээр сонгогдсон 126 гишүүнд УИХ-ын гишүүний үнэмлэх гардууллаа

Дөнгөж сая /2024.07.01/ СЕХ Төрийн ордны их танхимд УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулж дууслаа.

Энэ удаагий УИХ-ын ээлит сонгуулийг пропорциональ, мажоритари хосолсон системээр явуулж, 48 нэр дэвшигчийг намын жагсаалтаар, 78-ыг нь томсгосон 13 тойргоос сонгосон билээ. Сонгуулийн үр дүнд МАН 68, АН 42, ХҮН найм, Үндэсний эвсэл хоёр, ИЗНН хоср суудал аваад байна. 

СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН: 

-"УИХ-ын ээлжит сонгуулийг 2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр 69.85 хувийн ирцтэй амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуульд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг сонгох сонгуулийг хосолсон тогтолцоогоор зохион байгуулсан нь сонгууль зохион байгуулалтын хувьд болоод эрх зүйн орчны хувьд өргөн цар хүрээг хамарсан онцлог сонгууль боллоо. УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль нь Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж хуулийн дагуу хүчин төгөлдөр болж амжилттай зохион байгуулагдлаа.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо зургадугаар сарын 30-нд хуралдаж, санал хураалтын дүнд үндэслэж, тойрог тус бүрд хамгийн их санал авсан нийт 78 нэр дэвшигч, мөн нам эвслийн дүнд үндэслэж 48 гишүүнийг УИХ-ын гишүүнээр сонгосонд тооцож, үнэмлэх олгохоор шийдвэр гаргалаа. Нэг сонгогч, нэг сонголтын үнэ цэн бол Үндсэн хууль, ардчиллын баталгаа юм. Тиймээс сонгогчдынхоо итгэлийг хүлээж, хуульд заасны дагуу үүрэг хариуцлагатай байхыг нийт гишүүдээсээ хүсч байна" гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Хотын сонгогч 3 нэр дэвшигчийн төлөө санал өгдөг .Хөдөөний сонгогч 10 нэр дэвшигчийн төлөө санал өгдөг . Хотод 100000 сонгогчдод 5 нэр дэвшигч ,хөдөөд 100000 сонгогчдод 10 нэр дэвшигчтэй байгааг дараагийн сонгуулийн өмнө эргэж харах шаардлагатай юм!!!
    2024 оны 07 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 9 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 14 цаг 37 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 14 цаг 53 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 15 цаг 22 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 16 цаг 16 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top