x

МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 хувийн санал авчээ

Сонгуулийн Ерөнхий Хорооноос хэвлэлийн хурал зохион байгуулж, санал хураалтын дүнг танилцууллаа.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-"УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт амжилттай явагдлаа. Сонгуулийн автоматжуулсан системээр дүнг дамжуулж, өнгөрсөн шөнө 04:20 цагт эцэслэгдлээ. 2,198 хэсгийн хороонд бүгд дүнгээ дамжуулж дууслаа.

Системээр дамжуулсан нийт сонгогчдын ирц 69.4%-тай дууслаа. Гадаадад байгаа иргэдийн саналын уг системд нэгтгэгдсэн. Гадаадад байгаа 9,768 хүний саналыг тоолсон.

Энэ удаагийн сонгуульд 1.4 сая сонгогч саналаа өгсөн, ирц сайн байлаа. 2020 онтой харьцуулахад сонгогчдын тоо өссөн. Саналаа өгсөн сонгогчдын тоо буураагүй, өссөн. Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцлоо.

Санал хураалт Улаанбаатарт 70%, орон нутагт 60%-аас дээш ирцтэй дууслаа. Сонгуулийн автоматжуулсан системийн дүн эцсийн дүн болно. 

Хуулиар дангаараа сонгуульд оролцож буй нам нийт сонгогчийн 4%, хоёр намын эвсэл 5%, гурав болон түүнээс дээш намын эвсэл 7%-ийн босго давбал УИХ-ын суудал хуваарилалтад оролцоно.

Сонгуульд оролцсон 19 нам, хоёр эвслийн хоёр эвсэл нь хоёр намынх учир 5%-ийн босготой.

Намуудын авсан саналын хувь:

  1. МАН 35%
  2. АН 30.1%
  3. ХҮН нам 10.4%
  4. Үндэсний Эвсэл 5.2%
  5. Иргэний Зориг Ногоон Нам 5%-ийн дэмжлэг авсан байна. 

Улс төрийн намын хуулиар нийт сонгогчийн нэгээс дээш хувийн дэмжлэг авсан бол улс төрийн намын санхүүжилтийг авах эрхтэй болсон. Нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан 9 нам байна. Үүнд дээрх таван намаас гадна

  1. Шинэ Нэгдсэн Эвсэл 4.8%
  2. Үнэн ба Зөв Нам 2.8%
  3. Иргэний Хөдөлгөөний Нам 1.4%
  4. Бүгд Найрамдах Нам 1.3%-ийн дэмжлэг авчээ.

Гар тооллогыг өчигдөр 23:00 цагийн үед хийж эхэлсэн, дуусаагүй 6-7 газар үлдээд байна, удахгүй дуусна. Гар тооллого дууссан хэсгийн дүн системээр дамжуулсан дүнгээс зөрөөгүй.

Саналын хуудсыг гараар тоолохдоо камерын хяналт дор нэг бүрчлэн тоолж байгаа учир цаг орж байна. Гар тооллого нь анхаарал шаардсан ажил учир 30 гаруй цаг ажиллаж байна" гэв.

Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахад цагдаа, онцгой, тагнуул, хил хамгаалах байгууллага, УБЕГ, СЕХ-ны мэдээлэл технологийн баг гээд 40,000 орчим алба хаагч ажиллажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 9 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 14 цаг 35 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 14 цаг 51 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 15 цаг 20 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 16 цаг 14 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top