x

Хугацаат цэргийн алба хаагчдад МАН-ын нэр дэвшигчдийг дугуйлахыг албаджээ

УИХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Санал хураалтын үеэр гарсан, Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн асуудлаар АН-ын Хэрэг эрхлэх газраас мэдээлэл хийлээ. 

АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж:

-Саналаа өгөхөөр хэсгийн хороон дээр ирж байгаа сонгогчдыг МАН тусгай апп ашиглан бүртгэж байна. Энэ нь хууль зөрчсөн эсэх талаар бид хүсэлт гаргаад тодруулж байна.

Мөнгө тараах явдал хавтгайдаа байна.

Хэсгийн хорооны ажилтан, төрийн алба хаагчид саналаа өгөхөөр ирсэн сонгогч нарт зөвлөгөө өгөх нэрээр МАН-ын намын нэр дэвшигчдийг дугуйлахыг албадаж байна.

Ажиглагч нарыг бичлэг хийхийг хориглож байна. Хэсгийн хороонд ажиллаж байгаа ажиглагч нар гарсан зөрчлийг баримтжуулах, бичлэг хийх эрх нь нээлттэй. Хуулиар хориглоогүй. 

УИХ-ын 4-р тойрог, Хөвсгөл аймагт бүх хэсгийн хороод дээр МАН-ын хоёр нэр дэвшигчийг заавал дугуйлах зааварчилгаа гаргаад, хэвлээд тавьчихсан байна. Төрийн алба хаагчид сонгуулийн хууль тогтоомж зөрчиж, улс төрийн намд үйлчилж байна. Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаад, шалгуулж байна.

Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186, 111-р ангийн байлдагч, хугацаат цэргийн алба хаагч нарт МАН-ын найман нэр дэвшигчийг дугуйлахаар нэрсийн жагсаалтыг өгсөн байна. Саналын хуудас бөглөхдөө нэрсийн жагсаалтыг гаргаж ирж байгаад ажиглагч нарын хараанд өртөж, уг хэргийг мөн Орхон аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Төрийн албаны цэнхэр дугаартай машин сонгуулийн сурталчилгаанд явж байна. Түргэн тусламжийн тэргэнд цагаан хоолой байрлуулаад намын сурталчилгаа хийж байна. 20 сая төгрөгөөр торгосон байна. 

Дорнод аймгийн Баян-Уул сумын 5-р багт н.Отгонжаргал гэдэг эмэгтэй зөөврийн хайрцгаас гарсан хүчингүй саналын хуудсыг сольж, шинэ хуудас бөглөж хийсэн нь илэрч мөн цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Саналын хайрцагны лац хөндсөн 10 гаруй зөрчил илэрсэн байна.

Энэ бүх зөрчлийг "төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого" хэмээн үзэж хуулийн байгууллагаар шалгуулна. Зөрчил гаргасан, мөнгө тараасан нэр дэвшигчийг орой 18.00 цагийн мэдээгээр нэрийг нь зарлана" гэв.

Мөн тус намын тойрог хариуцсан хуулийн ажилтны мэдээлснээр Өмнөговь аймагт АН-аас нэр дэвшсэн Л.Мөнхбаясгалангийн машин, байрыг нэгжсэн тохиолдол гарчээ. Хуульд зааснаар нэр дэвшигчийг шалгах, байр, машинд үзлэг нэгжлэг хийхээр СЕХ-нд мэдэгдэх үүрэгтэй юм байна. 

Мөн Өвөрхангай аймагт үнэгүй бараа өгнө гэж иргэдийн иргэний үнэмлэхийг авч явсан зөрчил гарсан байна.

Чингэлтэйд нэр дэвшсэн н.Даваажав гэх нэр дэвшигч өөрийн эзэмшлийн скүүтерийг хэсгийн хороодод олноор байршуулж, иргэдэд үнэгүй үйлчилгээ үзүүлсэн зөрчил гарчээ.   

 

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 9 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 14 цаг 34 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 14 цаг 50 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 15 цаг 19 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 16 цаг 13 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top