x

“Монгол Базальт” ХК Узбекистан улсад орчин үеийн базальт технологийн үйлдвэр байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Узбекистан Улсад 2024 оны 06 сарын 23-26-ны өдрүүдэд төрийн албан ёсны айлчлал хийж байгаа билээ. 

Энэ үеэр Монгол Базальт ХК (MSE: MBW) нь Базальт Узбекистан Групптэй хамтран Узбекистан улсад орчин үеийн Базальт технологийн хамтарсан үйлдвэр байгуулахаар гэрээгээ байгууллаа.  

Энэхүү төсөл нь эхний үе шатандаа 30 сая ам долларын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ба үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 45,000 тонн байна. 

Монгол Базальт ХК-ийн нэвтрүүлж буй орчин үеийн эрчим хүчний хэмнэлттэй дэлхийд ховор технологийн шийдэл нь Узбекистан улсын үндэсний хэмжээнд 2030 он гэхэд ДНБ-д ногдох хүлэмжийн хийн тодорхой ялгарлыг 2010 оны түвшнээс 35 хувиар бууруулах зорилтоо биелүүлэхэд нь туслах юм.

 зураг

Узбекистан улсын хүн ам Монголоос 10 дахин их буюу 35 сая, ДНБ нь 5 дахин том буюу 91 тэрбум ам.доллар билээ. Мөн Узбекистан улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлаар дэлхийд 5-т, Европ болон Төв Азид хамгийн өндөрт ордог. 

  • Тус улсын орон сууц, нийтийн барилгын салбар нь нийт эрчим хүчний хэрэглээний 50 орчим хувийг эзэлдэг бол аж үйлдвэрийн салбар 22%, тээврийн  салбар 20%-ийг тус тус эзэлдэг байна. 
  • Мөн нийтийн барилга байгууламжийн салбарт бүс нутгийн эмнэлгүүдийн эрчим хүчний хэрэглээний 70 орчим хувийг, сургуулийн өмнөх боловсролын эрчим хүчний хэрэглээний 84 хувийг, хөдөөгийн эмнэлгийн эрчим хүчний хэрэглээний 88 хувийг, улсын сургуулийн эрчим хүчний хэрэглээний 97 хувийг халаалт эзэлдэг.
  • Сургуулийн өмнөх боловсрол, улсын сургууль, эрүүл мэндийн байгууллагуудын барилгын эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлснээр жил бүр 7000 ГВт.ц-аас дээш эрчим хүч буюу 260 сая гаруй ам долларыг хэмнэх боломжтой. 

Тус улсад Монгол Базальт ХК нь орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлээр дамжуулан эрчим хүчний алдагдалтай 31,000 олон давхар нийтийн барилгуудыг шинэчлэн сайжруулах, өртөг багатай, орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлэн, хоёр улсын тогтвортой хөгжлийн амлалтад нийцсэн хил дамнасан хамтын ажиллагааг эхлүүлж буй юм. 

Базальт чулуунд суурилан зохион бүтээсэн энэхүү бүтээгдэхүүн нь халуун, хүйтэнд тэсвэртэй, шатахгүй, урвалд орохгүй байгаль орчинд ээлтэй төдийгүй эрчим хүчний хэрэглээг эрс бууруулдаг ба барилга, дэд бүтцийн салбартай холбоотой хүлэмжийн хийн ялгарлыг багадаа 50%-иар бууруулж, ногоон үйлдвэрлэл, ногоон эдийн засгийг хөгжүүлэх түлхүүр технологи, үйлдвэрлэл, бүтээгдэхүүн болж байгаагаараа онцлог. 

Монгол Базальт ХК нь дотоодын зах зээлд жилд 20,000 тн базальт чулуун хөвөн дулаан тусгаарлагч материал нийлүүлэх хүчин чадалтай. Тус компани нь 2000 оноос базальт эрдэс чулуунд суурилсан дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэлийн технологи хөгжүүлэх чиглэлээр судалгаа, шинжилгээ, туршилтын ажлыг ОХУ болон Герман, Дани, Япон, БНХАУ-ын технологи хөгжүүлэлтийн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд дэлхийн хэмжээнд цөөн тооны өндөр хөгжилтэй улс орны эзэмшдэг, базальтыг боловсруулах технологийн ноу-хауг Монгол улсад нэвтрүүлж, эзэмшиж байна.

Ийнхүү Монгол Базальт ХК нь дэлхийд өрсөлдөхүйц ховор технологийн ноухаугаа олон улсын зах зээлд нэвтрүүлж эхэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 11 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 17 цаг 25 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 17 цаг 41 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 18 цаг 10 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 19 цаг 4 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top