x

Монгол Улс 46 орны 157 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар энэ сарын 23-26-нд тус улсад төрийн айлчлал хийж байна. 

Айлчлалын хүрээнд Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газрыг төлөөлж Тээврийн сайд И.Махкамов нар өчигдөр гарын үсэг зурлаа.

Хэлэлцээр байгуулснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдэж, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч урсгалыг нэмэх, мөн аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн эргэлтийг сайжруулах зэрэг харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн “Олон улсын автотээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах     Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн үр дүнд хоёр талын тээвэрчид   харилцан тээвэрлэлт гүйцэтгэх эрх зүйн таатай нөхцөл бүрдэхийн зэрэгцээ монголын   тээвэрчид Узбекистанаар дамжин Төв Азийн бусад улсууд, цаашлаад Турк, Ойрхи Дорнод,   Европ руу тээвэр хийх боломжийг нээж өгч байгааг ЗТХЯ мэдээллээ. 

Хоёр тал БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин харилцан тээвэрлэлт хийхэд анхаарахаар     тохиролцсон. Узбекистаны Ташкент-Казахстаны Алматы-Хоргос боомт-БНХАУ-ын Өрөмч   боомт-Монгол Улсын Ховд аймгийн Булган боомт гэсэн 4172 км маршрутыг ашиглахаар   тохиролцлоо. Энэ нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин явах замаас 1100 гаруй км дөт юм. 

Узбекистан Улс нь Монгол Улсын хувьд “Автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан 16 дахь улс болж байна. 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 12 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 17 цаг 33 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 17 цаг 49 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 18 цаг 18 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 19 цаг 12 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top