x

Ц.Гарамжавыг төрийн нууцыг хууль бусаар олж авсан, голын голдирол өөрчилсөн зэрэг хэргээр шалгаж байна

“Монполимет” группийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас мөрдөн шалгаж буйтай холбоотойгоор группийн бүх компанийн дансыг хааж битүүмжлээд байгаа. Үүний улмаас группийн үйл ажиллагаа доголдож, 1300 гаруй ажилчид цалингаа авч чадахгүйд хүрсэн тул ажилчдын төлөөлөлөнгөрөгч баасан гаригт жагсаал зохион байгуулсан.

Түүнийг баривчлан саатуулсны дараа "Хөгжлийн банкны зээлээ зориулалтын бусаар зарцуулсан буюу мөнгө угаасан байж болзошгүй" гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан ба энэ нь "XIV Далай ламын тодруулсан Х Богдтой холбоотой байж болзошгүй. БНХАУ-ын нөлөөллөөр манай хууль хяналтын байгууллагууд хөдөлж эхэллээ" гэх яриа гараад байгаа.

Тэгвэл энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг:

-АТГын Мөрдөн шалгах хэлтсээс төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Монполимет” ХХК, түүний охин компаниудын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нарт давуу байдал бий болгосон байж болзошгүй хэд хэдэн эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Үүнд:

  • Нэгдүгээрт, Хөгжлийн банкны зээлийг зээлийн шаардлага хангаагүй байхад авч зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй,
  • Хоёрдугаарт, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар авч ашигласан, Туул голын голдиролыг өөрчилж алт олборлон байгаль орчинд хохирол учруулсан,
  • Гуравдугаарт, төрийн нууцыг хууль бусаар олж авсан байж болзошгүй,
  • Дөрөвдүгээрт, мөнгө угаах,
  • Тавдугаарт, татвар төлөхөөс зайлсхийх зэрэг авлига, албан тушаалын хэд хэдэн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.

“Монполимет” ХХК болон түүний охин компаниудын үйл ажиллагаа явуулж байгаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гурван оффис, уг компаниудын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нарын оршин суух Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах таван орон сууцанд прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэгийн ажиллагаа явуулж, 500 гаруй боть санхүүгийн баримт бичиг, хэрэгт ач холбогдол бүхий цаасан болон цахим эд зүйлүүдийг хураан авсан.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд уг компанийн зарим хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, битүүмжилсэн. Тухайлбал:

“Монполимет” ХХК болон түүний охин компаниуд болох нэр бүхий 17 хуулийн этгээд, мөн дээрх хуулийн этгээдүүдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч таван иргэний арилжааны банкан дахь бүх төрлийн дансны зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр түр хязгаарласан.

Дээрх 17 хуулийн этгээдийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг улсын бүртгэлийн байгууллага дээр хязгаарлалт тогтоосон.

“Монполимет” ХХК болон түүний охин компани болох нийт дөрвөн хуулийн этгээдийн эзэмшиж байгаа ашигт малтмал ашиглалтын болон хайгуулын зургаан тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайнуудыг битүүмжилсэн.

Тодотгож хэлэхэд, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар авч ашигласан, Туул голын голдиролыг өөрчилж алт олборлосонтой холбогдуулан энэ чиглэлийн компанийнх нь дансны гүйлгээг хязгаарлаж битүүмжилсэн. Шалгалтын явцад нөхцөл байдалтай уялдуулан үндсэн үйл ажиллагааны, цалингийн, зээлийн зэрэг нийт 18 дансны зарлагын гүйлгээний хязгаарлалтыг цуцалж, одоогоор гүйлгээ хэвийн хийгдэж байна.

Энэ хэргийг 2018 оноос шалгаж эхэлсэн. Тухайн үед компанийн үүсгэн байгуулагч нь улс төрд нөлөө бүхий этгээд байсан. Улмаар энэ хэрэг хаагдсан байдаг. Харин 2022 оноос Хөгжлийн банкны зээл олголтын асуудал яригдах үед хэрэг дахин шалгагдаж эхэлсэн. Сонгуулийн үеэр зориуд мөрдөн шалгах ажиллагааг хийж байгаа явдал байхгүй. Мөн сонгуулийн дараа шалгая гэж хойшлуулах хуулийн үндэслэл байхгүй. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа нь өөрөө хуульд заасан хугацаатай байдаг" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (127.0.0.1)
    Хуцацгаалдаа
    2024 оны 06 сарын 26 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Мөнгө авсан уу авсан төлсөн үү төлсөн төлөөгүй өчнөөн луйварчин байна.Өхлээд мөнгө угаасан гэж эхлээд дараа нь зүйл анги өөрчилсөн нь нөгөө зохиолоор явж байгаа байдлыг харуулж байна.
    2024 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Гарамжав болоод бусад луйварчид бүгд үр удамаа харлуулах юм өөрсдөө хийж үлдээж байгаа хойно одоо яая гэхэв.Бидний үр хүүхдийн ирээдүйг бодохгүй хулгай хийж байхад тэгж хэлэх ч багадна.
    2024 оны 06 сарын 24 | Хариулах
  • зочин (127.0.0.1)
    Балай авгай худлаа богдыг урдаа барьж хэрэгсэл болгох гэж яаж ийгээд авсан юм бишүү ичдэггүй авгай ядаж богдоо бодсонч шуналаа татаач.
    2024 оны 06 сарын 24 | Хариулах
  • Ochirkhuu (127.0.0.1)
    Bayan Bazraa , Garamjav 2 baigal suitgegch nar.nutgiin irgediig huuj tuun.muuhai humuus dee.ene avgai odoo bolimoor yum aa.umuuruud bga humuus ter toson uurhaig ochood neg harchih heregtei.yaaj gol usiig samarch bgaag.baigliin aluurchid
    2024 оны 06 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 13 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 19 цаг 9 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 19 цаг 25 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 19 цаг 54 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 20 цаг 48 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top