x

Узбекистан руу манай улсын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар энэ сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийх гэж байна. Тус айлчлалтай холбогдуулж, хоёр орны харилцааны лавлахыг танилцуулж байна.

Нэг. Улс төрийн харилцаа

-1992 оны нэгдүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоожээ.

-Ташкент дахь Монгол Улсын Элчин сайдын яам энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Узбекистаны тал Бээжин хотоос хавсран суудаг.  

-Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Ф.Арзиев өнгөрсөн оны 11 дүгээр сарын 16-нд Итгэмжлэх жуух бичгээ барьжээ.  

-Найрсаг харилцаатай.

Ерөнхийлөгчийн түвшинд: 

-2001 онд Ерөнхийлөгч Н.Багабанди АНЭУ-д айлчлах замдаа Ташкентад түр буудаллан Узбекистаны Ерөнхий сайд У.Т.Султановтай уулзсан байна. 

-2005 онд БНКазУ-ын Астана хотноо болсон ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Н.Энхбаяр Узбекистаны Ерөнхийлөгч И.Каримовтай уулзав.

-2010, 2016 онд БНУзбУ-ын Ташкент хотноо болсон ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Узбекистаны Ерөнхийлөгч И.Каримовтай уулзав. 

-2022 онд БНУзбУ-ын Самарканд хотноо болсон ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй уулзав. 

-2023 онд АНЭУ-ын Дубай хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй уулзав.

Ерөнхий сайд, Шадар сайдын түвшинд: 

-2023 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНКирУ-ын Бишкек хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох үеэр Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Ариповтай уулзав. 

-2013 онд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва БНУзбУ-ын Ташкент хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын ээлжит хуралдаанд оролцох үеэр БНУзбУ-ын Ерөнхий сайдын орлогч А.Икрамов, Гадаад эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт, худалдааны сайд Э.Ганиев нартай тус тус уулзав. 

Гадаад харилцааны сайдын түвшинд: 

-2013 онд Гадаад харилцааны сайд Л.Болд ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хуралд оролцох үеэр Узбекистаны Ерөнхий сайдын орлогч А.Икрамовтай уулзав.

-2023 оны гуравдугаар сард Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНУзбУ-д албан ёсны айлчлал хийв. 

-Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссыг байгуулахаар 2022 онд хоёр улсын төрийн тэргүүн нар тохиролцсоны дагуу Гадаад харилцааны сайд нар өнгөрсөн онд ЗГХК-ыг байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав. 

-ЗГХК-ын анхны хуралдааныг энэ онд зохион байгуулахаар ажиллаж байна. ЗГХК-ын монголын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, узбекистаны хэсгийг Хөдөө аж ахуйн сайд И.Абдурахмонов нар даргалж байна.  

-Монгол, Узбекистаны ГХЯ хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт анх 2009 онд Улаанбаатарт, II уулзалт 2010 онд Ташкентад,  III уулзалт 2011 онд Улаанбаатарт, IV, V уулзалт 2019, 2022 онд Ташкентад, 2024 оны тавдугаар сард Улаанбаатарт болсон VI уулзалтыг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Узбекистаны Гадаад хэргийн дэд сайд М.Усманов нар даргалав.

-Монгол, Узбекистаны Парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, гишүүдээр Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл нар 2020 оноос ажиллаж байна.  

Хоёр. Худалдаа, эдийн засгийн харилцаа

Хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд 10 сая ам.долларт хүрч, манай улс 4.6 сая ам.долларын хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах, полиацетал, поликарбонат зэрэг бараа экспортолж, Узбекистанаас нийт 5.4 сая ам.долларын усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмжүүд, ачааны автомашин зэрэг бараа импортоор авсан байна.

Гурав. Хүмүүнлэгийн болон бусад харилцаа

-2023 оны байдлаар, Монгол Улсын 220 иргэн Узбекистанд, Узбекистаны 948 иргэн Монгол Улсад тус тус зорчсон байна. Мөн Узбекистанд монгол 25 иргэн, Монголд 40 узбек иргэн оршин суудаг.

-2022 оны зургаадугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хоёр улсын иргэд 30 хүртэлх хоног харилцан визгүй зорчиж байна. 

Дөрөв. Харилцааны эрх зүйн үндэс

-Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр /1993 он/

-Боловсрол, шинжлэх ухаан, соёл технологи, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр /2004 он/

-Визгүй зорчих дэглэмийг тогтоох тухай ноот бичиг /2022 он/

-Монгол Улсын Загсийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газрын хооронд хоёр талт хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай хэлэлцээр /2023 он/-ийг тус тус байгуулжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 15 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 21 цаг 5 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 21 цаг 21 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 21 цаг 50 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 22 цаг 44 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top