x

Б.Баттөмөр: Ардчилсан нам стратегийн Засгийн газар байгуулна

Өчигдөр цахим орчинд Засгийн газрын бүрэлдэхүүнээ баталлаа гэсэн худал мэдээлэл тарсан. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын жагсаалтаар нэр дэвшигч Б.Баттөмөр Ардчилсан намын албан ёсны байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Хэрэв Ардчилсан намын энэ удаагийн сонгуульд ялалт байгуулбал стратегийн Засгийн газрыг байгуулах болно. Бүтцийн данхар Засгийн газар байгуулахгүй. Одоогийн Засгийн газар даахгүй нохойнд булуу хураана гэдэг шиг данхар бүтэцтэй байна. Ардчилсан намын улс төрийн зөвлөл Засгийн газрын бүрэлдэхүүний талаар зарчмаа ярилцаж тохирсон байгаа. Өөрөөр хэлбэл, өчигдрийн цахим орчинд яваад байгаа хүмүүсээс нэг нь Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Жагсаалтаар нэр дэвшиж буй хүмүүсийг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахгүй. Тойрогт нэр дэвшиж буй хүмүүс сайдаар томилогдох болно” гэв.

Тэрээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулав.

Олон нийтийн дунд регистрийн дугаарыг цуглуулж, багаар нь дэмжихгүй бол санал хүчингүй болно гэх мэдээллүүд гараад байгаа асуудлаар тодруулахад тэрбээр “Хүн хэнд ч саналаа өгч болно. Саналын хуудаст хоёр л зүйл бөглөнө. Нэг нь нэр дэвшигчийг, нөгөөх нь намыг сонгож дугуйлах ёстой байгаа. Энэ удаа тойрог томорсон учраас тойрог хэдэн мандаттай байгаагаас шалтгаалан нэр дэвшигчийг болон намыг дугуйлна. Багаар нь дугуйлахгүй бол хүчингүй гэдэг утгагүй асуудал” хэмээн тайлбарлалаа.

Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнийг сонгуулийн сурталчилгаа өрнөж буй энэ үед зарлах нь хэр оновчтой гэх асуултад “Манай нам явбал Лу.Гантөмөр гэдэг хүн Засгийн газрын тэргүүн болно. Сонгуулийн үр дүнг хэлж мэдэхгүй байна. Хэрвээ Ардчилсан нам ялах юм бол эдийн засгийг урагш хөдөлгөхийн тулд ямар ямар салбарууд илүү стратегийн гэж үзэж байгаа юм, дотроо бүх асуудлыг шийдээд дотроо бодлого боловсруулан тооцох ёстой.

Өөрөөр хэлбэл, боловсрол, эрчим хүчний салбарыг бид стратегийн гол салбар гэж харж байгаа. Ач холбогдол бүхий салбаруудаа сонгон авч, хөгжүүлнэ. Түүнээс биш одоогийнх шиг алийг нь ч хөгжүүлэх нь мэдэгдэхгүй олон яам, олон сайдтай, данхар бүтэцтэй байж болохгүй. Ардчилсан нам Засгийн газар 9 яамтай байна үзэж байгаа. Ингэхдээ оновчтой шийдлээр хөгжүүлнэ. Түүнээс биш ямар ч бодлогогүй болбол 8 жил болоод ч хөгжүүлэх боломжгүй гэдгийг бид нар харлаа шүү дээ” гэх хариу тайлбарыг өгсөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“И-Монгол" академи ШШГЕГ-тай хамтран ажиллаж байна 12 цаг 15 мин Н.Ганибал: Ирэх сарын 20-ны дотор АН их хурлаа хийнэ 13 цаг 23 мин МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслөөр мэдээлэл сонсов 16 цаг 27 мин Экологийн улсын олимпиадыг “Бадрах Энержи” компани дэмжиж ажиллалаа 16 цаг 34 мин Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 16 цаг 45 мин Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хувийн өмчийг хамгаална гэж байх уу? 17 цаг 2 мин Афганистаны эрх баригчид шатрын спортыг тодорхойгүй хугацаагаар хориглов 17 цаг 12 мин Пакистан Энэтхэгийн эсрэг том хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлэв 17 цаг 12 мин Ромын шинэ пап XIV Леогийн тухай сонирхолтой баримтууд 17 цаг 15 мин Москвагийн Улаан талбайд Ялалтын баярын парад болж, олон улсын лидерүүд оролцлоо 17 цаг 17 мин АНУ, Хятадын татварын асуудлаарх хэлэлцээ ахиц дэвшилтэй өндөрлөж, харилцаа “дахин сэргэж” байна 17 цаг 20 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөлттэй гарлаа 17 цаг 21 мин “Made in Mongolia-2025” экспо Сидней хотод болно 17 цаг 23 мин Монголын жүдочид Астана хотын “Их дуулга”-аас гурван хүрэл медаль хүртлээ 17 цаг 23 мин Биткоины ханш 105 мянган ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо 17 цаг 24 мин Хүүхдийн парк хоёр шинэ тоглоомтой болжээ 17 цаг 27 мин Дотоод худалдааны орлого өсөлттэй гарч, бүтэц өөрчлөгдлөө 17 цаг 27 мин Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна 17 цаг 28 мин Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 19 цаг 36 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 20 цаг 50 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хув... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top