x

Б.Баттөмөр: Г.Сайханбаяр гэдэг хүний нэрийг МАН өөрсдөө гаргаж ирсэн

Ардчилсан Намаас жагсаалтаар нэр дэвшиж байгаа Б.Баттөмөр өнөөдөр үдээс хойш АН-ын байранд хэвлэлийн хурал зохион байгуулж, намынхаа байр суурийг илэрхийллээ.

Б.Баттөмөр:

-"Хэдэн зүйлийг тодорхой болгохоор хэвлэлийн хурал зарлалаа. 2024 оны зургаадугаар сарын 15-16-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал болсон. АН-ын удирдлагууд болон нэр дэвшигчид Сант суманд очиж эмгэнэл илэрхийлэхээс гадна хэвлэлд байр сууриа илэрхийлсэн. Байр сууриа илэрхийлэх явцад хэдэн зүйл хэлснийг МАН-ын удирдлагуудын зүгээс мушгин гуйвуулах хандлага ажиглагдлаа.

Тухайлбал, өчигдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, нэр дэвшигч Д.Амарбаясгалан, тус тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаяр гэж хоёр хүн тус тусдаа мэдээлэл хийсэн. Энэ хоёр хүн хоёулаа "Энэ нь улс төрийн захиалгат аллага юм" гэдэг нэр томьёог ашигласан. 

АН-ын зүгээс "улс төрийн аллага" гэдэг нэр томьёог ашигласан юм. Талийгаач МАН-аас зохион байгуулж байгаа хурал цуглаанд очихгүйгээ илэрхийлснээс болж амь хохирсон. Санаатайгаар, эсвэл буруу ташаа ойлгож "улс төрийн захиалгат аллага" гэдэг нэр томьёог ашигласан гэж бодож байна. АН-ын удирдлага, нэр дэвшигчид "Хэн ийм үүрэг, даалгавар өгснийг тогтоогоорой" гэж хэлснийг захиалга гэж тайлбарлаж байх шиг байна. Тухайн гэмт хэрэгт холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хэрэгтэй гэдэг үүднээс хэн ийм үүрэг, даалгавар өгсөнийг тогтоох ёстой.

Сонгууль болоход улс төрийн намууд, менежер, шадар туслах, ухуулагч нарт иргэдтэй болон өөр намынхантай хэрхэн харьцах тухай сургалт ордог. Харамсалтай үйл явдлаас дүгнэхэд МАН сонгууль зохион байгуулах үйл явцдаа том алдаа гаргасан учраас хүний эрдэнэт амь эрсэдсэн. Тухайн тойргийн сонгуулийн менежер улс төрийн хариуцлага хүлээж, ажлаа өгөх ёстой.

Хэдхэн хоногийн өмнө АН-ын удирдлагууд, нэр дэвшигчид, гишүүд энэхүү индэр дээрээс ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцор гэж мэдэгдсэн. Энэ нь сонгууль зохион байгуулах явцад алдаа гаргасан учраас хариуцлага хүлээ гэсэн байр суурь юм.

Нэр дэвшигч Д.Амарбаясгалан, тус тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаяр хоёрын өчигдөр тусдаа хийсэн мэдэгдлээс харахад Г.Сайханбаяр гэж хүнийг АН онцгойлон нэр цохож, нэр дурдсан маягтай хэлж байсан. Сант суманд хийсэн мэдэгдлийн үеэр тус тойрогт нэр дэвшиж байгаа 9 хүний нэрийг татах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. Г.Сайханбаяр гэдэг хүний нэрийг МАН өөрсдөө гаргаж ирсэн. Буруутныг МАН өөрсдөө тогтоосон.

Нийгмээ хуваах байдлаар иргэдийн 50%-ийн саналыг авах технологи хоцрогдсон. Хар PR-аа зогсоох, нийгмээ талцуулахгүй, мэтгэлцээндээ оролцохыг АН-ын зүгээс уриалж байна. Хөдөө орон нутагт нийгмийг гүнзгий хоёр хувааж байгаа нь ямар үйл явдалд хүргэдгийг харж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 17 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 23 цаг 12 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 23 цаг 28 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 23 цаг 57 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа Өчигдөр 14 цаг 38 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top