x

Л.Гантөмөр: Бид нэг дарангуйлагчийн дор орчихвол юу болох вэ гэдгийг тунгаах цаг ирлээ

-Иргэдийнхээ оюун санааг яаж эрүүл болгох вэ гэдэг том даалгавар ирж буй юм байна-

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Завхан аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа. УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт Ардчилсан намаас О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар, Б.Түвшин, З.Нарантуяа, Д.Батсайхан, Ц.Одонтунгалаг, Д.Батцогт, Н.Тэгшбаяр нар нэр дэвшиж буй юм.

Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга бусдын гарт амь насаа харамсалтайгаар алдсанд эмгэнэж дээрх уулзалтын танхимд олон зул асаасан байв. Намын дарга Л.Гантөмөр иргэд сонгогчдод хандаж, дараах үгийг илгээв.

Л.Гантөмөр:

-“Хутагтуудын өлгий нутгийн ард түмэн та бүхний амар амгаланг эрэн мэндчилье. Монголын өнөөдрийн дүр төрх үнэхээр хэцүү болчихжээ. Бид дотор нь, хажууд нь байдаг болохоор сайн анзаардаггүй юм байна. Ер нь хүмүүс ямар болчихов гэдгийг сайн харахгүй бол байдал маш хүнд болжээ. Хэний, юуны төлөө амьдраад байна. Бидэнд ямар зорилго, итгэл үнэмшил, үнэт зүйл байна вэ. Одоо монгол хүнээ гэдэг бодлогыг монгол төрийн бодлогын төвд аваачихгүй бол Монгол орон ирээдүйд орших уу, эс орших уу гэдэгт тулсныг анзаарсан сонгууль болж байна.

Эрх мэдлийн төлөө улайрсан эрх баригчид ардчиллынхныг аль муухайгаар доромжилж байна. Ингээд байвал цаана нь ардчилал, эрх чөлөөг хүсдэг хүнгүй болно гэдэг бодлого ер нь байх шиг байна. Би хүмүүсийг гүтгэхгүй. Гэхдээ хүмүүсийн хийж буй ажил, түүний үр дагаврууд, хүмүүсийн сэтгэл зүйг, тэр дундаа төрийг юу гэж бодож байгааг анзаарч дэнслэхээр бүр углуургаар нь монголчуудыг ардчилал, эрх чөлөөнд хайргүй, хэн нэгэн даргыг шүтэж амьдардаг ард түмэн болгох сонирхол асар хүчтэй болсон байна. Тийм учраас би та бүхнээс чин сэтгэлээсээ гуймаар байна. Би олон зүйл ярихгүй ээ. Олон зүйл ярих сэтгэлийн тэнхээ ч надад алга байна. Жаахан цаг гаргаад бодож үзээч ээ гэж л хүсмээр байна.

Монгол маань ер нь юу болоод байна аа, монгол хүн маань монгол хүнээрээ байж чадаж байна уу, монголчууд нэг дарангуйлагчийн дор орчихвол юу болох вэ, бидний үр сад яаж амьдрах вэ гэдгийг нарийн тунгааж өгөөч гэж би та бүхнээс чин сэтгэлээсээ гуйж байна.

Бид монгол хүнээ хүчирхэг болгох бодлого хэрэгжүүлнэ. Эрх чөлөөндөө хайртай Монголын залуучуудаар би бахархаж байна. Гэхдээ Монголын залуучуудыг хэрхэн төрийн бодлогын төвд авчрах вэ гэдэг бол бидний хамгийн их анхаарах зүйл гэдгийг өдрөөс өдөрт ойлгож байна. Би 21 аймгаараа явж, 21 аймгийнхаа нутаг дэвсгэрийг харж байна. 21 аймгийнхаа байгалийн зүй тогтлыг харж байна. 21 аймгийн 300 гаруй сумынхны амьдралыг харж байна. Тэнд ер нь ямар амьдрал оршиж байна аа. Тэнд ер нь монгол хүн бойжиход ямар байна вэ.

Улаанбаатар хотынхны гаргаж буй зан авирыг харж байна. Монгол хүнд чин сэтгэл гэдэг зүйл алга болсон байна. Монголчуудын оюун ухааныг угаасаар байгаад маш их гэмтээчихжээ гэж харж байна. Маш их хонзогнодог,  асар ууртай, их гомдомтгой болсон байна. Хүний төлөө амьдарч байгаа юм шигээр хорвоо ертөнцийг хардаг болчихжээ. Бид ийм байгаагүй. Монголчууд өмнө нь “Би өөрийнхөө хүчээр амьдралаа босгоно”, “Асуудлаа өөрөө шийднэ ээ”, “Миний ард гэр бүл маань байгаа”, “Миний ард үр сад минь байгаа” гэж ярьдаг байсан. Өнөөдөр бол бүгдийг үзэн яддаг хүмүүс болж хувирлаа. Үүнийг санаатайгаар, маш нарийн зохион байгуулалттайгаар хийсэн байна.

УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялна гэдэгт эргэлзэхгүй байна. Ялаад ард түмнийхээ оюун санааг яаж эрүүл болгох вэ гэдэг том даалгавар ирж буй юм байна. Яаж бид монгол хүнээ Монголоор нь авч үлдэх вэ, Монголын агуу сэтгэл зүй, монголчуудын уужуу сайхан сэтгэлийг бид яаж буцааж авчрах вэ, залуучууддаа яаж уламжлуулж өгөх вэ гэдэг даалгавартай болж байна. Монголчууд яагаад “Зөвхөн би”, “Надаас бусад нь муу” гэж боддог болчихов оо. Хорвоогийн бүх хүн адилхан гэр бүл, үр хүүхэдтэй. Хамгийн үнэтэй зүйл нь гэр бүл байдаг. Тэгэхээр ирэх дөрвөн жилд бидэнд монгол хүнээ хэрхэн буцааж олж авах вэ гэдэг том даалгавар ирж байна.

Нэгэн судалгаанаас харахад “Монголд хатуу гар хэрэгтэй” гэдэг хүмүүсийн эзлэх хувь бараг 40-д дөхөж байна. Яагаад хүмүүс ингэж бодож байна вэ гэхээр хэн нэгнээр амьдралаа заалгахыг хүсээд байна. Тэд “Би амьдралаа авч явж чадахгүй юм байна өө, яршиг. Арын хаалгыг нь дийлэхгүй юм байна. Би зөндөө тэмцлээ. Энэ амьдралыг би барахгүй юм байна. Шударга ёс алга байна. Тийм учраас нэг гараар бүгдийг нь дарах хэрэгтэй” гэж бодож буй хэрэг.

Чанга гар монголчуудыг дараад эхэлбэл сүйрнэ. Хэн нэгэн хүн цэргийн байдлаар зандраад эхэлбэл талийгаач Б.Баянмөнх дарга шиг хүмүүсийг хохироодог явдал хавтгайрна. Бидний ой санамж хаачив аа? Тэр олон гэгээнтнээ цаазлуулсан ард түмэн яагаад үүнийг мартчихав аа. 40 мянган өвөг дээдсээ бид цаазлуулчихаад одоо яагаад МАН-ыг хараад суугаад байна аа? Яагаад тэр цагийг буцааж авчрахыг хүсээд байна вэ? Дахиад хэдэн монгол хүнийг цаазлуулах гэж, дахиад хэдэн монгол хүний амьдралаар тоглох гэж, дахиад хэдэн монгол айлыг сүйтгэх гэж тэр хатуу гарыг хүсээд байна вэ. Тийм учраас та бүхнийг нарийн, мяндсан ухаан гаргаж сонгуульд оролцооч ээ гэж хүсэж байна.

Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглосон 8 жил өнгөрлөө. Төгрөгийг “цаас” болгочихоод тэтгэврийг чинь нэмсэн гээд хөгшчүүлээр тоглож байна. Юмны үнийг өсгөчихөөд орос гурил оруулж ирээд хямдрууллаа гээд тоглож байгаа. Бензинийг тасалчихаад бензин нийлүүлж өглөө шүү гэж гавьяатан болж тоглож байна. Монголын эдийн засгаар бүрмөсөн тоглоод дууссан. Монголчуудын оюун ухааныг бүр “эвдсэн” юм байна. Би өөрөө тийм зүйлд автдаггүй учраас түүнийг нь олж анзаардаггүй юм байна л даа.

Та бүхнээс битгий талцаач ээ гэж гуймаар байна. Одоо талцаж хуваагддаг, нэгнийг нь дэмжиж, нөгөөг нь үгүйсгэдэг цаг ардчиллынханд үлдээгүй. Энэ сонгууль магадгүй сүүлийнх байж магадгүй шүү. Манай даргыг хөнөөж буйгаас харахад хэрэв МАН ялбал дараагийн сонгууль гэж байхгүй болно. Сонгуульгүй болбол монгол хүн хэн ч биш болно гэсэн үг. Саналаа өгч, сонгодог байна гэдэг бол монгол төрийг байгуулах гайхамшигтай үйл шүү дээ гэдгийг ухамсарламаар байна. Үнэн хаачив аа гэдгийн ар дээр бид сонгуульд саналаа өгөх гэж байна.

Бид ажил хийдэг хүмүүсээ нэр дэвшүүлсэн. Н.Тэгшбаяр Монголд цөмийн энергийг бий болгоно. Саяхан л бид Дорнодод уран олборлодог ард түмэн байлаа шүү дээ. Одоо ураны сургаар айдаг болсон. Тийм аймхай болчихсон. Шинжлэх ухааныг мэдэхээ больчихсон учраас тэр. Гэтэл эрдэмтэд “Бидэнд чадал байна. Монголыг цөмийн энергийн орон болгоё. Атомын цахилгаан станц барьж байж Монгол хүчирхэг болно” гэж байгаа. Ш.Адьшаа нээлттэй засаглал бий болгох, хөгжлийн төлөвлөлт гаргахын төлөө ажиллана. Авлигатай тэмцэж байна гэж олон жил ориллоо. Гэтэл авлига яагаад алга болдоггүй юм бэ. Үүнийг алга болгох хуулийг л батлах хэрэгтэй. Дэлхийн улс орнууд авлигаас салчихсан. Тэд шуналгүй биш шүү дээ. Тэд баяндаа бас биш шүү дээ. Зүгээр л хуультай байвал авлига алга болдгийг мэддэг учраас шийдэж чадсан. Ардчилсан нам ялбал авлига гэдэг зүйлийг бүрмөсөн алга болгоно. Авах ч, өгөх ч аргагүй болгоно.

Манай нэр дэвшигчдийн дунд өөлөх хүн байхгүй. О.Амгаланбаатарыг яаж ажил хийж буйг бид харж байгаа. Малчдын орлогыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг бий болгохын төлөө ажиллаж байгаа хүн. Монгол ахуй, сэтгэлгээ гэж юу юм, түүнийг бид яаж гаргаж ирэх ёстой юм гэдэгт анхаарна. Б.Пүрэвдоржийг та бүхэн мэднэ, шударга, зарчимч, төрд байх ёстой хүн. О.Цогтгэрэл шинийг сэтгэдэг, хатуу байр суурьтай. Ардчилсан намыг эвлэрүүлэхэд хамгийн их хань болсон хүн бол О.Цогтгэрэл. Ингээд харахаар манай 10 нэр дэвшигч дунд үлдээх хүн байхгүй. Тэднийг дэмжихийг та бүхнээс хүсэж байна.

Хүчирхэг монгол иргэнтэй байж хүчирхэг төртэй болно. Өнөөдөр яагаад Монголын төр сул дорой, иргэдийнхээ итгэл найдварыг хүлээхгүй байна вэ гэвэл монголчууд сул дорой байгаатай холбоотой. Боловсрол дутуу, эрүүл мэнд нь муу, ажлын байргүй, орлого нь амьдралд нь хүрэлцэхгүй, сэтгэл зүй нь тогтворгүй, өөртөө итгэлгүй, зориггүй, зорилгогүй байна. Тиймээс төр нь ч адилхан болчихоод байна. Босож, өндийж, хөгжиж, ард түмнээ сайн сайханд хөтөлж чаддаггүй, муудалцдаг, муулдаг, сониноор ч, телевизээр ч, интернэтээр ч “алж” л байдаг. “Тэр нь ард түмнийг цатгах хэрэгсэл боллоо шүү дээ”. Ийм улс гэж байдаг юм уу. Та бүхнийг сонгуулиар эвтэй байхыг хүсье” гэв.

Уулзалтын төгсгөлд иргэдийн зүгээс Ардчилсан намын нэр дэвшигчдийг дэмжихээ илэрхийлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 17 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 23 цаг 9 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 23 цаг 25 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 23 цаг 54 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа Өчигдөр 14 цаг 38 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top