x

Япон, Умард Солонгосын төлөөлөгчид Монголд нууцаар уулзсан тухай мэдээлжээ

Япон, Умард Солонгосын төлөөлөгчид тавдугаар сарын дундуур Монголд нууцаар уулзсан тухай Өмнөд Солонгосын хэвлэл өчигдөр мэдээлжээ.

Улаанбаатар хотын ойролцоо болсон уг уулзалтад Японы нэг улстөрч, Умард Солонгосын гурван төлөөлөгч оролцсоны нэг нь тус улсын тагнуулын ерөнхий газартай холбоотой хүн байсныг Жүнан Илбо сонин хэд хэдэн эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна. Өчигдөр Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшимаса Хаяаши сэтгүүлчидтэй Токио хотод уулзах үеэрээ дээрх мэдээний талаар мэдэж байгаа ч “асуудлын мөн чанар”-ын улмаас ямар нэг тайлбар өгөхөөс татгалзжээ.

Хоёр улсын хооронд 1970-1980-аад оны үед Умард Солонгосын тусгай албадын хулгайлсан Японы иргэдийн асуудал хурцаар яригддаг. Умард Солонгосын дэглэм тагнуулын ажилтнууддаа япон хэл, соёл сургах зорилгоор тэднийг хулгайлсан гэдэг.

Токиогийн эрх баригчид хулгайлагдсан иргэдээ буцааж авах арга замыг олон жилийн турш хайж байгаа ч Пёнян энэ талаар хэлэлцэхээс татгалзсаар ирсэн юм.

2023 оны тавдугаар сард Японы ерөнхий сайд Фүмио Кишида уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлж байв.

Энэ оны хоёрдугаар сард Ким Жон Уны төрсөн дүү, тус улсын эрх баригч Хөдөлмөрчдийн Намын өндөр албан тушаалтан Ким Ёо Жон хэрвээ Токио хулгайлагдсан иргэдийн асуудлыг хоёр улсын харилцаанд саад болохгүй гэж үзвэл Пёнян хотод Кишида айлчлан ирэх боломжтойг мэдэгдсэн юм.

Гэхдээ удалгүй гуравдугаар сард хийсэн ээлжит мэдэгдэлдээ тэр “хэзээ ч шийдэгдэх боломжгүй асуудалтай зууралдсаар байгаа” Токиогийн эрх баригчдыг шүүмжлээд “Японы талтай ямар ч харилцаа тогтоох, яриа хэлэлцээнд орохоос татгалзах болно” гэж мэдэгджээ.

Тавдугаар сарын 11-нд хулгайлагдсан иргэдийн төрөл төрөгсөд засгийн газраасаа арга хэмжээ авахыг шаардахад Кишида дээд хэмжээний уулзалтыг бодитой болгохын төлөө хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг амлаж байв.

Япон, Умард Солонгос улсууд хоорондоо дипломат харилцаагүй.

Нийт 17 иргэнийг нь Умард Солонгосын тал хулгайлсан гэж Токио албан ёсоор үздэг юм. 2002 онд хоёр улсын удирдагчид түүхэндээ анх удаа Пёнянд уулзаж байлаа. Энэ уулзалтаар тухайн үеийн Японы ерөнхий сайд Жүничиро Коизүми, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ил нар тохиролцсоны дагуу хулгайлагдсан иргэдийн тав нь эх орондоо буцсан юм.

 

Эх сурвалж: Kyodo News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 22 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн Өчигдөр 16 цаг 16 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) Өчигдөр 16 цаг 01 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ Өчигдөр 15 цаг 32 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа Өчигдөр 14 цаг 38 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top