x

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээрээ Ч.Номин, Д.Өнөрболор нар нэр дэвшигчдийг тэргүүлэв

Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгөөс эзэмшиж буй орон сууц, барилга байгууламжийн мэдээллийг онцлон хүргэж байна. Мэдээллийн эх сурвалж: Авилгатай тэмцэх газар

Соёлын сайд, Монгол Ардын Нам(МАН)-аас нэр дэвшиж буй Ч.Номин нийтдээ 17.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламж эзэмшдэгээрээ жагсаалтыг тэргүүлжээ. Нийтийн зориулалтын найман орон сууц, үйлчилгээний зориулалттай зургаан үл хөдлөх хөрөнгө, гурван авто зогсоол эзэмшдэг.

Түүний араас мөн МАН-аас нэр дэвшигч Д.Өнөрболор жагсаж байна. 2020-2024 оны парламентад шинэ гишүүнээр сонгогдсон түүний эзэмшдэг нийтийн орон сууцны зориулалтын найм, үйлчилгээний зориулалттай гурван үл хөдлөх хөрөнгө нь нийлээд 15.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. 2020 оны сонгуульд өрсөлдөх үедээ нийтийн орон сууцны зориулалтын 12, үйлчилгээний таван үл хөдлөх хөрөнгөтэй гэж мэдүүлж байжээ.

МАН-ын бүсгүйчүүдийн араас Эх Орон Нам(ЭОН)-аас нэр дэвшигч Б.Эрдэнэбат 11 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэйгөөрөө жагсав.

Нэр дэвшигчдийг эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээр нь эрэмбэлэхэд жагсаалтын эхний 30-д буй хүмүүсийн 15 буюу 50 хувь нь МАН-ын нэр дэвшигч, долоо нь Ардчилсан Нам(АН)-ын нэр дэвшигч, бие даагч хоёр, ХҮН намаас нэр дэвшигч нэг, ЭОН-аас нэр дэвшигч нэг, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам(ИОНН)-ын нэр дэвшигч нэг, Үнэн Ба Зөв Намын нэр дэвшигч нэг, Иргэний Хөдөлгөөний Намын нэр дэвшигч нэг, Шинэ нэгдсэн эвслээс нэр дэвшигч нэг байна. 

Харин 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээс 321 нь ямар нэг үл хөдлөх эзэмшдэггүй гэж мэдүүлжээ. Тухайлбал МАН-аас нэр дэвшигч, Эрчим хүчний сайд, "Хурд Групп"-ээр овоглодог Б.Чойжилсүрэн, АН-аас нэр дэвшигч "Улаан бал" нэвтрүүлгээрээ олонд танигдсан сэтгүүлч Ч.Лодойсамбуу, ИЗНН-аас нэр дэвшигч Нара буюу М.Нарантуяа нар өөрийнх нь нэр дээр ямар нэг үл хөдлөх байхгүй гэжээ. 

Тэгвэл хамгийн олон орон сууцтай нь бие даан нэр дэвшигч Ц.Батаа байна. Тэрбээр 12 орон сууцтайгаа ХОМ-тээ мэдүүлжээ. Мөн Ч.Номин, Д.Өнөрболор нар тус бүр найман орон сууцтай бол АН-аас нэр дэвшигч Э.Тамир, Шинэ нэгдсэн эвслээс нэр дэвшигч Ц.Гантулга, Л.Өнөрбаяр, ИХН-ын нэр дэвшигч А.Уранчимэг нар зургаан орон сууцтай байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“И-Монгол" академи ШШГЕГ-тай хамтран ажиллаж байна 14 цаг 19 мин Н.Ганибал: Ирэх сарын 20-ны дотор АН их хурлаа хийнэ 15 цаг 27 мин МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслөөр мэдээлэл сонсов 18 цаг 31 мин Экологийн улсын олимпиадыг “Бадрах Энержи” компани дэмжиж ажиллалаа 18 цаг 37 мин Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 18 цаг 49 мин Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хувийн өмчийг хамгаална гэж байх уу? 19 цаг 6 мин Афганистаны эрх баригчид шатрын спортыг тодорхойгүй хугацаагаар хориглов 19 цаг 16 мин Пакистан Энэтхэгийн эсрэг том хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлэв 19 цаг 16 мин Ромын шинэ пап XIV Леогийн тухай сонирхолтой баримтууд 19 цаг 19 мин Москвагийн Улаан талбайд Ялалтын баярын парад болж, олон улсын лидерүүд оролцлоо 19 цаг 21 мин АНУ, Хятадын татварын асуудлаарх хэлэлцээ ахиц дэвшилтэй өндөрлөж, харилцаа “дахин сэргэж” байна 19 цаг 24 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөлттэй гарлаа 19 цаг 25 мин “Made in Mongolia-2025” экспо Сидней хотод болно 19 цаг 26 мин Монголын жүдочид Астана хотын “Их дуулга”-аас гурван хүрэл медаль хүртлээ 19 цаг 27 мин Биткоины ханш 105 мянган ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо 19 цаг 28 мин Хүүхдийн парк хоёр шинэ тоглоомтой болжээ 19 цаг 31 мин Дотоод худалдааны орлого өсөлттэй гарч, бүтэц өөрчлөгдлөө 19 цаг 31 мин Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна 19 цаг 32 мин Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 21 цаг 40 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 22 цаг 54 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хув... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top