x

Амьтны эрхийг хамгаалагчид Чарльз хааны хөрөгт халдав

Жил гаруйн өмнө титмээ зүүсэн Их Британийн хаан Чарльзын анхны албан ёсны хөргийг Букингэмийн ордон өнгөрсөн сард нийтэд танилцуулж байсан юм.

Тэгвэл өчигдөр буюу Мягмар гарагт хоёр идэвхтэн малын фермүүдэд амьтны эрх зөрчигдөж буйг эсэргүүцэх зорилгоор Лондон хотын "Philip Mould" галерейд байрладаг уг хөрөгт халджээ.

Ингэхдээ хааны нүүрэн дээр “Wallace and Gromit” энимэйшн киноны гол дүр Уоллосын дүрсийг наасан байна.

Бас “Бяслаг хэрэггүй, Громит. RSPCA фермүүдэд явагдаж буй энэ бүх харгислалыг хараач!” гэсэн өгүүлбэрийг Уоллос хэлж байгаа дүрслэлийг хөрөг дээр наажээ.

RSPCA нь амьтны эрхийг хамгаалах сан бөгөөд Чарльз хаан нэг ивээн тэтгэгч нь юм байна. Тус сангаас өндөр стандарт хангасан малын фермүүдэд “Assured” хэмээх чанарын тэмдэг олгодог юм.

Уг халдлагыг Animal Rising амьтны эрхийг хамгаалах хөдөлгөөний хоёр гишүүн үйлджээ. Тус хөдөлгөөнөөс гаргасан мэдэгдэлд “Assured” тэмдэг хүртсэн фермүүдэд үйлдэгдэж буй харгислалыг ийм замаар хааны анхаарлын төвд оруулахаас өөр арга олдоогүйг тайлбарласан байна.

Мөн хөрөгт гэмтэл учруулалгүйгээр наалтыг амархан салгах боломжтойг мэдэгдэлдээ дурджээ.

зураг

 

Их Британид сүүлийн үед янз бүрийн идэвхтнүүд урлагийн бүтээлд халдах явдал тасрахгүй байгаа.

Өнгөрсөн сард Британийн номын санд хадгалагддаг “Магна Карта” хэмээх түүхэн эх бичгийн шилэн хоргыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид хагалахыг оролдож байв.

Аравдугаар сард Лондоны Үндэсний Галерейд хадгалагддаг Винсент Ван Гогийн “Наранцэцэгс” уран зураг руу идэвхтнүүд зутан шөл цацаж байжээ.

Тод улаан өнгө давамгайлсан хаан Чарльзын анхны хөрөг нь зураач Жонатан Йеогийн бүтээл юм. Хөргийг зурахдаа хаад язгууртнуудын хөргийг бүтээдэг уламжлалт арга барилаас татгалзсан нь нэлээд шүүмжлүүлээд байгаа.

 

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“И-Монгол" академи ШШГЕГ-тай хамтран ажиллаж байна 14 цаг 16 мин Н.Ганибал: Ирэх сарын 20-ны дотор АН их хурлаа хийнэ 15 цаг 24 мин МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслөөр мэдээлэл сонсов 18 цаг 28 мин Экологийн улсын олимпиадыг “Бадрах Энержи” компани дэмжиж ажиллалаа 18 цаг 35 мин Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 18 цаг 47 мин Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хувийн өмчийг хамгаална гэж байх уу? 19 цаг 3 мин Афганистаны эрх баригчид шатрын спортыг тодорхойгүй хугацаагаар хориглов 19 цаг 13 мин Пакистан Энэтхэгийн эсрэг том хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлэв 19 цаг 14 мин Ромын шинэ пап XIV Леогийн тухай сонирхолтой баримтууд 19 цаг 16 мин Москвагийн Улаан талбайд Ялалтын баярын парад болж, олон улсын лидерүүд оролцлоо 19 цаг 18 мин АНУ, Хятадын татварын асуудлаарх хэлэлцээ ахиц дэвшилтэй өндөрлөж, харилцаа “дахин сэргэж” байна 19 цаг 22 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөлттэй гарлаа 19 цаг 23 мин “Made in Mongolia-2025” экспо Сидней хотод болно 19 цаг 24 мин Монголын жүдочид Астана хотын “Их дуулга”-аас гурван хүрэл медаль хүртлээ 19 цаг 25 мин Биткоины ханш 105 мянган ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо 19 цаг 26 мин Хүүхдийн парк хоёр шинэ тоглоомтой болжээ 19 цаг 28 мин Дотоод худалдааны орлого өсөлттэй гарч, бүтэц өөрчлөгдлөө 19 цаг 29 мин Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна 19 цаг 30 мин Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 21 цаг 37 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 22 цаг 52 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хув... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top