x

Зүүн бүсэд МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа Чингис хотоос эхлүүллээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн VI тойрог, зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж, өчигдөр Чингис хотод нээлтээ хийлээ.

Зүүн бүсийн VI тойрог долоон мандаттай. Тус тойрогт Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнээр ахлуулсан МАН-ын багт Ухнаагийн Отгонбаяр, Пүрэв-Очирын Анужин, Мөнгөнцогийн Ганхүлэг, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Цагаанхүүгийн Идэрбат нар нэр дэвшиж байна. УИХ-ын сонгуулийн VI тойрогт нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ энэ үеэр үг хэлэв.

Л.Оюун-Эрдэнэ:

-"Энэ жил дэлхийн 60 гаруй улсад улс төрийн сонгууль болно. Энэ бол дэлхийн геополитикт аль улс хүчтэй байх тухай сонголт. Тийм учраас улс төрийн намуудтай зөвшилцөн, Үндсэн хуулийн холимог тогтолцоонд шилжиж, төлөөллийн тоог нэмэгдүүлсэн нь ч олон улсын геополитикийн шуурганд тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж үлдэх үндэсний эрх ашгийн төлөөх улс төрийн шийдвэр байлаа.

Мөн энэ цаг үе бол өнгөрсөн 30 жилийн дүгнэлт, Шинэ сэргэлтийн реформ юм. Реформ бол хувьсгал биш. Реформ нь гаргасан алдааныхаа учир шалтгааныг олж засах, дахин зөв хэлбэршүүлэх, хоёрдмол байдлаас гарч чадах шинэчлэл юм. Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн мөрөөдлийг хулгайлж, урмыг хугалж, итгэлийг эвдэж, Монгол Улсын хөгжлийг боомилсон зүйл бол авлига. Системийн авлигын эсрэг тэмцлээ үр дүнд хүргэхийн тулд энэ сонгуульд Монгол ардын нам заавал ялах ёстой” гэв.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг Түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх концепцийг ирэх дөрвөн жилд МАН хэрэгжүүлнэ. Өнгөрсөн хугацаанд зүүн бүс нутагт сумдыг холбосон автозам, дэд бүтэц, театр, сургууль, цэцэрлэгийн барилга, чуулга, музейн хөрөнгө оруулалтууд энэхүү концепцын хүрээнд хийгдсэн. Түүхэн аялал жуулчлал бол гадаадын жуулчдыг татах, эдийн засгаа тэлэх соронзон орон. Тийм ч учраас Зүүн бүсэд энэхүү концепцыг амжилттай хэрэгжүүлж чадах хүмүүсийг сонгож багаа бүрдүүлсэн.

МАН-ын мөрийн хөтөлбөрийн онцлог нь улс орон, бүс нутгуудаа илүү томоор тусгаж, иж бүрнээр нь төлөвлөн, шинжлэх ухаанч шийдэлд үндэслэж хөгжүүлэх бүсчилсэн хөгжлийн бодлогыг орон даяар хэрэгжүүлнэ. Тиймээс бүтэн багаар нь дэмжиж, түүхэн сонголт хийснээр Ардын намын ялалт АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ болж, наран ургах зүгийн Сэцэн ханчууд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцоллоо.

Хэнтий аймгийн иргэд, сонсогчид Монгол Ардын нам өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсэн, аймаг орон нутагт олон бүтээн байгуулалт хийсэн, намын дарга Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 30 жил нийгэмд бугшсан олон асуудалд шүгэл үлээж, манлайлан ажиллаж байгаа тул Ерөнхий сайдаа багаар нь дэмжихээ илэрхийлсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“И-Монгол" академи ШШГЕГ-тай хамтран ажиллаж байна 13 цаг 46 мин Н.Ганибал: Ирэх сарын 20-ны дотор АН их хурлаа хийнэ 14 цаг 54 мин МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслөөр мэдээлэл сонсов 17 цаг 58 мин Экологийн улсын олимпиадыг “Бадрах Энержи” компани дэмжиж ажиллалаа 18 цаг 5 мин Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 18 цаг 17 мин Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хувийн өмчийг хамгаална гэж байх уу? 18 цаг 33 мин Афганистаны эрх баригчид шатрын спортыг тодорхойгүй хугацаагаар хориглов 18 цаг 43 мин Пакистан Энэтхэгийн эсрэг том хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлэв 18 цаг 44 мин Ромын шинэ пап XIV Леогийн тухай сонирхолтой баримтууд 18 цаг 46 мин Москвагийн Улаан талбайд Ялалтын баярын парад болж, олон улсын лидерүүд оролцлоо 18 цаг 48 мин АНУ, Хятадын татварын асуудлаарх хэлэлцээ ахиц дэвшилтэй өндөрлөж, харилцаа “дахин сэргэж” байна 18 цаг 52 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөлттэй гарлаа 18 цаг 53 мин “Made in Mongolia-2025” экспо Сидней хотод болно 18 цаг 54 мин Монголын жүдочид Астана хотын “Их дуулга”-аас гурван хүрэл медаль хүртлээ 18 цаг 55 мин Биткоины ханш 105 мянган ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо 18 цаг 56 мин Хүүхдийн парк хоёр шинэ тоглоомтой болжээ 18 цаг 58 мин Дотоод худалдааны орлого өсөлттэй гарч, бүтэц өөрчлөгдлөө 18 цаг 59 мин Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна 19 цаг 0 мин Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 21 цаг 7 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 22 цаг 22 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хув... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top