x

БНСУ-тай төмөр замын салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин-Вон, БНСУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөлийн эдийн засгийн асуудал хариуцсан газрын дарга Жан Жүн-Сонг нартай уулзаж, хоёр улсын зам, тээврийн салбар тэр дундаа төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд дэд сайд Л.Халтар "Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг амжилттай барьж дуусгасан.

Цаашид шинээр 3358 км төмөр зам барих, шинээр 4 боомтыг төмөр замаар холбох зорилт дэвшүүлсэн.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад БНСУ-ын Солонгосын Үндэсний төмөр зам компани хамтран оролцож, салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгаад талархаж байна.

Хоёр улсын хооронд төмөр замын салбарт олон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг хэлэхэд туйлын таатай байгаа"-г хэллээ.

Тухайлбал, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам болон БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд “Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратеги”-ийг хөгжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Нарийнсухайт-Даланзадгад-Тавантолгой чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төмөр замын бүтээн байгуулалтын санхүүгийн загвар, удирдлагын схем боловсруулах, Монгол Улсын логистикийн хөгжлийн стратеги болон бодлогыг хөгжүүлэх баримт бичгийн боловсруулах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран Солонгосын Төмөр замын корпорац (КORAIL), Тээврийн хүрээлэн (KOTI), Юушин Инженеринг Корпорац (Yooshin), Гео Шинжлэх Ухаан ба Эрдэс баялгийн нөөцийн хүрээлэн (KIGAM)-байгууллагууд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

Мөн КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын удирдлага, хяналтыг сайжруулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь Монгол Улсад өрнөж буй төмөр замын их бүтээн байгуулалттай уялдан цаашид төмөр замын хөдөлгөөний удирдлагын нэгдсэн системийг хөгжүүлэх, хяналтын системийг сайжруулна гэдгийг хэллээ.

Элчин сайд Чой Жин-Воны зүгээс хоёр улсын төмөр зам, агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Ташрамд дурдахад, Элчин сайд Чой Жин-Вон нь 2024 оны гуравдугаар сараас БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо Өчигдөр 21 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн Өчигдөр 16 цаг 16 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) Өчигдөр 16 цаг 01 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ Өчигдөр 15 цаг 32 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа Өчигдөр 14 цаг 38 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top