x

Б.Цацрал: Дарангуйлагч А.Лукашенког эсэргүүцэн жагслаа гэж Монголын цагдаа иргэдээ эрүүдэн шүүлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийж, өчигдөр манай улсад хүрэлцэн ирсэн. Энэхүү айлчлалыг эсэргүүцэн иргэдийн төлөөлөл болон “No War” хөдөлгөөний жагсагчид өчигдөр Төрийн ордны зүүн хаалганы дэргэд үзэл бодлоо илэрхийллээ.

-БИЕДЭЭ ШАРХ АВСАН. ГАР ХӨХӨРЧ, СУДАС ХАГАРСАН БАЙНА-

Нийслэлийн засаг дарга асан Монгол Улсын баатар Э.Бат-Үүл: 

-Беларусь улсын дарангуйлагч А.Г.Лукашенког УИХ-ын сонгуулийн үеэр Монголд төрийн айлчлал хийж байгааг эсэргүүцэж байгаа Ц.Чинбатынхаа үзэл бодлыг дэмжиж байна. Цуст дарангуйлагч А.Г.Лукашенког ардчилсан Монгол Улсад айлчлуулж байгааг эсэргүүцэж байна. Энэ хүн сүүлд өрсөлдөгч эмэгтэйдээ сонгуульд ялагдаж, төрийн эрх мэдлийг хүчээр булаан авч, Европын хамгийн аймшигтай дарангуйлагч болсон. Ийм хүнийг ардчилсан сонгуулиа зохион байгуулах гэж байгаа Монголд айлчлуулж байгаагаараа МАН юу хэлэх гэж байна вэ. Монгол Улс дарангуйлагч болох ёсгүй. Ард түмний сонголтын эрх мэдлийг булаасан энэ хүн Монголд айлчлах ёсгүй. Ийм санаатай үйлдлийг эсэргүүцэж байгаа. Монголоо Беларусь болгохгүйн төлөө тэмцэнэ гэв.

No description available.

Төв талбайд эсэргүүцлийн жагсаалыг “No War” хөдөлгөөний гишүүн Э.Одбаяр, Б.Цацралт, Т.Золбаяр, Ц.Жаргалсайхан нар зохион байгуулж, Украин улсын далбааг барьж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ үеэр цагдаагийн алба хаагчид ирснээр жагсагчид болон цагдаагийн алба хаагчдын хооронд маргаан өрнөв. Улмаар дээрх нэр бүхий жагсагчдыг баривчлан Төв талбайгаас авч явлаа.

“No war” хөдөлгөөний гишүүн Б.Цацрал: 

-Гэмт хэрэгтэн А.Лукашенког эсэргүүцэн жагссан “No war” хөдөлгөөний залуусыг баривчилсан. Өдөр 12 цагийн цагийн үед Т.Золбаяр, Э.Одбаяр нарыг болон намайг үндэслэлгүй баривчилж, дараа нь Ц.Жаргалсайханыг мөн үндэслэлгүй баривчиллаа.

Олон улсын эрүүгийн гэмт хэрэгтэн Беларусийн ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад айлчилж буйг эсэргүүцэн төв талбайд үзэл бодлоо илэрхийлэх гэтэл иргэдийг цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэн, хууль бусаар баривчлан гурван цаг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст саатуулсан.

Биднийг цагдаагийнхан эрүүдэн шүүсэн. Би биедээ шарх авсан. Гар хөхөрч, судас нь хагарсан байна.

“No War” хөдөлгөөний гишүүн Т.Золбаяр: 

-Үзэл бодлоо илэрхийлээд жагсаад зогсож байж болохгүй юу. Хаана ч иймэрхүү эсэргүүцэл байж байдаг. Ялангуяа дарангуйлагч А.Г.Лукашенко мэтийн нөхөр улс оронд нь айлчлахад энэ байтугай эсэргүүцэж Тусгаар ардчилсан улс гэдгээ харуулна шүү, хэдүүлээ гэв.

Айлчлалыг эсэргүүцсэн жагсагчдыг баривчилсан талаарх асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсээс тодруулахад “Өчигдөр Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулж болзошгүй үйлдэл хийж байгааг манай цагдаагийн алба хаагчид шалгасан. Энэ үеэр зарим улсын туг барьж явсан иргэдээс манай цагдаагийн алба хаагч хуулийн дагуу асуудлыг тодруулах зорилгоор шаардлага тавьж, шалгасан нь үнэн.

Энэ үед нэр бүхий иргэдээс төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн тул хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох шалгалтыг явуулж байна. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (127.0.0.1)
    үзэл бодлоо илэрхийлж болхоо байлаа беларусь очиж байлаа яг л хойд солонгос шүүдээ нэг хүний дарангуйлал доор 35 жил болж байгаа улс оросын хэдээн хуучин машинл давхиж байдаг
    2024 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    учраа мэдэхгүй мангаруудыг баривчилж учрыг ойлгуулах нь зөв! ер нь даруулагагүй замбараагүйгээс маш их хохирол аюул осол гардаг.
    2024 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Беларусийн техникээр манай улс газар тариалан. нийтийн тээвэртээ ашиглаж байсан даа батүүл тракторыг нь ашиглаад жагсаал хийж байсанаа мартаж дээ
    2024 оны 06 сарын 04 | Хариулах
  • Батсайхан (127.0.0.1)
    Байдаг л зүйл, үгээ хэлэх нь хэлээд, зөвшөөрөлгүй цуглаан гэж үзэж цагдаа тараагаад.
    2024 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    No war ntr shaadag muu nohoin gulugnuud.. nohoi shig zod lalaruudig aav ni ch ter huu ni bur yarih umgui teneg hulgaichuud
    2024 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо Уржигдар 21 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн Уржигдар 16 цаг 16 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) Уржигдар 16 цаг 01 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ Уржигдар 15 цаг 32 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа Уржигдар 14 цаг 38 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 2025-11-14 Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 2025-11-14 Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 2025-11-14 “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 2025-11-14 Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 2025-11-14 УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 2025-11-14 Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 2025-11-14 Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 2025-11-14 Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 2025-11-14 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-14 Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 2025-11-14 Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 2025-11-14 Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 2025-11-14 Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 2025-11-14 Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 2025-11-14
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top