x

С.Эрдэнэ: Энэ сонгуульд Ардчилсан нам ялах бүрэн боломжтой

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Сонгууль сар хүрэхгүй хугацааны дараа болно.Танай нам сонгуулийн бэлтгэлээ хэр хангаж байна вэ?

-Олон удаагийн сонгуульд оролцохдоо бэлтгэл ажлаа хангаж байсан тэр хэмжээндээ л төлөвлөгөөний дагуу хийгээд явж байна. Сонгууль бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг.

Энэ удаагийн сонгууль ч мөн онцлогтой. Их сонин хууль гаргачихсан. Эрх баригчид мэдээж энэ хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар бодож гаргасан байлгүй. Тэгэхээр өмнөх сонгуулиудаар тодорхой хэмжээнд сурчихсан , хэвшсэн ажлуудаа хийдэг байсан бол энэ жилийн бэлтгэл ажил арай өөр байна. Явах, туулах талбай нь том. Зардал мөнгө нь их. Ялангуяа жижиг намууд, шинэ улстөрчдийн хувьд нэлээд хүндрэл, төвөгтэй байна уу даа л гэж харагдаж байна.

-Эрх баригчид хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар шийдсэн гэлээ. Тэгвэл энэ сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Эрх баригчдын хувьд өнгөрсөн сонгуулиудаар баахан амлалт өгчихсөн. Гэтэл хэрэгжсэн зүйл байдаггүй. Тийм болохоор иргэддээ хэлэх зүйлгүй л сонгуульд орох гэж байна шүү дээ. Гялтайж, гялайх юмгүй болохоор нийгмийн сэтгэл зүйг самууруулсан, анхаарлыг сарниулсан улс төрийн акц маягийн юм хийх замаар сонгогчдын анхаарлыг төвлөрүүлэхгүй байх тактик барьж байна. Аль 20 гаруй жилийн өмнөх улс төрийн аллага, гартаа таарсан бүхнийг л гаргаж тавьж байна. Үүгээрээ нийгмийг сонгуулиас өөр зүйл рүү хандуулахыг оролдож байгаа юм. Уг нь сонгуулийн зарчим чинь эрх барьж байгаа нам нь хийсэн бүтээснээ тайлагнадаг. Сөрөг хүчний нам нь эрх барьж байгаа намынхаа хийгээгүйг нь ярьж, түүнээс илүүг хийнэ.

-Эрх баригчид АН-ыг муу, муухай харагдуулахаас гадна үүнд нь танай намын гишүүн зарим нэг хүмүүс санаатай, санамсаргүй оролцоод байх шиг харагдах юм. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Улс төрийн намуудын хэм хэмжээ, улстөрч хүний ёс суртахуун, жудаг гэж зүйл байх ёстой шүү дээ. Ийм зүйл байхгүй, зөвхөн өөрийнхөө нэр хүндийг өсгөх гэсэн популистууд аль ч нийгэмд байсан. Цаашдаа ч байх биз. Энэ бол нэг их гайхаад байх зүйл биш. Ялангуяа манайх шиг нээлттэй намд байдаг, хэвийн л асуудал. Намын дарга байсан хүний хувьд надад гайхаад байх зүйл алга. Өнгөрсөн 30 гаруй жил энэ намд явахдаа ийм зүйл олныг харсан. Хувь хүний өөрийгөө илэрхийлэх, үзэл бодлоо хэлэх эрх чөлөөнд халдаад байх нь АН-ын үндсэн зарчим, байр суурьд нийцэхгүй. Гэхдээ дүрэм журамтай нам л юм бол түүгээрээ явах хэрэгтэй. Дүрмээ зөрчөөд байгаа бол тэр хүн тухайн намаас гарах ёстой. Үзэл санаа, үнэт зүйлээрээ нэгдсэн хүмүүсийн нэгдлийг л нам гэдэг. Тэгээд Үндсэн хуулиар олгогдсон зарим эрхээ хязгаарлуулж, намын дүрмийг хүлээн зөвшөөрөөд гишүүнээр элсдэг үйл явдал чинь өөрөө хариуцлага.

Намын дотоод дүрэмд бүхий л асуудлыг тодорхой заагаад өгчихсөн байгаа. Гэхдээ үүгээр гишүүдийг огт дуугүй байгаад бай гэж байгаа юм биш. Хэлдэг газраа л хэлэх ёстой. Намынхаа дотоод хурал дээр, дотооддоо асуудлаа ярих үед нь хэл. Миний хувьд өнгөрсөн хугацаанд намынхаа үе, үеийн лидерүүдтэй зөрчилдөж л явсан. Гишүүдтэйгээ муудалцаж, өөрийнхөө байр суурин дээр тас хөндлөн зогссон цаг үе ч надад байж л байсан. Тэглээ гээд АН-ын, ардчиллын эсрэг нэг ч удаа хэвлэл мэдээлэл, олон нийтэд хандаж дуугарч байсан түүх надад байхгүй.

-МАН-ыг жагсаалтдаа нэр цэвэр хүмүүс дэвшүүлснээрээ нэлээд оноо авлаа гэж ярих хүмүүс байна. Та жагсаалт дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-МАН-ын жагсаалт дээр шатраар бол зүгээр л хүүнүүдээ тавьсан. Харин бэрс, бодууд нь ард нь байгаа. Хоёрдугаарт, энэ сонгуулийн онцлогийг аваад үзье. Нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудийн нийт сонгогчийн тоо 192 мянга, есөн мандаттай. Гэтэл нийслэлийн Хан-Уул дүүрэг 180-аад мянган сонгогчтой мөртлөө гуравхан гишүүн сонгогдоно. Харьцангуй зөрүүтэй байгаа биз. Энэ чинь Үндсэн хуулийн иргэний тэгш эрхийн зарчим хаана байгаа юм бэ. Яагаад хот, хөдөөгийн иргэдийн төлөөллийн зарчмыг ийм ялгаатай болгож байгаа юм. Дээрээс нь энэ хавар малчид, хөдөөгийн сонгогч нарт чиглэсэн маш олон зүйлийг хийлээ. Хоршоо гэж хийлээ. Төсөвт суугаагүй хөрөнгийг хэдэн их наядаар нь цацаж байна.

МАН-ын 100 жил засаглах хугацаанд өмнө нь гашуун түүх уг нь байгаа шүү дээ. Хамтрал коммун гэж эхлээд нэгдэлжих хөдөлгөөн гээд явсан. Байгуулж байгаа хоршоо дотор нь эдийн засгийн төсөөлөлтэй, менежмэнтийг нь зөв хийгээд явчих хүн хэд байгаа юм. Үүгээр малчдыг үгүйсгэж байгаа юм биш. Гэвч хэн дуртай нь нягтлан, эдийн засагч хийчихдэггүй.Нарийн мэргэжлийн ажлууд чинь цаанаа маш их үүрэг хариуцлагатай байдаг. Тэгэхээр энэ бол зүгээр л хөдөөгийн сонгогчид, малчдын саналыг авах гэсэн арга ядсан л зүйл. Юм анзаардаг хүмүүс өнөөдөр үүнийг хэлээд л байгаа шүү дээ. Яг ийм коммунист маягийн улайрсан, сандал суудалтайгаа үлдэх гэсэн, сонгуульд ямар ч хамаагүй аргаар ялах гэсэн явуургүй үйл ажиллагааг эрх баригчид эрээ цээргүй явуулж байна. Үүнийг эрүүл саруул ухаантай хүн бүр харж байгаа. Монголчуудыг бүгдийг нь тэнэг гэж бодож болохгүй шүү дээ.

Хоёрдугаарт, АН бол эрх баригчдын гол өрсөлдөгч. Би бусад намуудыг үгүйсгээгүй. Гэхдээ тэдэнд АН-ын хэмжээний чадавх байхгүй. Хүний нөөц, чадавх, туршлага гээд аль нь ч байхгүй. Тэгэхээр МАН юм л бол АН-ыг харлуулах гэж, лидерүүдийг мөлжиж байдаг юм. Тэд хариуцлагаа өөрсдөө хүлээхгүй болохоор хэн нэг буруутанг олон хэрэгтэй болдог. Ингээд тэдэнд буруу булхай, луйвраа тохчихож болох арай бядтай нь АН л харагддаг. Ийм л байдлаар явж байна. Бодит байдал дээр байгаа үнэн л энэ. Сонгууль тэгш бус, шударга бус болох шинжтэй байна. Ямар ч үнээр хамаагүй одоогийн байр сууриа авч үлдэх, хадгалах гэсэн улайрсан хандлагыг эрх баригчид гаргаж байна.

-Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж, Засгийн эрхэд гарна гэдэгт та хэр их итгэлтэй байна вэ?

-Энэ сонгуульд АН ялах бүрэн боломжтой. Яах вэ, сая нэр дэвшилт дээр жижиг сажиг маргаан, мэтгэлцээн гарсан. Манай намд байдаг, хэвийн л асуудал. Гэтэл зарим хүмүүс түүхээ огт уншдаггүй. Улс төрийн намууды нхаа түүхэн замналыг судалдаггүй. Асуудлыг өнөөдрөөр нь дүгнэж хардаг. АН-ынхан нэр
дэвшилт дээрээ маргасан, мэтгэлцсэнийг шүүрч аваад л энэ нам бүтэхгүй ээ гэх юм. Тэдгээрийг хараад миний инээд хүрээд байгаа. Тэгвэл 1921 онд Ардын нам байгуулаад тэр жилээсээ л биенээ буудаад эхэлсэн шүү дээ. Түүнээс хойш 50-60 жил ийм байдлаар явж, жалганд аваачиж хэдэн арваар нь
буудаж, яргалж, эрүүдэж, тамлаж байсан. Үүний хажууд АН-ынхны хэрүүл маш өчүүхэн шүү дээ. Аль ч
улс оронд байдаг л асуудал. Ёс суртахуун өндөр гэгддэг Японы парламентад хүртэл хоорондоо зодолддог. Энэ чинь эрүүл эмоци байхгүй юу. Түүнээс биш улс төрийн аллага хядлага хийж, үзэл санааных нь хувьд бүр байхгүй болгодог яргалал биш шүү дээ. Яг ийм яргаллыг Монголд аль нам нь хйисэн юм. Түүнийхээ төлөө уучлалт гуйсан юм уу? гээд ярих юм бол асуудлыг ярьж болно. Одоо АН ялахаасаа хөг нь өнгөрлөө ч гэж байх шиг. Энэ чинь юу гэсэн үг юм.

АН ялахгүй юм бол 44 их наядын нүүрс хулгайлсан, өчнөөн сангуудыг тоносон, утаа униараар иргэдээ хэдэн арваар нь алчихсан нам ялах ёстой юм уу. Тэдний идсэн уусан, хийсэн бузар булайн дэргэд АН-ын саяны хэрүүл юу ч биш. Гэтэл зөвхөн үүнийг өлгөж аваад л сэвээд байдаг. Өнгөрсөн найман жилд тэд ядаж ганц үйлдвэр барьсан уу. Ковидын үед хэдэн их наяд төгрөгийг юунд захиран зарцуулсан тухай тайлангаа яагаад өнөөдөр тавьж чадахгүй байгаа юм. Утаагүй зуух, түлш гээчийг туршиж, тэр туршилтынх нь хохирогч болж хэдэн зуугаараа үхэж байгаа хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ. 

-АН-ыг нэрсийн жагсаалтаа дуржигнатал уншаад нижигнэтэл алга ташуулах гээд байгаа юм
болов уу?

-Эв нэгдэлтэй байгаагаа харуулах нэг өөр. Диктатуртай байдлаа харуулах бас нэг өөр шүү дээ. Хойд Солонгос шиг дарга үг хэлээд хүмүүс нижигнэтэл алга ташдаг байдлаа эв нэгдэл гэх гээд байгаа бол үгүй. Энэ чинь дарангуйлал. Танхимд сууж байгаа 100 хүн бүгд алга ташаад хүлээж авч байгаа бол цаана нь ямар нэгэн хэмжээгээр айдас, дарангуйлал байгаагийн л хэлбэр. Ер нь аливаа зүйл тухайн цаг үедээ хэн
оролцож байгаа, ямар зохион байгуулалттай байгаагаас их зүйл шалтгаалдаг.

Шулуухан хэлэхэд, АН-ыг ялахгүй юм шиг, ялагдчихсан юм шиг ойлголтыг нийгэмд өгөх гэсэн өнөөгийн эрх баригчдын тролл, “хиамчид”-ын оролдлого бүтэхгүй ээ. Ард түмэн тэнэг биш. Өөрсдийнхөөрөө сонголтоо хийнэ. Өрсөлдөгчийнхөө рейтинг, нэр хүндийг ямар ч аргаар унагах гэж оролдож байгаа нь соёлтой, шударга улс төр биш. Хоёрдугаарт, АН-д алдаа байгаа юу гэвэл бий. Нэр дэвшилтээ аятайхан хийгээд явах боломж байсан. Өнөөгийн АН-ын удирдлагад байгаа зарим нэг нөхрийн явуургүй байдал, магадгүй хэн нэгний явуулга нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Дүрмийн бус байдлаар нэр дэвшилт хийсэн асуудал байгааг би харж л байна. Түүнийгээ залруулах ёстой. Эрх мэдэл бүхий байгууллага нь шалгаад тухайн нэр дэвшигч дээр үнэхээр хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдвол
хуулийн дагуу л арга хэмжээ авч таарна.

-Хэрэв ийм зүйл болбол оронд нь өөр хүн оруулах уу?

-Тийм зүйл гэж байхгүй. Тухайн нам дүрмийн бус байдлаар дэвшүүлсэн суудлаа алдаад л үлдэнэ. Ийм нөхцөл байдал байгаа. Үүнийгээ шударгаар хүлээж, алдаагаа залруулах хэрэгтэй. Дахиж ийм зүйл гаргахгүй байх тал руугаа явах ёстой. Том намын хувьд энэ зэргийн алдаа гардаг л юм. Гэвч түүнийгээ засаж сайжруулах нь чухал. 

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 4 цаг 46 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 4 цаг 53 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 58 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 6 цаг 38 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 6 цаг 47 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 6 цаг 56 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 7 цаг 1 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 7 цаг 20 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 7 цаг 40 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 7 цаг 45 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 7 цаг 50 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 7 цаг 56 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 8 цаг 16 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 9 цаг 3 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 9 цаг 47 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн...
Top