x

Д.Ганбат: Иргэд өөрсдийгөө аюулаас хамгаалах эрхтэй

УИХ-ын гишүүн Д.Ганбатаас иргэдийн галт зэвсэг эзэмших эрхийн талаар тодрууллаа.

-Та саяхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр иргэддээ галт зэвсэг олгох ёстой тухай ярьсан. Тэр яриа тань цахим орчинд нэлээд маргаан дэгдээгээд байна. Яагаад чухам энэ тухай хөндөх болсон юм бэ?

-Чуулганы хуралдаан дээр хууль хэлэлцэж байх үед хэлсэн үгийг маань хүмүүс цахим орчинд түгээж байх шиг байна.

Ер нь харж байхад манай улсын нийгэм маш хүнд байна шүү дээ. Иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулна гээд Үндсэн хуульдаа заасан хэрнээ төр засаг нь энэ үүргээ биелүүлэхгүй байна. Энэ үүргээ биелүүлэхгүй байгааг өдөр тутам сэтгэл сэртхийлгэсэн мэдээллүүдээс бэлээхэн харж болно. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл газар авлаа. Саяхан шөнө дунд нүцгэн хүүхэд цахилгаан шатанд явж байна л гэсэн.

Иргэнээ хамгаалах тангараг өргөсөн цагдаа нар нь бага насны хүүхдийг бүлэглэн хүчирхийлсэн гэмт хэрэг гарч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай явлаа. Энэ мэтчилэн байж болшгүй, хүний санаанд оромгүй зүйлс их болж байна. хувь хүний бүхий л мэдээлэл төрийн мэдээллийн санд байдаг. Гэтэл төр төлөөлж байгаа, мэдээллийн санд чөлөөтэй нэвтрэх эрх бүхий хүмүүс нь тухайн мэдээллээр нь дарамталж, иргэдийнхээ эрхийг зөрчих нь хэрээс хэтэрлээ. Төр өөрийнхөө хийх ёстой ажлыг хийхгүй, иргэдээ хамгаалахгүй байгаа учраас иргэн хүн өөрөө өөрийгөө хамгаалах эрхтэй гэж би үзэж байгаа. Уг нь манайхыг чинь бараг л цагдаажсан улс гэдэг. харамсалтай нь өнөөх олон цагдаа нь иргэдээ хамгаалахгүй байна. Бидний жишээ авах дуртай дэлхийн хөгжилтэй орнуудад бол насанд хүрсэн л бол галт зэвсэг эзэмших эрхтэй байдаг. Хүчтэй, сул дорой, хөгшин, залуу гэж ялгарахгүйгээр нэг түвшинд аваачиж тавьдаг зүйл нь галт зэвсэг гэж үздэг. эрүүл саруул, буутай яаж харьцах, хэрхэн хадгалах тухай сургалтад суусан хүмүүст чөлөөтэй эрхийг нь олгодог. Төр нь иргэдээ хамгаалах ажлаа хийж чадахгүй бол буутай болж байж иргэд нь өөрсдийгөө хамгаалдаг. Бүр дээр үеэсээ эхлээд л ийм байсан.

-Хүссэн бүхэн нь буутай болчихоор элдэв асуудлууд үүсч, гудамжиндаа буудалцаад эхлэхгүй юу?

-Манай монголчууд дээр үеэсээ эхлээд л айл бүрд нум сум, сэлэм нь байдаг байсан. Одоо ч гэсэн гал тогоонд нь хүйтэн зэвсэг гэж үздэг хутга, заазуур ч байж л байгаа шүү дээ. Тэглээ гээд биенээ хутгалаад сүйд болоод байгаа юм алга. Түүн шиг буутай болохоор хэн дуртайгаа буудаад байна гэж байхгүй. Хэвшмэл ойлголттой зарим нь гудамжиндаа гараад л буудалцаад байх юм шиг ярьж байна.

Нэг хэсэг нь ойлгож байгаа ч албаар мушгин гуйвуулж ч байх шиг байна. Өнөөдөр хөдөөгийн малчдын гэрийн хананд нэг буу өлгөөтэй л байдаг. Тэгж байж мал сүргээ чоно нохой, хулгайч нараас хамгаалж, тэр хэрээрээ гэр бүлийнхээ гишүүдийн ч аюулгүй байдлыг хамгаалдаг. Одоо чинь орчин үеийн дэвшлээр эзэмшигчийнх нь хурууны хээгээр ажилладаг буу хүртэл гарчихсан байна. хамгийн чухал нь буу эзэмших, ашиглах, хадгалахад хүмүүсээ сургах, ойлгуулах хэрэгтэй.

-Буу эзэмших эрхийг өнөөдөр ямар шалгуураар олгодог юм бэ. Хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Мэдээж албан ёсны зөвшөөрөлтэй байж л галт зэвсэг эзэмшдэг. Дээрээс нь галт зэвсгийн татвар гэж тодорхой мөнгийг жил бүр тушаах үүрэгтэй. Мөн тогтмол бүртгүүлж, хэрэв буудсан бол хонгиогоо хүлээлгэж өгдөг. Тэр хонгиог нь цагдаа дээр хадгалдаг гээд тодорхой зохицуулалтууд бий. Гэвч бусад орнууд шиг галт зэвсэг худалдаалдаг тусгай дэлгүүрүүд алга. Тэдгээрийг нь бүртгэлжүүлж, хяналт тавьдаг систем тэр бүр сайн хөгжөөгүй гээд дутагдалтай зүйлс бий. Швейцарийн бүхий л насанд хүрсэн хүмүүс буу эзэмших эрхтэй байдаг. Скандинавын орнуудын ч иргэд нь бүгд буутай. Арми нь дуудахад өөрсдийн зэвсэгтэйгээ ирдэг. хүн ам цөөтэй улс орнууд ийм л байдаг. Украин улс л гэхэд сая бүх иргэддээ автомат буу тарааж өгсөн. израиль улсад мөн ялгаагүй бүгд л буу эзэмшиж, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй цэргийн алба хаадаг. Учир нь иргэд өөрсдийгөө аюулаас хамгаалах эрхтэй. Манайх бол хоёр хөрштэйгөө найрсаг харьцаатай, харьцангуй тайван улс орон. Гэвч эрхүү, Улаан-үд зэрэг хил дагуу хотуудад хар тамхины хэрэглээ өндөр. Ноднин жил Оросын нэг залуу манай улсад нэг хүнийг цохиод алчихсан тохиолдол ч гарсан.

-Эрх зүйн зохицуулалтыг нь хийж өгөөд иргэддээ галт зэвсэг эзэмших боломжтой болгох цаг үе нь мөн гэж бодож байна уу?

-Бид чинь бараг зуугаад жил төр засаг мэднэ, бүх зүйлийг шийднэ гэж явж ирсэн улс. Тийм болохоор хүмүүсийн энэ талын ойлголт тааруу байна. Авлигад өртсөн засаг төр иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалж чаддаггүйг бид сүүлийн жилүүдэд хангалттай харлаа.

Иргэдийн маань бараг 70 хувь нь боломж гарвал гадагшаа явах хүсэлтэй гэсэн судалгаа ч гарсан байна лээ. энэ чинь аюулгүй орчин нөхцөл хангагдахгүй байгааг л нэг талаараа илэрхийлээд байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр цаг үетэйгээ уялдуулаад иргэддээ мэдлэг мэдээлэл өгч, сургалт явуулж, буу эзэмших эрх олгодог байдал руу явах л хэрэгтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (127.0.0.1)
    Маш зөв буутай байлаа гээд гудамжинд буудалцан гэнэ үү эргүү солиотой сэтгүүлч нэртэй шантаажны новш минь юү хуцаад байнаа
    2024 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ФАШИСТ АНГУУЧ
    2024 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ЗӨВ
    2024 оны 05 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зүтгэл бүхэн нэр төр, үнэ цэнийг авчирдаг 1 цаг 2 мин Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш 1 цаг 21 мин Бразилын шигшээг Карло Анчелотти удирдана 1 цаг 41 мин Бичил хуванцрын бохирдол далайн гүнд хүртэл хүрч байна 1 цаг 44 мин Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна 1 цаг 46 мин Булган аймагт “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа 1 цаг 47 мин “Ирээдүйгээ ургуулъя” ногоон төгөл байгуулж, 500 мод тарив 1 цаг 49 мин “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээн Сэлэнгэ аймагт амжилттай боллоо 1 цаг 50 мин “Улаанбаатар марафон-2025” тэмцээний энгэрийн дугаар маргаашаас тараана 1 цаг 53 мин Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 1 цаг 54 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 1 цаг 56 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 57 мин Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.05.13/ хуралдааны тов 1 цаг 57 мин Нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж, бороо, нойтон цас орох төлөвтэй 1 цаг 58 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 2 цаг 3 мин “И-Монгол" академи ШШГЕГ-тай хамтран ажиллаж байна 17 цаг 29 мин Н.Ганибал: Ирэх сарын 20-ны дотор АН их хурлаа хийнэ 18 цаг 37 мин МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслөөр мэдээлэл сонсов 21 цаг 41 мин Экологийн улсын олимпиадыг “Бадрах Энержи” компани дэмжиж ажиллалаа 21 цаг 48 мин Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 22 цаг 0 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Жао Синьтун снукерийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази та...
Top