x

Швэйцар улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэв

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн арга хэмжээ 2024 оны тавдугаар сарын 23-ны өдөр Берн хотноо боллоо.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Швейцарын Холбооны Улсын төрийн байгууллага, аж ахуйн нэгж, их дээд сургууль, Монголд элэгтэй швейцар иргэд, гадаад улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдууд, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын төлөөлөл, эдгээр байгууллагад ажиллаж буй монгол иргэд, Швейцарт үйл ажиллагаа явуулж буй монголчуудын холбоо, нийгэмлэгийн төлөөлөл зэрэг 200 орчим зочин, төлөөлөгч оролцов.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Тогтвортой хөгжил, баялгийн газрын дарга Александра Бауманн нар үг хэлэв.

Талууд хэлсэн үгэндээ, Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд манай хоёр улс улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллахын зэрэгцээ ардчилал, хүний эрх, энх тайван, тогтвортой байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө мөн ажиллаж ирснийг онцлов. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, ач холбогдлыг үнэлж, энэхүү ололт амжилтаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхээ мөн илэрхийлсэн.

Арга хэмжээний үеэр Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан тусгайлан гаргасан “Монгол-Швейцар 60 жил” шуудангийн маркийг нээх ёслолын ажиллагаа болов. Хоёр улсын үзэсгэлэнт байгаль, үндэсний бэлгэдэл бэр цэцэг, цагаан уул цэцэг, Монгол Алтайн нурууны ноён оргил “Хүйтэн”, Альпийн нурууны Маттерхорн уул, монгол цуур хөгжимчин, швейцар бүрээч, Алтайн аргаль, Альпийн янгирыг дүрслэн зохиомжилсон дурсгалын маркийн дээжийг Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хүндэт зочдын төлөөлөлд гардуулан өгөв.

Монголын язгуур болон сонгодог урлагийн үзүүлбэрийг Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ, “Mongolian step” уран бүтээлийн нэгдэл толилуулж, монголын соёл, өв уламжлал, бэлгэдэл, зан заншлыг харуулсан “Монгол булан”-г Элчин сайдын яам, “МИАТ” ХХК, “Содоо кашемир” ХХК, Монголын Үндэсний бөхийн Европ дахь салбар хороо хамтран бэлтгэж, зочид төлөөлөгчдөд танилцуулав гэж Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо Уржигдар 21 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн Уржигдар 16 цаг 16 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) Уржигдар 16 цаг 01 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ Уржигдар 15 цаг 32 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа Уржигдар 14 цаг 38 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 2025-11-14 Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 2025-11-14 Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 2025-11-14 “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 2025-11-14 Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 2025-11-14 УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 2025-11-14 Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 2025-11-14 Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 2025-11-14 Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 2025-11-14 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-14 Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 2025-11-14 Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 2025-11-14 Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 2025-11-14 Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 2025-11-14 Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 2025-11-14
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top