Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар даваа гаригт "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай" хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
Өргөн барьсан хуулийн төслийг УИХ хэлэлцүүлэгт оруулж, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцжээ. Хэлэлцүүлгийн үеэр ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Хууль батлагдвал 8463 ээж "Эхийн алдар" II одон, 1932 ээж "Эхийн алдар " I одонг нөхөж авна" гэсэн байна.