x

Монгол Улсын Ерөнхийлөгч гавьяат тамирчин Ц.Раднаад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин, Дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш спорттой амьдралаа холбож, 1966 оноос буюу сургуулиа төгсөөд хөнгөн атлетик, тэр дундаа ойрын болон дундын зайн гүйлтээр мэргэжлийн түвшинд хичээллэж, уралдаан, тэмцээнд оролцож байжээ.

2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны монгол хүн юм.

Түүнээс хойш Ази тивийн хэмжээнд зохиогдсон хөнгөн атлетикийн аварга шалгаруулах болон мастеруудын тэмцээнд удаа дараа оролцож, алт, мөнгөн медаль хүртэн, нийт 17 дээд амжилтын эзэн болжээ.

Өндөр настай хэдий ч биеийн тамир, спортоор тогтмол хичээллэн, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж, хүүхэд, залууст үлгэр дуурайл үзүүлж байгаад нь Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Өдгөө 90 нас сүүдэр зооглосон Ц.Раднаа гуай ирэх наймдугаар сард Шведийн Хаант Улсад болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж, дахин рекорд тогтоохоор бэлтгэлээ базааж байна.

Ц.Раднаа гуай өглөө бүр 3-4 км гүйж, 60, 100, 200 метрийн зайн гүйлтийг тус бүр 10 удаа давтаж, биедээ таарсан хүчний бэлтгэл, дасгал хөдөлгөөн хийдэг. Бэлтгэлээ хэтрүүлчих гээд байдаг талтай гэдгээ ярилаа. Мөн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа талаар ном бичиж эхэлснээ ч хэллээ.

Тэрбээр 90, 95 насандаа Мастеруудын дэлхийн аварга, тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2028 онд болох 100 хүртэлх насны ахмадуудын Олимпод өрсөлдөх зорилго тавьсан байна.

Хүн бүр биеийн тамир, спортоор хичээллэн, архи, согтууруулах ундаа, тамхинаас хол байвал бие, ухаан санаа эрүүл байж, урт наслах бүрэн боломжтой. Иймээс өглөө эрт босож гүйж байхыг хүүхэд, залууст захилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зүтгэл бүхэн нэр төр, үнэ цэнийг авчирдаг 40 мин Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш 58 мин Бразилын шигшээг Карло Анчелотти удирдана 1 цаг 19 мин Бичил хуванцрын бохирдол далайн гүнд хүртэл хүрч байна 1 цаг 22 мин Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна 1 цаг 24 мин Булган аймагт “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг амжилттай зохион байгууллаа 1 цаг 25 мин “Ирээдүйгээ ургуулъя” ногоон төгөл байгуулж, 500 мод тарив 1 цаг 27 мин “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээн Сэлэнгэ аймагт амжилттай боллоо 1 цаг 28 мин “Улаанбаатар марафон-2025” тэмцээний энгэрийн дугаар маргаашаас тараана 1 цаг 31 мин Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 1 цаг 32 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 1 цаг 34 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 35 мин Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.05.13/ хуралдааны тов 1 цаг 35 мин Нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж, бороо, нойтон цас орох төлөвтэй 1 цаг 36 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 40 мин “И-Монгол" академи ШШГЕГ-тай хамтран ажиллаж байна 17 цаг 7 мин Н.Ганибал: Ирэх сарын 20-ны дотор АН их хурлаа хийнэ 18 цаг 15 мин МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслөөр мэдээлэл сонсов 21 цаг 19 мин Экологийн улсын олимпиадыг “Бадрах Энержи” компани дэмжиж ажиллалаа 21 цаг 26 мин Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 21 цаг 38 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө... Жао Синьтун снукерийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази та... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т...
Top