x

Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: 

-Энэхүү конвенцыг хэлэлцэн батлан нь зүйтэй. Тодорхой албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдээд эсвэл хэрэг үүсээд эхэлмэгц өвчтэй гэдэг ч юм уу ямар нэгэн шалтгаанаар гадаад улс руу оргон зайлдаг. Мөн Монгол Улсын төрийн тэргүүн байсан хүн хилийн чанадад байгаа тухай мэдээлэл ч гарах болсон. Тухайн улстай нь Монгол Улс харилцан туслалцаа үзүүлэх гэрээгүй учраас мөрдөн шалгах, шүүхийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаад байна.

Энэ конвенц батлагдсанаар бид Европын холбооны 48, бүсийн бус 5, нийт 53 улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, яллагдагчийг дуудан ирүүлэх зэрэг бүх процесс нээлттэй болох уу?

Хоёрдугаарт, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар гадаад улсад байгаа гэсэн. Тэднийг Шувуу ажиллагааны хүрээнд авчрах боломжгүй байгаад байна. Оргон зайлсан этгээдүүдийг авчрах Шувуу ажиллагааны үр дүн хэр байгаа вэ.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр: 

-Шувуу ажиллагаа амжилттай явж байгаа. Эрэн сурвалжилж байсан, гадагшаа оргон зайлсан нөхдийн 70-75 хувийг авчирсан. Хамгийн сүүлд гэхэд захиалгаар бусдын амь насанд халдсан хэргийг шалгаж байх явцад оргон зайлсан этгээдийг олж авчирсан.

Сая Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг эрэн сурвалжилж байгаа гэлээ. Надад тийм мэдээлэл алга. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай андуурсан байх. Н.Золжаргал Австри улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан асуудал хоёр талын хуулийн байгууллагад шалгагдаж, шүүхээр хянан шийдвэрлэгдсэн асуудал бий.

Ч.Сайханбилэгийн тухайд манай улс АНУ-тай эрүүгийн эрх зүйн хүрээнд хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байхгүй. Дипломат шугамаар энэ асуудлыг хууль хяналтын байгууллагын түвшинд байнга тавьж байгаа. Ч.Сайханбилэгийн хаана байгаа бид мэднэ. Ч.Сайханбилэг бийлэгжүү байгаа. Монголоос мөнгө орж гарч, холбоо сүлбээтнүүд нь хэвээр байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: 

-Шувуу ажиллагааны хүрээнд авлигын гэмт хэрэгт шалгагдаж байсан хэдэн хүнийг буцаан авчирч, хэр хэмжээний хөрөнгийг оффшороос татсан бэ.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр: 

-Шувуу ажиллагаа эхэлж байх үед интерполын улаан булант зард 22, хөх булант зард 70, нийт 92 этгээд эрэн сурвалжлагдаж байсан.

2024 оны хоёрдугаар сарын 14-ний байдлаар интерполын улаан булант зараас 5, хөх булант зараас 52 хүн, нийт 57 иргэнийг олж тогтоосон байна. Мөрдөн шалгах байгууллагаас олж тогтоосон 13, сайн дураараа хэргээ шийдвэрлүүлэхээр ирсэн 14 иргэнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, 4 иргэний хэргийг шүүхэд шилжүүлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ирээдүй рүүгээ буцаад! 8 мин Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн эдийн засаг гэж хэлж болно 20 мин Үндэсний шигшээ баг АНУ-д хамтарсан бэлтгэл хийж байна 1 цаг 8 мин Иран Европтой цөмийн хэлэлцээрээ зогсоолоо 1 цаг 9 мин Португал, Норвегийн багууд ДАШТ-2026-д эрхээ авлаа 1 цаг 10 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд 2 цаг 14 мин Энэ долоо хоногт Монгол Улсад болох үйл явдлын тойм 2 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 2 цаг 23 мин МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо Уржигдар 21 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн Уржигдар 16 цаг 16 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) Уржигдар 16 цаг 01 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ Уржигдар 15 цаг 32 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа Уржигдар 14 цаг 38 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 2025-11-14 Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 2025-11-14 Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 2025-11-14 “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 2025-11-14 Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 2025-11-14 УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 2025-11-14 Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 2025-11-14
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top