x

Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу

МАН найман жилийн туршид үнэмлэхүй олноор эрх барилаа. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар “Дөрвөн жил болоод л төр барьж буй нам солигдчихоор хариуцлага тооцох бололцоогүй болгож байна” гэсэн суртал ухуулгыг хүчтэй хийсний үр дүнд ард түмний сонголтыг дахин авч чадсан. Нэг ёсондоо одоо иргэд, сонгогчид хариуцлага тооцох эзэнтэй болсон гэсэн үг.

Тус намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг Үндэсний аудитын газраас 73 хувийн биелэлттэй хэмээн дүгнэсэн гэдэг зүйлийг тойрогтоо ажиллаж байгаа гишүүд нь яриад эхэлсэн байна лээ. Гэвч улс төрийн намын хувьд өөрийн хүнээ даргаар нь тавьсан аудитын газрын дүгнэлтээс гадна ард түмний тавих дүн гэж нэг айхтар зүйл бий. Тийм ч болохоор энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа шалгалтыг хэдхэн хоногийн дараа ард түмэндээ өгнө. Тэд ч тохирох үнэлгээг нь өгөх нь гарцаагүй. УИХ-ы н 2 0 2 0 оны ээлжит сонгуульд МАН дэвшүүлсэн 702 зорилтынхоо хэдэд нь хүрсэн, хэдийг нь хийсэн гэдгийг сонгогчид л сайн мэдэж байгаа.

Нэг үеэ бодвол иргэдийн санах ой сайжирч, аливаа зүйлийг эргэцүүлэн тунгааж, хувь хувьдаа дүгнэлт гаргадаг болсон. Улам л хэрсүү болж, мэдлэг боловсролтой залуу сонгогчид хүч түрэн гарч ирсээр байгаа. Тийм ч болохоор эрх баригч нам сонгогчдынхоо ханыг гаргах зорилгоор өнгөрсөн хугацаанд гурван ч удаа том хэмжээний судалгаа явуулсан гэх юм билээ. Энэ судалгаан дээрээ үндэслэн  сонгуулийн тойргоо бүсчлэн томсгосон байж ч мэднэ. Учир нь нэг аймагтаа улиг болтлоо нэр дэвшиж сонгогдсон нөхөд дахин гарч ирэх бололцоогоор хомс болчихоод байсан учраас зэргэлдээ аймгуудын сонгогчдоор зөрүүг нь нөхнө гэж тооцоолсон байж болохыг ч улс төр судлаачид бас хэлээд байгаа юм.

Цар тахалтай амаргүй жилүүд байсан гэдгийг сүүлийн хэдэн жил улиг болтол давтсан эрх  баригчид ойрын үед маш их ажилтай, ажилсаг хүмүүс болж хувирлаа. Цас зуданд нэрвэгдсэн малчдаа энэрч, малгүй болсон иргэдэд нэг удаад таван жилийн хугацаатай найман сая төгрөгийн хүүгүй зээл олгохоор болов. “Шинэ хоршоо” хөтөлбөрийг  санаачилж, арилжааны банкуудаар дамжуулан 50 хүртэлх сая төгрөгийн зээл өгч, нийслэлийн иргэдээ өдөр бүр шинэ мах, сүүгээр хангана гэв. Ингэснээр малчид маань өрхийн орлогоо нэмэгдүүлж, дутагдах гачигдах зүйлгүй болохоор болов. Сүүлийн хэдэн жил огт хөдлөөгүй ипотекийн зээлийг явуулж, 10 мянган иргэнд орон сууцны зээл олгохоор шийдэв.

Бүр сарын дундаж орлого нь хоёр сая төгрөгөөс бага иргэдэд энэхүү ипотекийг түлхүү олгоно гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь мэдэгдэв. Тэгвэл нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотыг 14 жижиг хот болгон хувааж, тулгамдаад байгаа түгжрэл, утаа зэрэг хотын асуудлуудыг бүрэн шийдвэрлэх хуулийн төсөл санаачилж, яаралтай горимоор УИХ руу зүтгүүлэв.

Өдгөө Их хурлын гишүүд нь даргынхаа захирамжийн дагуу энэ хуулийг тойрогтоо суртчилан таниулах өдөрлөгүүдийг хийж яваа. . Тэдэн дунд татвар төлөгчдийн мөнгөөр барьж байгуулсан сургууль , цэцэрлэгийг өөрийн хөрөнгөөр барьчихсан аятай аяглаж яваа нь ч байна. Үүгээр үл барам Сүхбаатарын талбайгаас Хөшигийн хөндийн нисэх буудал руу шууд хүрэх гүүрэн замыг барьж байгуулна хэмээн гүйцэтгэх засаглалын тэргүүн амлалаа. Нэг ёсондоо улсын маань хөгжил ирэх сараас өмнө цэнгэлийн манлайдаа бүрэн хүрч, “Аз жаргалтай” 14 хотын иргэд амар жимэр амьдрах бололтой.

Гэтэл нөгөө иргэд чинь өөрсдийг нь амар амгалан амьдруулах гээд шар махтайгаа хатаж яваа нөхдөд итгэхгүйгээр үл барам “Найман жил хийгээгүй ажлаа найм хоногт амжих уу” хэмээн амыг нь асууж, тавлаж байна. Нэг ёсондоо хуучны сайхан цаг шиг хулхин дээр нь өнгө, өнгийн цэцэг ургуулж, хэд гурван төгрөг өгөөд саналыг нь авчихдаг байдал өөрчлөгджээ. Тиймээс л олон нийт амыг нь асуугаад байгаа хэрэг. Дээрээс нь манайд ирж өгдөггүй “Цаг нь болохоор”, тохиож өгдөггүй “Шаардлагатай бол” гэсэн үг их дэлгэрснээр ард түмэн итгэхээ больчихсон гэсэн үг.

Нээрээ ч үнэхээр малчдаа бодох байсан юм бол тэр цаг нь яагаад дөрвөн жилийн өмнө байж болсонгүй вэ. Утаагүй түлшиндээ угаартан суугаа гэр хорооллынхноо орон сууцанд оруулах байсан юм бол ипотекийн зээлээ аль гурван жилийн өмнөөс тасралтгүй хэрэгжүүлээд яваад байж болох л байсан.

Их хурлын гишүүний зөөлөн суудлаас гулсан уруудаж их хотыг удирдсан эрхмүүд хэдэн жилийн өмнөөс л хэл амгүйхэн шиг метрогоо бариад, түгжрэлээ шийдээд явахад яг юу нь болохгүй байв аа. Хэрэв тэгсэн бол улс даяараа хэдэн саяар нь малаа үхүүлж байхын оронд малчид нь хамгийн баян хүмүүс болох байлаа. Орон сууцанд хэвийн хамруулаад байсан бол хайртай дотны хүмүүсээ угаартуулан, гэр байшингаа шатаан барин уулын мухарт амьдрахыг хэн ч хүсэхгүй. Ингээд асуухаар өнөөх л цар тахал, дайн байлдаанаа улстөрчид ярьдаг. Гэтэл хэлж ирдэггүй өвчин ганцхан манайхыг дайраагүй. Дэлхийн бүхий л улсыг хамарсан. Тийм байтал бусад улс орнууд хүн ардынхаа төлөө хийж хэрэгжүүлэх ёстой ажлуудаа хийгээд л, хөгжиж дэвжээд байдаг.

Харин манайх болохоор хий хоосон амлалт хөврүүлж, бахь байдгаараа байсаар байна. Энэ жилийн сонгуулийн сурталчилгаа албан бусаар он гарангуут эхэлсэн. Цас зудын байдал нэг талдаа өнөөгийн УИХ-ын болон Засгийн газрын гишүүдэд сайхан далим болсон. Боодол өвч, уут будаа тэврээд орон нутгаар мөн ч их хэссэн. Ингэж явахдаа мэдээж өөрийгөө рекламдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахаа тэд мартаагүй. Ирэх долоо хоногоос нам, эвслийн нэр дэвшигчид эцсийн байдлаар тодроод эхэлнэ. Ингээд сар гаруйхан хугацааны дараа сонгууль болно.

Ийм цаг үед бүтэх, бүтэхгүй нь мэдэгдэхгүй баахан ажил эхлүүлж, хийж бүтээж байгаа дүр эсгээд байгаа болохоор л ард түмэн сонгууль гэж хараад итгэхгүй байгаа юм. Тэгээд эцэс сүүлд нь “Яг хийх гэж байсан чинь сонгууль болчихсон” гэдэг үгээ тоть шиг давтсаар ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно гэдгийг чинь ард түмэн мэдээд байна. Тийм болохоор ингэж амыг нь асуугаад байгаа хэрэг л дээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 1 цаг 17 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 1 цаг 17 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 1 цаг 18 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 1 цаг 19 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 1 цаг 20 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 1 цаг 21 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 1 цаг 22 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 1 цаг 27 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 1 цаг 32 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 1 цаг 34 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 1 цаг 36 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 1 цаг 38 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 1 цаг 39 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 1 цаг 40 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 1 цаг 41 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 1 цаг 42 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 1 цаг 43 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 1 цаг 44 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 1 цаг 45 мин Газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн талаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанитай санал солилцов 1 цаг 46 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top