x

Сонгуулийн тухай хууль зөрчсөн этгээдийг нэр дэвшигчээр бүртгэхгүй

УИХ-ын сонгуулийн санал хураалт 2024 оны зургаадугаар сарын 28-ны баасан гаригт болно. Одоогоор улс төрийн 23 нам, хоёр эвсэл энэ удаагийн сонгуульд оролцохоор СЕХ-нд бүртгүүлээд байгаа. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг СЕХ ирэх зургаадугаар сарын 10-нд нийтэд зарлана.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдрийг дуустал аливаа этгээд /улстөрийн нам, эвсэл болон нэр дэвшигчид/ сонгогчдын санал татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. Үүнд:

  • Мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх
  • Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх
  • Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах
  • Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх
  • Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах
  • Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах
  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх
  • Тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх, зарлахыг хориглоно.

Мөн улс төрийн намаас зөвхөн гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтыг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй байхаар хуульчилсан. 

СЕХ 2024 оны ээлжит сонгуулийг хуулийн дагуу, нээлттэй ил тод, иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч зохион байгуулалтын арга хэмжээ авч дээрх төрлийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зөрчил гаргуулахгүй байх, гарсан зөрчлийг шуурхай шийдвэрлэх асуудлаар бүх шатны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахаа мэдэгджээ.

Дээрх зөрчил гаргасан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.7, 75.2-т зааснаар СЕХ нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах, нэр дэвшигчийг бүртгэсний дараа зөрчил гарсан нь тогтоогдсон тохиолдолд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болохыг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 35 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 36 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 36 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 38 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 40 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 42 мин Хашима – Японы мартагдсан вант улс 2 цаг 25 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 2 цаг 29 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 2 цаг 30 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 2 цаг 33 мин Нүдний даралт бууруулах орчин үеийн SLT лазер технологийг Монгол-Японы эмнэлэгт нэвтрүүлэв 2 цаг 41 мин Пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчид төрлөө 2 цаг 43 мин Монгол Улс цөмийн зэвсэггүй статусынхаа талаар олон улсын хурлын индэр дээр байр сууриа илэрхийлэв 2 цаг 45 мин ‘Нэгдүгээр тойрог зам’ төслийн олон улсын тендерийг арванхоёрдугаар сарын 1-нд нээнэ 4 цаг 20 мин Манилад 500 мянга гаруй иргэн авлигын дуулианы эсрэг жагслаа 4 цаг 21 мин Японы ГХЯ-ны өндөр албан тушаалтан Хятадад айлчлан Тайванийн асуудлаар хэлэлцэнэ 4 цаг 24 мин Агаарын тээврээр зорчигчдын тоо 205.9 мянгаар өсөв 4 цаг 27 мин Арваннэгдүгээр сарын 21-нд бүх нийтээр амарна 4 цаг 29 мин Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон үед нуурын нимгэн мөсөнд гурван машин цөмөрчээ 4 цаг 34 мин Завхан аймгийн Баянтэс сум орчимд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 4 цаг 39 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top