x

Гадаадад суугаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах 47 салбар комиссыг байгууллаа

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг удирдан зохион байгуулах Төв комиссын 2024 оны 01 дүгээр тогтоолоор хилийн чанадад ажиллаж буй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 салбар комисс байгууллаа.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар дараах Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах юм.

Элчин Сайдын Яам

  1. Анкара дахь ЭСЯ
  2. Астана дахь ЭСЯ
  3. Абу-Даби
  4. Бангкок дахь ЭСЯ
  5. Берлин дэх ЭСЯ
  6. Брюссель дэх ЭСЯ
  7. Бишкек дэх ЭСЯ
  8. Будапешт дахь ЭСЯ
  9. Бээжин дэх ЭСЯ
  10. Варшав дахь ЭСЯ
  11. Вашингтон дахь ЭСЯ
  12. Вена дахь ЭСЯ
  13. Вьентьян дахь ЭСЯ
  14. Гавана дахь ЭСЯ
  15. Дели дэх ЭСЯ
  16. Каир дахь ЭСЯ
  17. Канберра дахь ЭСЯ
  18. Кувейт дахь ЭСЯ
  19. Лондон дахь ЭСЯ
  20. Москва дахь ЭСЯ
  21. Минск дэх ЭСЯ
  22. Оттава дахь ЭСЯ
  23. Парис дахь ЭСЯ
  24. Прага дахь ЭСЯ
  25. Ром дахь ЭСЯ
  26. Софи дахь ЭСЯ
  27. Сөүл дэх ЭСЯ
  28. Стокгольм дахь ЭСЯ
  29. Сингапур дахь ЭСЯ
  30. Ташкент дахь ЭСЯ
  31. Токио дахь ЭСЯ
  32. Ханой дахь ЭСЯ

Байнгын төлөөлөгчийн газар

  1. Женев дахь БТГ
  2. Нью-Иорк дахь БТГ

Ерөнхий консулын газар

  1. Истанбул дахь ЕКГ
  2. Сан Франциско дахь ЕКГ
  3. Осака дахь ЕКГ
  4. Кызыл дэх ЕКГ
  5. Улаан-Үд дэх ЕКГ
  6. Эрхүү дэх ЕКГ
  7. Хөх хот дахь ЕКГ
  8. Хонконг дахь ЕКГ
  9. Шанхай дахь ЕКГ

Консулын газар

  1. Эрээн дэх Консулын газар
  2. Бусан дахь Консулын газар
  3. Манжуур дахь Консулын газар
  4. Чикаго дахь Консулын газар

Салбар комисс байгуулагдсанаар гадаад улсад байгаа сонгогчид сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх боломж нээгдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчид 20 хоногийн хугацаанд Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очиж сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж байсан.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар сонгуульд оролцох иргэдийн хүсэлт гаргах хугацааг 40 хоног болгосноос гадна Дипломат төлөөлөгчийн газартаа заавал биечлэн очихгүйгээр цахимаар хүсэлт гаргах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал, гадаад улсад байгаа сонгогчид 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очих эсхүл https://election.burtgel.gov.mn/request хаягаар нэвтэрч сонгуульд оролцох хүсэлтээ цахимаар гарган сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.

2024 оны ээлжит сонгуулиар Улсын Их хурлын 126 гишүүнийг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгоно. Монгол Улсын Үндсэн хуулийн 2023 оны өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүний тоо болон сонгуулийн тогтолцоог хуульчилсан. Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөөр Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор тусгасан.

Сонгуулийн тухай хуулиар хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар 48 гишүүнийг сонгох сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн нэг тойрог байх бөгөөд гадаад улсад суугаа сонгуулийн эрх бүхий иргэд нам, эвсэлд санал өгч сонгуульд оролцож сонгох эрхээ эдэлнэ.

Гадаад улсад суугаа иргэдийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд авах юм.

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын хаяг холбоо барих мэдээллийг ЭНД-ээс харна уу.

Эх сурвалж: СЕХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 15 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 16 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 19 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 21 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 23 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 24 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 26 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 28 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 31 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 31 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 2 цаг 39 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 2 цаг 40 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 2 цаг 40 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 2 цаг 42 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 2 цаг 44 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 2 цаг 46 мин Хашима – Японы мартагдсан вант улс 4 цаг 29 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 4 цаг 33 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 4 цаг 34 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 4 цаг 37 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг...
Top