x

БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 09 цаг 06 минутад эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаан даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг ажиллаж, хуралдааны ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй.

Байнгын хорооны хуралдааны эхэнд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн энэхүүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 31 дүгээр зүйлд 31.4 дэх хэсэгт “Засгийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь энэ хуулийн 3.1.10-д заасан судалгааны үндсэн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгаа, хэрэглээний судалгаа, технологийн туршилт, зүгшрүүлэлтийн ажлыг төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх харилцаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль хамаарахгүй.” гэж нэмэхийг Ажлын хэсгээс санал болгожээ. 

Ажлын хэсгийн танилцуулгын дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ч.Ундрам нар асуулт асууж, үг хэлсэн бол Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ажлын хэсгийг төлөөлж, асуултад хариулав. 

Ингээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1-д заасны дагуу УИХ-ын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явууллаа. Саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90,9% нь дэмжсэн юм. Ийнхүү Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх тухай асуудлыг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах төлөөллөөр Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөрийг томилов.

Байнгын хорооны хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам хийв. Улсын Их Хурлын 2024 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаан даргалагчаас хуулийн төслийг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн тул Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулж, шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг асуулт асууж, үг хэлэв.

Байнгын хорооны хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн дагуу Ажлын хэсгээс ирүүлсэн саналыг танилцуулж, саналын томьёолол тус бүрээр санал хураав.

Эхний санал нь хуулийн төслийн 12 дугаар зүйлийн 12.1-д “эрхэлсэн” гэснийг “хариуцсан” гэж, тохиолдол бүрд нийцүүлэн өөрчлөх, 12.4-д “нөхцөл” гэсний дараа “системийн мэдээллийг бүрдүүлэх этгээдэд тавих шалгуур” гэж нэмж, 12.9-д “төрөөс” гэснийг болон 12.10 дахь хэсгийг хасаж, 12.8-д “Энэ хуулийн 12.7-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллага нь Оюуны өмчийн тухай хуулийн 17.2-т заасан объектын төрөл тус бүрийн зохиогчийн эрх эзэмшигчийн олонхыг нэгтгэсэн байна.” гэж нэмэхээр тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 90,9 хувь нь дэмжлээ.  

Харин хоёр дахь санал буюу хуулийн төслийн 12.9-д “бүтээгдэхүүний зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч болон түүнд хамаарах эрх эзэмшигчийн чиглэлээр” гэснийг “асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллага” нь гэж өөрчилж, 12.6 дахь хэсгийг өөрчлөн найруулахдаа 12.6-д ”Энэ хуулийн 12.3-д заасан систем хөгжүүлэлтийг гүйцэтгэх этгээдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн дагуу шалгаруулна.”, 12.7-д ”Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах, тохиолдол бүрийг бүртгэх, хянах системийн мэдээллийг бүрдүүлэх, хэрэглэх чиг үүргийг хамтын удирдлагын байгууллага эсхүл энэ хуулийн 7.4-д заасан үндсэн чиглэл тус бүрийн мэргэжлийн нэгдсэн холбоо гүйцэтгэж болно. Холбогдох этгээдийг энэ хуулийн 12.4-д заасан шалгуурын дагуу сонгох, санхүүжүүлэх, хяналт тавих чиг үүргийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.” хэмээн өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81,8 хувь нь дэмжлээ.

Ийнхүү Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамыг томилсноор Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 7 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 8 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 11 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 12 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 14 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 15 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 17 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 20 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 22 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 23 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 2 цаг 30 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 2 цаг 31 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 2 цаг 32 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 2 цаг 33 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 2 цаг 35 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 2 цаг 38 мин Хашима – Японы мартагдсан вант улс 4 цаг 21 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 4 цаг 24 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 4 цаг 25 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 4 цаг 28 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ
Top