x

Б.Жавхлан: Хуримтлалын санд төвлөрөх 500 тэрбумаар 10.000 айлд ипотекийн зээл олгоно

Лхагва гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталсан байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-“Сүүлийн 20-иод жилийн түүхэнд Монголын ард түмэн баялагтаа эзэн болох цаг мөч анх удаа тохиож байна. УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсантай холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Үндэсний баялгийн сан гурван сангаас бүрдэнэ.

Ирээдүйн өв сан нь Норвегийн сантай ижил концепцтой. Ирээдүй хойч үедээ зориулж хөрөнгөө хадгална.

Хуримтлалын сан нь Сингапурын хөгжлийн концепцтой төстэй, ирээдүйд биш өнөөгийн цаг үедээ зарцуулна. Эрүүл мэнд, боловсрол, орон сууц гэсэн гурван чиглэлд зарцуулна.

Хөгжлийн сан нь ирээдүйд хийх хөрөнгө оруулалт буюу дунд хугацааны томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Төсөв ашигтай гарах үед Тогтворжуулалтын сангийн 50 хувийг үүнд төвлөрүүлнэ.

Өнөөдрийн тогтоолоор Хуримтлалын сан дээр онцлог зохицуулалт хийлээ. 2023 онд хэмжээнд, төрийн өмчийн уул уурхайн компаниудын 34 хувьд ноогдох ашиг буюу 500 тэрбум төгрөг хүртэлх төгрөгийг уг санд харимтлуулж, тэр даруйд орон сууцны хөтөлбөрийг эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхээ боллоо.

2021-2022 онуудад 750 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж байсан. Энэ нь хамгийн өндөр дүн байсан. Харин энэ жил 500 тэрбум хүртэлх төгрөгийг Хуримтлалын сангаас, харин эргэн төлөлтөөс болон банкнуудын эх үүсвэрээс нийт 1.2 их наядын эх үүсвэр бүрдэнэ. Энэ бол өмнө нь хэзээ ч хуримтлагдаж байгаагүй ипотекийн зээлийн эх үүсвэр.

Жилд 5-6 мянган ипотекийн зээл гардаг. Өнөөдрийн байдлаар 17 мянган иргэний хүсэлт банкнууд дээр ирсэн судлагдаж байна. Дээрх эх үүсвэрээр энэхүү 17 мянган иргэнээс, банкны шаардлагыг хангаж хүсэлтээ өгсөн 10 мянгынх нь зээлийг санхүүжүүлэх боломжтой.

Мөн Хуримтлалын сангийн данс нээгдсэн байгаа. Ирэх даваа гаригаас эхлэн Монголбанк өөрөө удирдаж, хуваарилалтыг хийнэ” гэв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-“Урьд өмнө ипотекийн зээлийн эх үүсвэр хангалттай биш учраас зээлийг квотоор олгож байсан. Харин Хуримтлалын нэгдсэн сангаас 500 тэрбум төгрөг ийн нэмэгдэж байна. Ирэх долоо хоногоос иргэн бүрд Хуримтлалын нэгдсэн сангийн данс нээгдэх боломж бий боллоо. E-Mongolia дээр цэс нэмэх үүрэг чиглэл өгсөн. Үүгээр иргэд өөрийн нэр дээрх хуримтлалын нэгдсэн сангийн дансанд нь бэлэн бусаар зарцуулагдах мөнгө ил харагддаг болно.

Хуримтлалын санд энэ жил төвлөрүүлж буй эх үүсвэр голчилж “Эрдэнэс Монгол” нэгдлээс ирнэ.

  • ЭТТ ХК 200 тэрбум
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 273 тэрбум
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр 14 тэрбум
  • Монголросцветмет 8.6 тэрбум
  • Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр 3.5 тэрбум
  • “Эрдэнэс Оюу толгой” 356 сая төгрөг тус тус төвлөрүүлүж байна.

Цаашид жил ирэх бүр Хуримтлалын нэгдсэн санд төвлөрөх хөрөнгө тогтмол өсөх төсөөлөлтэй байна” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 2 цаг 31 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 2 цаг 32 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 2 цаг 34 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 2 цаг 36 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 2 цаг 38 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 2 цаг 39 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 2 цаг 41 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 2 цаг 43 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 2 цаг 46 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 2 цаг 47 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 4 цаг 54 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 4 цаг 55 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 4 цаг 56 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 4 цаг 57 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 4 цаг 59 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 5 цаг 1 мин Хашима – Японы мартагдсан вант улс 6 цаг 44 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 6 цаг 48 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 6 цаг 49 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 6 цаг 52 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг...
Top