x

ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг өнөөдөр хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсэн Шинжлэх Ухааны Академи(ШУА) өөрсдөө орлого олох боломж байгаа эсэхийг тодруулахыг хүссэн юм.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл: 

-"Бид дэлхийн шинжлэх ухааны академийн хөгжлийн чиг хандлагатай ойр байхыг зорьдог. Одоогоор 140 орчим улс ШУА-тай. Үүний 80 нь бүтэц зохион байгуулалтын хувьд манай улсын ШУА-тай харьцангуй төстэй. Монгол Улсын ШУА-ийг нь Оросын ШУА-тай төстэй гэдэг. Түүнийг ортой гэхэд хэцүү. Учир нь Оросын ШУА нь Францын ШУА шиг зохион байгуулалтаар байгуулагдсан. Дэлхийн 80 орны ШУА ийм бүтэцтэй учраас зөв гэж бодож байгаа. 

Санхүүжилтийн хувьд маш бага. Манай байгууллагын төсөв сайдын багцад явдаг. 2024 оны байдлаар 42 тэрбум төгрөг. 75 хувь нь цалин, 25 хувь нь үйл ажиллагааны урсгал зардал. Байгууллагыг хөгжүүлэх зардал гаргахад хэцүү ч бид гадаад харилцаагаараа ашигладаг.

Бүс замын орнуудын хэмжээнд БНХАУ-аас 100 лаборатори байгуулахаар болсны анхныхыг Монголд байгуулж байгаа. Долдугаар сарын 26-нд Монголд нээлтээ хийнэ. Шинжлэх ухаан, технологийн цогцолборт байрлуулж ажиллуулна.

ШУА-ийн лабораторийн төхөөрөмжийн 80 хувь нь 20 дугаар дууны сүүлийн хагасын түвшинд бий. ШУА-д орлого олох боломж их бий. Одоо бол хуулиараа хаалттай. Тендерийн хууль өнгөрсөн онд батлагдахад эрдэм шинжилгээний байгууллагуудаар төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд судалгаа боловсруулалтын ажлаа шууд захиалгаар хийлгэж болох заалт оруулсан. Гэвч энэ хууль зургаан сар үйлчлээд шинээр нэмэлт өөрчлөлт оруулахад тэр заалт хасагдчихсан.

Энэ хооронд хүрээлэнгүүд төрийн өмчит үйлдвэрийн газрууд хоорондоо хэд хэдэн гэрээ байгуулснаар 2023 онд ШУА-ийн хэмжээнд төсвийн гадуур орлого 18 тэрбум төгрөг болсон. Энэ боломжийг Тендерийн хуулиар нээгээд өгвөл улсын төсвөөс гадна өөрийгөө санхүүжүүлэх төсвөө олох хүний нөөцөө болон лабораторийн боломж бий.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа ийм заалт тусгах тал дээр гишүүд анхаарч өгвөл энэ салбарт том дэмжлэг болно" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 4 цаг 40 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 4 цаг 41 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 4 цаг 44 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 4 цаг 46 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 4 цаг 48 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 4 цаг 49 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 4 цаг 51 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 4 цаг 53 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 4 цаг 56 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 4 цаг 56 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 7 цаг 4 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 7 цаг 5 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 7 цаг 5 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 7 цаг 7 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 7 цаг 9 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 7 цаг 11 мин Хашима – Японы мартагдсан вант улс 8 цаг 54 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 8 цаг 58 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 8 цаг 59 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 9 цаг 2 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top