x

Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна

УИХ-ын пүрэв гаригийн нэгдсэн чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Гэвч уг төсөл сөрөг хүчний зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарсан хэвээр байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 

-Өглөө босоод ирэхэд л нэг шинэ хуулийн төсөл ороод ирчих юм. Ямар ч хурдан хуулийн төсөл болгочихдог юм, сүүлийн найман жилд энэ асуудлыг ярьсан атал сонгууль болохоос гуравхан сарын өмнө ингэж малчдыг хуурч, шилний цаанаас чихэр долоолгож болохгүй.

Энэ хуульд малчдад хэрэгтэй юм огт алга. Бүр улам дарамталсан байна. Одоо болохгүй зүйлээ хүн рүү чихдэг, хууль руу бухдаг байсан одоо бүр уур амьсгалын өөрчлөлт рүү чихэх гэж оролдож байна.

Малчдад бол хууль батлаад өг гэж гуйгаад байгаа зүйл алга. Бид саяхан орон нутагт томилолтоор очсон. Очсон бүх аймаг, сум гамшигт өртсөн байдалтай байна. Энэ тоон мэдээлэл бүгд буруу. Зөвхөн Сүхбаатар аймагт гэхэд сүүлийн хоёр жилд хоёр сая мал хоргодсон байхад хуульд оруулж ирсэн мэдээлэл нь худлаа байна.

Энэ бол зөвхөн цаг агаарын нөхцөл байдлаас болоогүй. Засгийн газраас малчдад зориулсан арга хэмжээг цаг тухайд нь аваагүй балаг нь одоо гарч байна. 

Малчдын зүгээс ганц л юм шаардаж байна. Энэ түүхэнд байгаагүй гамшгийн хохирлыг нэг удаа барагдуулж өгөх, малын гаралтай түүхий эдийг үнэгүйдүүлэхгүй байх л шаардлага тавьж байна. Гэтэл та нар чадахгүй ээ, хоршоолол болж, зээл ав гээд байгааг ойлгохгүй байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: 

-Та хаанахын бодлого ярьж байгаа юм бол гэж гайхтал асуулт асуулаа. Манай улсын уламжлалт мал аж ахуйн салбарыг сэргээх бодлогын хүрээнд хуулийн төсөл оруулж ирсэн.

Малчдыг жаахан чинээлэг болгоё гэхээр уурлаад байх юм. Өнгөрсөн хугацаанд малчдын авсан зээл нь цас зудын хүндрэл үүссэнээс болоод төлөхөд хүндрэлтэй байгаа учир үүнд дэм болох үүднээс ийм хуулийн төсөл оруулж ирсэн. Хоршоонд нэгдэх нь малчны сайн дурын үндсэн дээр хийгдэх зүйл. Бүх малчид үүнд нэгдэхгүй. 

Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Хагас жилийн мал тооллого хийгдээд хэдэн малчин өрх ямар тооны малаа алдсаныг нарийн тогтоосны дараа энэ мөнгийг эцэслэн зарцуулах шийдвэр гарна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 7 цаг 5 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 7 цаг 6 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 7 цаг 9 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 7 цаг 11 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 7 цаг 12 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 7 цаг 13 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 7 цаг 15 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 7 цаг 18 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 7 цаг 20 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 7 цаг 21 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 9 цаг 28 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 9 цаг 29 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 9 цаг 30 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 9 цаг 32 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 9 цаг 34 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 9 цаг 36 мин Хашима – Японы мартагдсан вант улс 11 цаг 19 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 11 цаг 22 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 11 цаг 23 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 11 цаг 26 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top