x

Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй

ЕБС болон цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн цайнд сүү өгдөг болох хуулийн төсөл өргөн барьсан талаараа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар  өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Ц.Анандбазар: 

-"Малын гаралтай түүхий эдийг үнэтэй болгох, малчдаа ажлын байртай болгох хуулийн төслийг өргөн барилаа. Тус хуулийн төсөл нь "Бага үдийн сүү" гэдэг нэртэй.

Энэ хөтөлбөрөөр 21 аймаг 330 сумын төвд буй 750 мянган ЕБС-ийн сурагч, цэцэрлэгийн хүүхдүүдэд 11:00 цагийн үед 250 гр хөөрүүлсэн сүүг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өгөх юм.

Хичээлийн 22 хоногоор үржвэл сард дөрвөн сая литр сүүг орон даяар олгох боломжтой. Хичээлийн шинэ жилийн хугацаанд нийт 37 сая литр сүү олгох юм. Үүнийг 1,600 төгрөгөөр бодвол 60 тэрбум төгрөг болно. 3-4 үнээтэй айл жилд найман сая төгрөгийн орлого олох боломжтой юм.  

Энэ нь маш их ач холбогдолтой. Учир нь бага үдийн хоол хөтөлбөр нь инфляцаас хамаараад сургуулийн сурагчид байнга өлсөж, хоолондоо цаддаггүй асуудал бий болсон. Дотуур байрны хүүхдүүд байнга өлсгөлөн байдаг.

Улсын төсвөөр хооллолт, витамины дутагдлаас гарах боломжтой. Мөн шүд цооролтыг хөдөө орон нутаг, суманд бүрэн шийдэж буйгаараа онцлог. Үүнийг хоёр жилийн өмнө ЭМЯ, ХААХҮЯ хамтран судалгаа хийж, асуудал тавиад гацсан байсан. 20 гишүүн нийлж энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа.

Ирэх шинэ парламент хэлэлцэн баталж хүчин төгөлдөр болсны дараа та бүхний хүүхэд гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй. Сум болон аймгийн төвд ажиллаж буй хүмүүс ажлын байртай болно. 

Сумын төв дээр буй иргэд өөрсдөө ариутгасан сүү нийлүүлэх боломжтой. Малчин өрх орой бүр сүү хөөрүүлээд хүүхдүүддээ өгдөг байсан сайхан уламжлалтай. Монопол компаниас авах биш иргэдээс сүү авах боломжтой нь онцлог. 

Япончууд сүү хэрэглэж эхэлснээсээ хойш иргэд нь 15 см өссөн. Хүний өсөлт хөгжлийг дэмждэг чухал бүтээгдэхүүн бол сүү" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 7 цаг 13 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 7 цаг 14 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 7 цаг 17 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 7 цаг 18 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 7 цаг 20 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 7 цаг 21 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 7 цаг 23 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 7 цаг 25 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 7 цаг 28 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 7 цаг 29 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 9 цаг 36 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 9 цаг 37 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 9 цаг 38 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 9 цаг 39 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 9 цаг 41 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 9 цаг 43 мин Хашима – Японы мартагдсан вант улс 11 цаг 26 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 11 цаг 30 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 11 цаг 31 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 11 цаг 34 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top