x

Ц.Шинэбаяр: Эм зүйн салбар дахь "хортой ургамал"-ыг тасалсан ч дахиад гараад ирдэг

Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын эм худалдан авах үйл ажиллагаа, КОВИД-ын үеийн замбараагүй худалдан авалтын (агуулахад хугацаа дууссан эм) асуудлыг тус тус хэлэлцэж байгаа юм. 

Тодруулбал улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар

  • бүртгэлтэй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт үйлдвэрийн тусгай зөвшөөрөлтэй 44 ААН-ийн 50 хувь
  • эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй 459 ААН-ийн 27 хувь
  • эмийн сангийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 2,142 ААН-ийн 17 хувь нь эм хангамжийн байгууллагуудын төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтнуудын хамааралтай байгааг шинжээч танилцуулсан юм. 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: КОВИД-19-ийн үеэр чанаргүй, хугацаа дууссан гэдэг байдлаар маш их эмийг устгалд оруулж байсан. Гэхдээ устгагдсан гэдэгт хэн итгэх вэ?

Аймаг, орон нутгийн Засаг дарга нар бүгд эмийн компаниудтай хамааралтай байна. Эмийн устгалыг тухайн орон нутгийн Засаг даргын дэргэдэх холбогдох зөвлөл нь устгадаг гэж байгаа. Тэгвэл устгалд хяналт тавьдаг уу гэдэгт итгэх боломжгүй болсон. 

Ард түмэн ууж байгаа эмдээ итгэх боломжгүй болчихсон байна. Тиймээс эмийн үнийн дүнтэй хамааралтай жишээ дурдаач гэж шинжээч нараас хүсмээр байна. Нөгөө талаар Авлигатай Тэмцэх Газрын хийх ажил биш юм уу?

АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, комиссар Ц.Шинэбаяр: 

-Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтнууд дор хаяж гурван тохиолдолд ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг өгдөг.

  1. Албан тушаалд шинээр томилогдох болон шилжин томилогдох үед урьдчилсан мэдүүлэг өгдөг. Жил бүрийн хоёрдугаар сарын 15-наас өмнө хувийн ашиг сонирхол, Хөрөнгө Орлогын Мэдүүлэг (ХОМ) өгнө.
  2. ХОМ-т их хэмжээний өөрчлөлт гарсан үед, эсвэл албан тушаалаас шилжин томилогдож байгаа үед мэдүүлэг гаргадаг.
  3. Зарим цөөн тохиолдолд шинээр томилох албан тушаалтан нь манайд урьдчилсан мэдүүлэг өгөлгүйгээр томилогддог. Үүнийг АТГ-аас илрүүлээд хяналт шалгалтаар зохих шаардлагаа тавьдаг.

Өмнө нь хийгдсэн АТГ-ын хяналт шалгалтын үр дүн, шинжээч нарынхаас зөрүүтэй байна. Эрүүл мэнд, эм зүйн салбарын хувьд нэлээд ашиг сонирхлын зөрчилтэй, "цус ойртсон" маягтай салбар гэдгийг удаа дараагийн шалгалтаар гаргаж ирж байсан. АТГ-аас янз бүрийн арга хэмжээ авч, "хортой ургамал"-ыг хэчнээн тасалсан ч цаанаасаа дахин дахин гарч ирээд байдаг. Авлигын эрсдэлийн үнэлгээ болон бусад судалгаагаар хамгийн өндөр эрсдэлтэй салбаруудын нэг нь эрүүл мэндийн салбар байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 9 цаг 29 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 9 цаг 30 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 9 цаг 32 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 9 цаг 34 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 9 цаг 36 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 9 цаг 37 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 9 цаг 39 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 9 цаг 41 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 9 цаг 44 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 9 цаг 45 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 11 цаг 52 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 11 цаг 53 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 11 цаг 54 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 11 цаг 55 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 11 цаг 57 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 11 цаг 59 мин Хашима – Японы мартагдсан вант улс 13 цаг 42 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 13 цаг 46 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 13 цаг 47 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 13 цаг 50 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top