x

О.Цогтгэрэл: Засгийн газар даргад давуу эрх олгодог санг дахиад нэгээр нэмэх нь

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдсаны дараа хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ-ын хаврын чуулганаар жил бүр хэлэлцэгддэг Хүний Эрхийн Үндэсний Комиссын /ХЭҮК/ "Монгол Улс дахь хүний эрхийн эрх, чөлөө" 23 дахь илтгэлийг сонслоо. Уг илтгэлийг Байнгын хороо болон УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэнэ.

Хоёрдугаарт Засгийн газраас өргөн барьсан Баялгийн сангийн тухай хуульд үзэл баримтлалын зөрүү бий. Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд хүний эрхийн зөрчил, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдал доройтож буйг харж байгаа. Эдгээр эрхийг хамгаалах, мэргэжил арга зүйн байр сууриа илэрхийлэх ёстой ХЭҮК гэдэг байгууллага бий. Уг байгууллага хуулиар олгогдсон үүргээ хэрхэн биелүүлж буй нь эргэлзээтэй.

Хүний эрхийн эрх, чөлөөний 23 дахь илтгэлийг харахад долоон дэд бүлгээр дүгнэлт гаргаж байгаа юм байна. Гэтэл эдгээр бүлэг нь өнгөрсөн жилүүдээс өөр, харьцуулах боломжгүй. Монгол Улсад тулгамдаж байгаа хүний эрхийн зөрчилтэй хэсгүүдээр тайлан мэдээ бэлтгэж, УИХ-д өргөн барихгүй, ХЭҮК өөрсдийн ажил хийсэн гэж үзэгдэх зүйлүүдийг оруулсан байна.

Жишээ нь монголчуудын улс төрийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, хүүхдийн эрх, шүүхийн шийдвэргүйгээр баривчлах зэрэг хүний эрх зөрчигдөж байгаа талаар энэ удаагийн тайланд бараг алга. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр зарчим баримталдаг АН байр сууриа илэрхийлж ажиллана.

Сүүлийн найман жилд Монгол Улс авлигын үзүүлэлтээр ухарч, ардчиллын индексээр уруудан доройтож байгааг олон улсын байгууллагын дүгнэлт харуулж байна.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль нь иргэн хүний биш, даргад давуу эрх олгодог тусгай сангуудыг нэгээр нэмэгдүүлэх хууль болох нь гэж үзлээ. Хуримтлалын санг нийгмийн Хамгааллын сайд удирдана гэсэн нь сонгуулийн өмнө халамж тараахыг хуульчлах нөхцөл байдалтай байна.

Үндэсний баялгийн санг улс төрчдөөс хараат бус байлгах олон улсын үзэл баримтлал бий. Засгийн газраас өргөн барьсан хуулиудад гурван сайд удирдана гэсэн байна. Хөгжлийн сан нэртэй төсвөөс гадуур дахин нэг төсөв бий болгох үзэл баримтлал байна.

Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгохгүй, "Эрдэнэс Монгол" компанид бүгдийг нэгтгэж, ашиг гарвал хуваарилдаг байх зэрэг нь авлигын шинэ сангийн тухай хууль өргөн баригджээ" хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 9 цаг 29 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 9 цаг 30 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 9 цаг 33 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 9 цаг 35 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 9 цаг 36 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 9 цаг 37 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 9 цаг 39 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 9 цаг 42 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 9 цаг 44 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 9 цаг 45 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 11 цаг 52 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 11 цаг 53 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 11 цаг 54 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 11 цаг 55 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 11 цаг 58 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 12 цаг 0 мин Хашима – Японы мартагдсан вант улс 13 цаг 43 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 13 цаг 46 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 13 цаг 47 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 13 цаг 50 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top