x

Эмийн үнийн өсөлтийг судлах, баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэлнэ

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хорооноос зохион байгуулах нээлттэй сонсгол өнөөдөр 10.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Сонсголоор хэлэлцэх асуудал болон сонсголд гэрчээр оролцог хүмүүсийн талаар Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өнгөрөгч долоо хоногт төрийн ордонд мэдээлэл хийсэн юм. Тухайлбал,  Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, С.Энхболд, Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн гишүүн асан Ч.Хүрэлбаатар, А.Ариунзаяа, Б.Жавхлан нарын тэргүүтэй 150 хүнийг гэрчээр дуудаж байгаа юм.

Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: 

"Хянан шалгах түр хороо 2024 оны нэгдүгээр сарын 4-өөс эхэлж эмийн үнэ, чанартай холбоотой мэдээллийг иргэдээс цуглуулсан. Зарим төрийн байгууллага, албан тушаалтан нотлох баримт гаргаж өгөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, зөрүүтэй мэдээлэл ирүүлэх, баримт нь алдаатай дутуу байгаа зэргээр Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулсан. 

Нотлох баримтын сонсголыг 2024 оны дөрөвдүгээр сарын 15-17-нд зохион байгуулна. Зах зээлд хамгийн их борлуулалт хийж буй 10 компани дээр монополи тогтолцоо яаж байна вэ гэдгийг харуулна. Нам засаг, сайд өмөөрөхгүйгээр нотлох баримтад тулгуурлаж ярина.

Сонсголд Эрүүл Мэндийн сайд, яамны холбогдох албан тушаалтан, Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан тушаалтнууд зэрэг давхардсан тоогоор нийт 150 гаруй хүнийг гэрчээр дуудаж, мэдэгдэх хуудас хүргүүлнэ. 

Жишээлбэл Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, С.Энхболд, Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн гишүүн асан Ч.Хүрэлбаатар, А.Ариунзаяа, Б.Жавхлан нарын тэргүүтэй 150 хүнийг гэрчээр дуудаж байгаа юм.

2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд эмийн хүртээмжийг асуудлыг ярина. Үүнд:

  • Монгол улс дахь эм зүйн салбар, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал,
  • Зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт,
  • Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал,
  • Төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал гэсэн сэдвээр сонсгол болно. 

2024 оны дөрөвдүгээр сарын 16-нд эмийн үнэ ба шалтгаан нөхцөлийн талаар ярилцана. Үүнд:

  • Эмийн үнийн бүрдэл болон үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйл,
  • Эмийн үнийн мэдээллийн ил тод байдлын талаарх өнөөгийн нөхцөл байдал,
  • Чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгалын талаар Хяналт шалгалтаар илэрсэн асуудлыг сонсоно. 

2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар сонсгол болно. Үүнд:

  • Эмийн чанарын хяналтын тогтолцоо цувралын хяналт чадах байгаа эсэх 
  • Эмийн чанарыг шинжлэх лабораторийн хүчин чадлын өнөөгийн нөхцөл байдал
  • Зонхилон тохиолдох өвчинд хэрэглэх зарим эмийн шинжилгээний дүн,
  • Монгол Улс дахь эмийн бүртгэлийн өнөөгийн нөхцөл байдал, 
  • Хүний эмийн зөвлөлийн томилгооны зохицуулалт,
  • Эмийн бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хяналт шалгалтаар илэрсэн асуудал, 
  • Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхол
  • Эмийн салбар дахь монополи тогтолцоог баталгаа нотолгоотой танилцуулна. 
  • Эмийн үнийн бүрдэл болон өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар ярина" гэв. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 3 цаг 59 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 4 цаг 0 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 4 цаг 0 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 4 цаг 1 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 4 цаг 2 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 4 цаг 4 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 4 цаг 4 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 4 цаг 9 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 4 цаг 14 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 4 цаг 16 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 4 цаг 19 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 4 цаг 20 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 4 цаг 21 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 4 цаг 22 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 4 цаг 23 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 4 цаг 24 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 4 цаг 25 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 4 цаг 26 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 4 цаг 27 мин Газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн талаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанитай санал солилцов 4 цаг 28 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top