x

Л.Энх-Амгалан: Үе тэнгийн дээрэлхэлт мэргэжлийн боловсролын байгууллагад маш хүнд байна

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар сүүлийн үед нийгмийн сүлжээгээр хэлэлцүүлгийн гол сэдэв болооод байгаа боловсролын байгууллага дахь гарсан дээрэлхэлтийн талаар хэлэлцлээ. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа СУИС-д үүсээд буй нөхцөл байдал нь гэмт хэргийн чанартай болж байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, БШУ-ын сайдаас хариулт хүссэн байна.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: 

-Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодруулах зүйл байна. Сүүлийн үед СУИС-д маш олон ноцтой зөрчил илэрлээ. Үе тэнгийнхний дээрэлхэлт, гадуурхалт, хүний эрхийн зөрчил хэтрээд сүүлийн үед бүр гэмт хэргийн шинжтэй боллоо.

Уг асуудал өчигдөрхөн болсон зүйл биш. Олон жилийн өмнө иймэрхүү асуудал байсан гэж сонслоо. Та сайд болсноосоо хойш энэ тал дээр ямар арга хэмжээ авсан бэ гэдгийг тодруулъя. Хүүхэд залуучуудын хүмүүжил, төлөвшил, ёсзүйн асуудал гэдэг тухайн айл гэрийн хүмүүжлээс шалтгаална. Нөгөө талаар энэ бол нийгмийн толь гэж хэлэхэд буруудахгүй. Төрийн зүгээс зөв бодлого явуулж байж зөв иргэн төлөвшүүлнэ. 

Энэ Засгийн газарт залуучууд руугаа чиглэсэн хөтөлбөр оруулаад ирэхээр хасчихдаг. Байшин барих эсвэл хөшөө дурсгал босгох л төсөл орж ирдэг. Үүний хор нөлөө нь ингэж илэрч байна. Энэ тал дээр улс төржөөд байх юм алга. Төрийн бодлого ямар байна, залуучууд тийм л болдог. Бид нар үнэт зүйлийнхээ дарааллыг мэдэхээ больчихсон. Хамгийн чухал зүйл бол монгол хүүхэд залуус, гэр бүл. Гэтэл үүнд ерөөсөө хөрөнгө гаргадаггүй.

Би таны танилцуулсан судалгааны дагуу 2022 оны арванхоёрдугаар сарын 27-нд сургууль орчмын гадуурхалтын талаар асуулт тавьсан. Энэ талаар хийсэн судалгаагаар гадуурхалт маш их байгааг харуулсан учраас Баянгол дүүрэгтээ багш, нийгмийн ажилтнуудтай уулзаж тодорхой арга хэмжээг авсан юм.

Тэр үеэс хойш нөхцөл байдал сайжраагүй тул чуулган дээр асуулга тавья. Иймэрхүү асуудлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ямар ажил хийсэн бэ, оюутан сурагчдын хүмүүжил, зан төлөвт нөлөөлөх, хууль эрхзүйн мэдлэг олгох талаар сайдын зүгээс ямар ажил хийсэн бэ, таны хийсэн судалгаагаар зөвхөн нэг сургуульд гэлтгүй өөр олон сургуульд ч иймэрхүү асуудал байгааг харуулсан. Энэ талаар тодорхой мэдээлэл авах хүсэлтэй байна.

Сайд Л.Энх-Амгалан: 

-Үе тэнгийнхний дээрэлхэлт гэдэг асуудлаар өмнө нь ингэж дуугарч байсныг санахгүй байна. Сүүлийн хоёр жилд манай Засгийн газраас шүгэл үлээж боловсролын салбарт нүүрлээд буй аюул бол үе тэнгийнхний дээрэлхэлт гэдгийг судалж, гаргаж ирсэн. Ард түмнээсээ юуг нь нуух вэ дээ. Бид 1990 оноос хойш хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулна гэж Үндсэн хуульдаа тунхагласан улс. Гэхдээ энэ нийгэмдээ тохирсон боловсролын системээ бид бүрдүүлж чадаагүй.

"Бага, дунд боловсролын цөм хөтөлбөр"-ийн үнэлгээгээр сурагчдын суурь мэдлэг хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс цаашид хүүхдүүдэд дан ганц академик чадвар эзэмшүүлэх бус мэдлэг чадвар, төлөвшилт гэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай юм байна гэж үзсэн. Боловсролын салбарт хийгдэх зургаан шинэчлэлийн нэг нь сургалтын хөтөлбөрийг илүү төгөлдөржүүлэхэд оршиж буй. 

Ямар нэг асуудал гарахаар гал унтраах маягаар хандаж болохгүй. Тогтолцооны шинэчлэл хийж байж үр дүн гарах ёстой. 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд сургуулиуд сэтгэлзүйчтэй боллоо. Төрийн өмчийн 760 гаруй сургууль байгаагаас одоогийн байдлаар гурван сургууль тутмын хоёр нь сэтгэлзүйчтэй болсон. Ирэх есдүгээр сарын 1-нд гэхэд бүх сургуулийг сэтгэлзүйчтэй болгохоор зорьж байна. 

Үе тэнгийн дээрэлхэлт нь мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад маш хүнд байна. Иймд сэтгэл зүрхний боловсрол олгох хөтөлбөрийг техникийн болон мэргэжлийн боловсролын сургуулиудад хэрэгжүүлээд үр дүн гарсан. Ахлах сургуулийн хүүхдүүдэд ч хэрэгжүүлсэн. Үр дүнгээ өгсөн. Цаашлаад зөвхөн их дээд сургууль, ахлах сургууль гэлтгүй цэцэрлэгийн наснаас нь эхлээд энэ талын боловсрол олгож эхлэх хөтөлбөрийн шинэчлэл хийхээр орон даяар хэлэлцүүлэг өрнүүлээд явж байна. 

Бидний мэдэж байгаа тохиолдол нь л энэ. Мэдэхгүй тохиолдол асар их бий" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 2 цаг 33 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 3 цаг 54 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 4 цаг 6 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 4 цаг 7 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 4 цаг 14 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 4 цаг 14 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 4 цаг 17 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 4 цаг 24 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 4 цаг 27 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 4 цаг 29 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 4 цаг 55 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 6 цаг 51 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 6 цаг 54 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 6 цаг 57 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 6 цаг 59 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 7 цаг 2 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 7 цаг 4 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 8 цаг 39 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 8 цаг 42 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 8 цаг 47 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top