x

“Нээлттэй дэлхий” богино хугацааны хөтөлбөрт УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг хамруулна

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-тай уулзаж танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд АНУ нь Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” тул хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэлээ.

Тэрбээр, манай хоёр улсын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын “Ардчиллын түншлэл” байгууллага, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 2006 оноос хойш амжилттай ажиллаж ирснийг онцлов.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбатыг цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, манай хоёр улс хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг адилхан үнэт зүйлстэй ардчилсан орнууд тул цаашдаа хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд өөрийн зүгээс онцгой анхаарч, дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

Элчин сайд, Нээлттэй дэлхий манлайллын төвөөс “Нээлттэй дэлхий” богино хугацааны хөтөлбөрийн хүрээнд 2016 оноос хойш жил бүр Улсын Их Хуралд шинээр сонгогдсон таван гишүүнд АНУ-ын засаглалын систем, Конгрессын үйл ажиллагаа, мужийн хууль тогтоох, иргэний нийгмийн болон хууль, эрх зүйн салбарын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах боломжийг олгодог. 2022 оноос хойш энэ хөтөлбөрт УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг хамруулдаг болсныг дурдаад тус хөтөлбөрийг энэ жил ч үргэлжлүүлэхээр болсныг дуулгав.

Түүнчлэн тэрбээр АНУ-ын Конгрессын сүүлийн 100 жилийн түүхэнд гишүүдийн тоонд өөрчлөлт ороогүйг дурдаад Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу УИХ-ын гишүүдийн тоо 126 болж, шинээр байгуулагдах парламентын үйл ажиллагааны бэлтгэл ажлын туршлагаас хуваалцахыг хүслээ.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу ирэх зургадугаар сард болох Монгол УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр 126 гишүүнтэй, Монголын парламентын түүхэнд бичигдэх шинэ танхим бүрдэнэ. УИХ-ын Тамгын газар нь парламентын хэвийн үйл ажиллагааг хангах үндсэн үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд бэлтгэл ажлаа бүрэн ханган ажиллаж байна. Тухайлбал, Монгол УИХ-ын тухай, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын хяналт шалгалтын тухай зэрэг холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэх бэлтгэл ханган ажиллаж байна. 126 гишүүнтэй парламент бүрдэх тул бид олон улсын парламентын сайн жишгүүдийг судалж, шинэлэг зохицуулалтуудыг төсөлд тусган ажиллаж байна. Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд парламентад суудалтай нам, эвслийн бүлгийн саналаар мэтгэлцээн явуулах механизмыг нэвтрүүлэх, гишүүдийн тоо 126 болсонтой холбогдуулан нам, эвслийн бүлэг болон бусад гишүүдийн Улсын Их Хуралд авсан суудлын тоонд хувь тэнцүүлэн үг хэлэх, асуулт асуух хугацааг тогтоох зэргээр сахилга, хариуцлагыг нь сайжруулахаар бүлэг зохицуулалтыг тусгасан. Мөн УИХ-ын дарга шаардлагатай гэж үзвэл өргөн мэдүүлэхээс өмнө хуулийн төсөлд хууль зүйн дүгнэлт гаргуулах бөгөөд цаашлаад анхдагч хууль болон шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд тухай бүрд хууль зүйн дүгнэлт гаргуулах, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс хуулийн төслийн хэлэлцүүлгийн хугацааг тогтоох зэрэг онцлог зохицуулалтыг тусгаад байна гэв.

Мөн тэрбээр хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд “Нээлттэй дэлхий” богино хугацааны хөтөлбөрт УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг хамруулах болсонд талархал илэрхийлээд цаашид олон талт сургалт, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нээлттэй гэдгээ илэрхийллээ.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат уулзалтын төгсгөлд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимтай мэргэжил нэгтнүүдийн солилцоог өрнүүлэх, Конгрессын номын сангийн сайн туршлагыг нэвтрүүлэх, Хавай муж дахь Аюулгүй байдал судлалын Ази-Номхон далайн төв дэх сургалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны болон Тамгын газрын ажилтнуудыг хамруулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ч.Эрдэнэчимэг, Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Болор нар байлцав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 2 цаг 26 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 3 цаг 48 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 3 цаг 59 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 4 цаг 1 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 4 цаг 7 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 4 цаг 8 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 4 цаг 10 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 4 цаг 17 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 4 цаг 21 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 4 цаг 23 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 4 цаг 49 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 6 цаг 44 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 6 цаг 48 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 6 цаг 51 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 6 цаг 53 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 6 цаг 56 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 6 цаг 58 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 8 цаг 33 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 8 цаг 36 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 8 цаг 40 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top